Disorders of psychological development
Тэмдэглэл (Notes)
Энэ бүлэгт багтсан эмгэг нь: а) балчир буюу бага насанд эхэлдэг; б) төв мэдрэлийн тогтолцооны биологийн бойжилттой холбоотой үйл ажиллагааны хөгжилд хямрал буюу саатал гардаг; в) сайжрал буюу эргэлт дахилтгүй тогтвортой явцтай байдаг. Ихэнх тохиолдолд хэл яриа, хараа-орон зайн чадвар, хөдөлгөөний баримжаа алдагддаг. Ихэвчлэн саатал, бусад хямрал нь илэрсэн цагаас хойш хүүхэд өсч томрохын хэрээр багасна. Гэвч хөнгөн зэргийн хомсдол насанд хүрсэн хойно ч хэвээр үлдэх нь олонтаа.
Тэмдэглэл (Notes)
Хэлд орох хэвийн явц хөгжлийн эрт үеэс алдагддаг эмгэг. Эдгээр байдал нь мэдрэлийн буюу хэллэгийн гажиг, мэдрэхүйн хямрал, сэтгэцийн хөгжлийн саатал буюу орчны хүчин зүйлстэй шууд холбоогүй байдаг. Эдгээр эмгэг нь унших, бичих, үг хэлэх чадвар алдагдах, хүн хоорондын харилцааны гажиг, сэтгэл санаа болон зан төрхийн эмгэгтэй хавсарч илрэх нь түгээмэл.
Дэд ангилал
ICD-11-тэй харгалзах код