Inborn errors of metabolism
Бодисын солилцооны төрөлх хямрал нь бодисын солилцооны эмгэгийг хамардаг генетикийн өвчний том ангиллыг бүрдүүлнэ. Ихэнх нь янз бүрийн бодисыг (субстрат) өөр бодис (бүтээгдэхүүн) болгон хувиргахыг хөнгөвчилдөг ферментийг кодлодог дан генийн согогоос үүдэлтэй.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Пируватдехидрогеназын дутал (PDHD) нь янз бүрийн хүндийн зэрэгтэй бодисын солилцооны ба мэдрэлийн бүрэлдэхүүнтэй өргөн хүрээний эмнэлзүйн шинжээр илэрдэг мэдрэл-бодисын солилцооны ховор эмгэг юм. Илрэл нь ихэвчлэн үхэлд хүргэдэг хүнд нярайн хэлбэрээс эхлээд хожуу эхэлдэг мэдрэлийн эмгэг хүртэл янз бүр байна.
Pyruvate dehydrogenase deficiency (PDHD) is a rare neurometabolic disorder characterised by a wide range of clinical signs with metabolic and neurological components of varying severity. Manifestations range from often fatal, severe, neonatal to later-onset neurological disorders.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Пируватдехидрогеназын цогцолборын дутал нь бага насанд янз бүрийн зэргийн мэдрэлийн сөнөрлөөр илэрдэг нүүрс усны солилцооны эмгэг юм. Өнөөг хүртэл хэдэн зуун тохиолдол бүртгэгдсэн боловч зарим мутаци, ялангуяа эмэгтэйчүүдэд шинж тэмдэггүй байдаг тул энэ эмгэгийн давтамжийг дутуу тооцсон байх магадлалтай. Эмнэлзүйн гурван фенотип тодорхойлогдсон: 1) сүүний хүчлийн ацидоз, нүүрний хэв гажилт ба төрөхийн өмнөх үеийн тархины гажиг (жишээ нь эвэрлэг бие хөгжөөгүй байх) бүхий мэдрэлийн шинж тэмдгээр илэрдэг нярайн хүнд хэлбэр; 2) булчингийн тонус сулрах, летарги, таталт буюу дистони эхлэх, сэтгэц хөдөлгөөний хоцрогдол, Лигийн хамшинж (ихэнх тохиолдолд илэрдэг; энэ нэр томьёог үзнэ үү) ба хиперлактатеми (нярайн хэлбэрээс хөнгөн) бүхий нялхсын хэлбэр ба 3) зөвхөн эрэгтэйчүүдэд ажиглагддаг, сахараар баялаг хоол хүнс хэрэглэсний дараа хүндэрдэг хиперлактатемитэй холбоотой, дахилт бүхий тэнцвэргүйдлийн үе шатаар илэрдэг завсрын хэлбэр. Пируватдехидрогеназын цогцолборын дутал нь нимбэгийн хүчлийн мөчлөгийг алдагдуулж, булчин ба тархины энергийн дутагдалд хүргэнэ. Өнөөг хүртэл 100 орчим генетикийн гажиг тодорхойлогдсон. Эдгээр мутацийн бараг бүгд ферментийн E1-альфа дэд нэгжийг кодлодог PDHA1 генд (Xp22.2-p22.1) байрласан бөгөөд ихэнх нь тохиолдлын шинжтэй. Гэвч пируватдехидрогеназын X уургийн бүрэлдэхүүнийг кодлодог PDHX генд (11p13); пируватдехидрогеназын E1 бүрэлдэхүүний бета дэд нэгжийг кодлодог PDHB-д (3p21.1-p14.2); пируватдехидрогеназын цогцолборын E2 дэд нэгжийг кодлодог DLAT-д (11q23.1) ба пируватдехидрогеназа (ацетил шилжүүлэгч)-фосфатаза 1 (PDP1) ферментийг кодлодог PPM2C-д (8q22.1) мөн аутосомын рецессив мутаци тогтоогдсон. Хиперлактатеми бараг үргэлж илэрдэг бөгөөд лактат:пируватын харьцаа хэвийн байхтай хавсарна. Ялган оношлогоонд лактат:пируватын харьцаа ихэссэн төрөлх хиперлактатемийн бусад шалтгааныг хамруулах хэрэгтэй. PDHA1-ийн мутацийн ихэнх нь de novo үүсдэг боловч бэлгийн эсийн мозаицизм тохиолдож болох, мөн бусад мутациас үүдэлтэй өвчин аутосомын рецессив хэлбэрээр удамшдаг талаар гэр бүлд мэдээлэх хэрэгтэй. Молекулын шинжилгээгээр төрөхийн өмнөх оношилгоо хийх боломжтой. Бүх өвчтөнд тиамины нэмэлт хэрэглэхийг зөвлөх хэрэгтэй. Нүүрс усны солилцооны согогийг кетоген хоолны дэглэмээр (нүүрс ус багатай, өөх тосоор баялаг) хэсэгчлэн нөхөж болно. Нярайн хэлбэр нь тавилан муу ба эрт нас бардагтай холбоотой. Нялхсын хэлбэрийн тавилан муу боловч кетоген хоолны дэглэм баримтлах нь тархины илрэлийн даамжралыг удаашруулж чаддаг тул оношлох үеийн тархины гэмтлийн хүндийн зэргээс хамаарна. Өвчний тиаминд засардаг хэлбэрүүдийн тавилан сайн.
