Sex chromosome anomalies
X буюу Y хромосомын тоо буюу бүтэц өөрчлөгдсөнөөс үүдэлтэй аливаа өвчин. Оношийг генетикийн шинжилгээгээр хромосомын гажиг илрүүлж баталгаажуулна.
Тодорхойлолт
Хэврэг X хромосомын хамшинж нь хөнгөнөөс хүнд хүртэл зэргийн оюуны хомсдолтой холбоотой, зан төрхийн эмгэг ба бие махбодын өвөрмөц шинжтэй хавсарч болох ховор генетикийн өвчин юм.
Fragile X syndrome is a rare genetic disease associated with mild to severe intellectual deficit that may be associated with behavioural disorders and characteristic physical features.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Хэврэг X хромосомын хамшинж (FXS) нь хөнгөнөөс хүнд хүртэл зэргийн оюуны хомсдолтой холбоотой, зан төрхийн эмгэг ба бие махбодын өвөрмөц шинжтэй хавсарч болох ховор генетикийн өвчин юм. Хоёр хүйсийн хувьд тархалтыг ойролцоогоор 1/ 2,500-аас (бүрэн мутацийн аллелийн тархалт) 1/ 4,000 (шинж тэмдэг бүхий тохиолдлын тархалт) хүртэл гэж тооцдог. FXS нь харилцан адилгүй эмнэлзүйн фенотиптэй илэрнэ. Эрэгтэйд өвчин бага насанд хөгжлийн үе шатууд хоцрох (хөдөлгөөний ба/буюу хэл ярианы хоцрогдол) шинжээр илэрнэ. Эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдийн 50%-д зан төрхийн асуудал ба/буюу гаж бүтцийн шинжтэй хавсарсан оюуны эмгэг илэрнэ. Дахилтат чихний үрэвсэл ба синүсит, мөн таталт ажиглагдаж болно. Оюуны хомсдол нь IQ хэвийн, суралцахын хөнгөн бэрхшээлээс оюуны хүнд хомсдол хүртэл хэлбэлзэх бөгөөд ажлын ба богино хугацааны ой санамж, гүйцэтгэх үйл ажиллагаа, математик ба орон зайн харааны чадварын асуудлыг хамарч болно. Зан төрхийн хэвийн бус байдал нь сэтгэл санааны тогтворгүй байдал мэт хөнгөнөөс аутизм мэт хүнд хүртэл байж болно. Аутизмтай төстэй зан үйлд гараа далбилзуулах, нүдээр харилцах нь сул байх, гараа хазах, харцаас зайлсхийх, хүрэлцэхэд хамгаалах хариу үзүүлэх ба зан үйлийн саатал алдагдах орж болно. Сэтгэл санааны эмгэг, сэтгэл түгшилт ба түрэмгий зан үйл илэрч болно. Эмэгтэйд оюуны ба зан төрхийн эмгэг хөнгөн бөгөөд ихэвчлэн сэтгэл хөдлөлийн ба суралцахын асуудлаас бүрдэнэ. Хоёр хүйсийн аль алинд бие махбодын шинж бага зэрэг илрэх бөгөөд нарийн, сунасан нүүр, сэртгэр чих ба товгор дух, хурууны үе хэт тэнийх, хавтгай ул, бэлгийн бойжилтын дараах эрэгтэйчүүдэд төмсөг томрох шинж багтаж болно. Хэврэг X хромосомын хамшинж нь FMR1 генийн (Xq 27.3) 5'-хөрвүүлэгддэггүй бүсэд байрлах полимер (CGG)n тринуклеотидын давталт аажмаар ихсэж, улмаар метилжсэний улмаас уг генийн транскрипц дарангуйлагдсанаас үүдэлтэй. Эдгээр бүрэн мутаци нь премутаци гэж нэрлэгддэг тогтворгүй аллелиас (55-200 CGG давталт) үүсдэг. Премутаци нь FXS-ээс ялгаатай фенотиптэй холбоотой бөгөөд үүнд эмэгтэйчүүдэд өндгөвчийн эрт дутагдлын эрсдэл, мөн хэврэг X хромосомтой холбоотой салга/тэнцвэргүйдлийн хамшинж (энэ нэр томьёог үзнэ үү) орно. FMR1 нь мэдрэлийн эсийн дендритэд уургийн нийлэгжилт ба бусад дохиоллын замыг зохицуулдаг РНХ холбогч уураг болох FMRP уургийг кодлодог. FMR1 дарангуйлагдах нь гиппокамп зэрэг тархи бүхэлдээ синапсын уян хатан чанар ба зохицуулгыг бууруулдаг гэж үздэг. Бие махбодын шинж хөнгөн буюу байхгүй байж болох тул оношийг эмнэлзүйн зурагт үндэслэн тавих боломжгүй. Оношийг оюуны хомсдол буюу аутизмтай бүх өвчтөнд хийдэг генетикийн шинжилгээнд үндэслэн тавина. Ялган оношлогоонд X хромосомтой холбоотой оюуны бусад хомсдол, Сотосын хамшинж, бичил делецийн хамшинж (жишээ нь зөөлөн тагнай-зүрх-нүүрний хамшинж), ургийн архины хамшинж (эдгээр нэр томьёог үзнэ үү) буюу идиопат аутизм хамаарна. Төрөхийн өмнөх оношилгоог хорионы сэмж буюу ургийн уснаас авсан дээжинд Саузерн блот эрлийзжүүлэх аргаар хийнэ. Хэврэг X хромосомын хамшинж нь эмэгтэйд пенетрант чанар буурсан, X хромосомтой холбоотой доминант эмгэг юм. Мутацийн (бүрэн мутаци ба премутаци) удамших хэлбэрийг тайлбарлахын тулд өвчилсөн хүний гэр бүлд удамзүйн зөвлөгөө өгөх шаардлагатай. Эмчилгээ нь шинж тэмдэгт суурилсан бөгөөд олон мэргэжлийн хамтарсан хандлага шаарддаг. Сэргээх эм ба серотонины эргэн шингээлтийн сонгомол саатуулагч (SSRIs) (сэтгэл түгшилт, үл ялих зовлонт үзэгдлийн зан үйлийн үед), хэвшинжит бус антипсихотик эм (өөрийгөө гэмтээх, түрэмгий зан үйл ба аутизмын үед) зэрэг эмийн эмчилгээг үг ярианы засал, мэдрэхүйн нэгтгэлийн хөдөлмөр эмчилгээ, хувь хүнд тохирсон сургалтын төлөвлөгөө ба зан үйлийн арга хэмжээтэй хослуулах шаардлагатай. mGluR5-ийн антагонист, GABA A ба B-ийн агонист ба миноциклин зэрэг FXS-ийн шинэ зорилтот эмчилгээг одоо судалж байгаа бөгөөд эхний тайлангууд ирээдүйтэй байна. Эдгээр шинэ эмчилгээ нь FXS-ийн насан туршийн явцыг өөрчилж, тавиланг сайжруулах магадлалтай. Одоогийн байдлаар FXS-тэй ихэнх хөвгүүд ба охидын ойролцоогоор 30% нь насанд хүрсэн хойноо илэрхий оюуны хомсдолтой байдаг.
