Disorders of psychological development
Тэмдэглэл (Notes)
Энэ бүлэгт багтсан эмгэг нь: а) балчир буюу бага насанд эхэлдэг; б) төв мэдрэлийн тогтолцооны биологийн бойжилттой холбоотой үйл ажиллагааны хөгжилд хямрал буюу саатал гардаг; в) сайжрал буюу эргэлт дахилтгүй тогтвортой явцтай байдаг. Ихэнх тохиолдолд хэл яриа, хараа-орон зайн чадвар, хөдөлгөөний баримжаа алдагддаг. Ихэвчлэн саатал, бусад хямрал нь илэрсэн цагаас хойш хүүхэд өсч томрохын хэрээр багасна. Гэвч хөнгөн зэргийн хомсдол насанд хүрсэн хойно ч хэвээр үлдэх нь олонтаа.
Тэмдэглэл (Notes)
Хэл яриа, сурах чадвар, хөдөлгөөн зэргийн хөгжлийн өвөрмөц эмгэг холилдон илрэх боловч аль нь ч анхдагч онош тавихуйц хэмжээнд зонхилон илэрдэггүй эмгэг. Энэ холимог бүлгийг дурдсан хөгжлийн өвөрмөц эмгэгүүд хоорондоо нэлээд холилдож илэрсэн нөхцөлд хэрэглэнэ. Эдгээр эмгэг нь үргэлж бус боловч ихэвчлэн танин мэдэх үйл ажиллагааны ерөнхий хямралтай ямар нэг хэмжээгээр холбоотой байдаг. Энэ бүлгийг F80.-, F81.-, F82.-оос хоёр нь буюу түүнээс дээш хосолсон байвал хэрэглэнэ.