Pyruvate dehydrogenase complex deficiency is a disorder of carbohydrate metabolism characterised by variable degrees of neurological degeneration during childhood. Several hundred cases have been reported so far but the frequency of this disorder is probably underestimated as some mutations are asymptomatic, especially in females. Three clinical phenotypes have been described : 1) a severe neonatal form characterised by neurological symptoms with lactic acidosis, facial dysmorphism and prenatal cerebral anomalies (for example agenesis of the corpus callosum); 2) an infantile form with hypotonia, lethargy, onset of seizures or dystonia, psychomotor delay, Leigh syndrome (present in the majority of cases; see this term), and hyperlactataemia (less severe than in the neonatal form) and 3) an intermediate form observed only in males and characterised by episodes of ataxia with relapses associated with hyperlactataemia that worsens after intake of sugar-rich foods. Pyruvate dehydrogenase complex deficiency results in perturbation of the citric acid cycle, leading to muscular and cerebral energy deficit. Around 100 genetic anomalies have been described so far. Nearly all these mutations were localised to the PDHA1 gene (Xp22.2-p22.1) encoding the E1-alpha subunit of the enzyme and the majority of these mutations are sporadic. However, autosomal recessive mutations have also been identified in the PDHX gene (11p13) encoding the pyruvate dehydrogenase protein X component; in PDHB (3p21.1-p14.2) encoding the pyruvate dehydrogenase E1 component subunit beta; in DLAT (11q23.1) encoding the pyruvate dehydrogenase complex E2 subunit and in PPM2C (8q22.1) encoding the pyruvate dehydrogenase (acetyl-transferring)-phosphatase 1 (PDP1) enzyme. Hyperlactataemia is nearly always present and is found in association with a normal lactate:pyruvate ratio. Differential diagnosis should include other causes of congenital hyperlactataemia with an elevated lactate:pyruvate ratio. Families should be informed that the majority of the PDHA1 mutations arise de novo but germinal mosaicism may occur, and that disease caused by other mutations is inherited in an autosomal recessive manner. Prenatal diagnosis through molecular analysis is feasible. Thiamine supplements should be recommended to all patients. The defect in carbohydrate metabolism can be compensated for in part by a ketogenic diet (low in carbohydrates and rich in fat). The neonatal form is associated with a poor prognosis and early death. The prognosis for the infantile form is poor but depends on the severity of the cerebral involvement at the time of diagnosis, as progression of the cerebral manifestations can be slowed by adopting a ketogenic diet. The prognosis is good for thiamine-responsive forms of the disease.
ICD-10-тай харгалзах код