Fragile X syndrome (FXS) is a rare genetic disease associated with mild to severe intellectual deficit that may be associated with behavioral disorders and characteristic physical features. Prevalence is estimated at approximately 1/ 2,500 (prevalence of the full mutation allele) to 1/ 4,000 (prevalence of symptomatic cases) for both genders. FXS presents with a variable clinical phenotype. In males, the disease presents during childhood with delayed developmental milestones (motor and/or language delay). In males and in 50% of females, intellectual disorders associated with behavioral problems and/or dysmorphic features appear. Recurrent otitis and sinusitis, as well as seizures can also be observed. Intellectual deficit vary from mild learning problems with a normal IQ to severe intellectual deficit and may include problems with working and short-term memory, executive function, and mathematic and visuospatial abilities. Behavioral anomalies can be mild, like mood instability, to severe, like autism. Autistic-like behavior can include hand flapping, poor eye contact, hand biting, gaze avoidance, tactile defensiveness and behavioral dysinhibition. Mood disorders, anxiety and aggressive behavior can be present. In females, intellectual and behavioral disorders are mild and usually consist of emotional and learning problems. In both sexes, physical features are subtle and may include a narrow and elongated face, prominent ears and forehead, hyperextensible finger joints, pes planus, and macroorchidism in postpubertal males. Fragile X syndrome is caused by the transcriptional silencing of the FMR1 gene (Xq 27.3) due to the progressive expansion and subsequent methylation of polymeric (CGG)n trinuleotide repeats in the 5'-untranslated region of the gene. These full mutations originate from unstable alleles called premutations (55 to 200 CGG repeats). Premutations are associated with phenotypes distinct from FXS including a risk of premature ovarian insufficiency in women, and the fragile X-associated tremor/ataxia syndrome (see this term). FMR1 codes for the FMRP protein, an RNA-binding protein that regulates protein synthesis and other signaling pathways in neuronal dendrites. FMR1 silencing is thought to reduce synaptic plasticity and modulation throughout the brain including the hippocampus. Diagnosis cannot be based on the clinical picture as physical features may be mild or absent. Diagnosis is based on genetic testing performed for all patients with an intellectual deficit or autism. The differential diagnosis includes other X-linked intellectual deficits, Sotos syndrome, microdeletion syndromes (e.g. velocardiofacial syndrome), fetal alcohol syndrome (see these terms) or idiopathic autism. Prenatal diagnosis is based on Southern blot hybridization on samples of chorionic villi or amniotic fluid. Fragile X syndrome is an X-linked dominant disorder with reduced penetrance in females. Genetic counseling should be offered to the families of an affected individual in order to explain the mode of inheritance of the mutations (full mutation and premutations). Management is symptom-based and requires a multidisciplinary approach. Treatment with drugs, like stimulants and selective serotonin reuptale inhibitors (SSRIs) (for anxiety, obsessive-compulsive behaviors), and atypical antipsychotics agents (for self-injury, aggressive behaviors, and autism), should be combined with speech therapy, sensory integration occupational therapy, individualized educational plans, and behavioral interventions. New targeted treatments for FXS including mGluR5 antagonists, GABA A and B agonists and minocycline are now being studied and early reports are promising. These new treatments are likely to modify the lifetime course of FXS and to improve the prognosis. Currently most boys and approximately 30% of girls with FXS will have significant intellectual deficit in adulthood.
Хамаарна (Inclusions)
ICD-10-тай харгалзах код