Neurodevelopmental disorders
Мэдрэлийн хөгжлийн эмгэг нь хөгжлийн үед үүсдэг, оюуны, хөдөлгөөний, хэлний буюу нийгмийн тодорхой үйл ажиллагааг эзэмших ба гүйцэтгэхэд ихээхэн бэрхшээлтэй байх зан төрхийн ба танин мэдэхүйн эмгэгүүд юм. Хөгжлийн үед үүсч болох сэтгэцийн ба зан төрхийн олон эмгэгт (жишээ нь, шизофрени, хоёр туйлт эмгэг) зан төрхийн ба танин мэдэхүйн дутагдал байдаг ч энэ бүлэгт зөвхөн гол шинж нь мэдрэлийн хөгжлийн шинжтэй эмгэгүүдийг хамааруулна. Мэдрэлийн хөгжлийн эмгэгийн таамаглаж буй шалтгаан нь нарийн төвөгтэй бөгөөд олон тохиолдолд тодорхойгүй байдаг.
Тодорхойлолт
Хэл ярианы хөгжлийн эмгэг нь хөгжлийн үед үүсдэг бөгөөд нас ба оюуны үйл ажиллагааны түвшинд тохирох хэвийн хэлбэлзлийн хязгаараас гадуур, хэл яриаг ойлгох буюу гаргах, эсвэл харилцаа холбооны зорилгоор хэлийг нөхцөл байдалд нийцүүлэн хэрэглэхэд бэрхшээлтэй байх шинжээр илэрнэ. Ажиглагдаж буй хэл ярианы асуудал нь бүс нутгийн, нийгмийн буюу соёлын/угсаатны хэлний хэлбэлзэлтэй холбогдохгүй бөгөөд анатомийн буюу мэдрэлийн гажгаар бүрэн тайлбарлагдахгүй. Хэл ярианы хөгжлийн эмгэгийн таамаглаж буй шалтгаан нь нарийн төвөгтэй бөгөөд олон тохиолдолд тодорхойгүй байдаг.
Developmental speech or language disorders arise during the developmental period and are characterised by difficulties in understanding or producing speech and language or in using language in context for the purposes of communication that are outside the limits of normal variation expected for age and level of intellectual functioning. The observed speech and language problems are not attributable to regional, social, or cultural/ethnic language variations and are not fully explained by anatomical or neurological abnormalities. The presumptive aetiology for Developmental speech or language disorders is complex, and in many individual cases, is unknown.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Хэлний хөгжлийн эмгэг нь хөгжлийн үед, ихэвчлэн бага насанд үүсдэг, хувь хүний харилцах чадварыг ихээхэн хязгаарладаг, хэлийг (ярианы буюу дохионы) эзэмших, ойлгох, гаргах буюу хэрэглэхэд байнгын дутагдалтай байх шинжээр илэрнэ. Хувь хүний хэлийг ойлгох, гаргах буюу хэрэглэх чадвар нь тухайн хүний насанд хүлээгдэхээс илт доогуур байна. Хэлний дутагдал нь мэдрэлийн хөгжлийн өөр эмгэг, мэдрэхүйн алдагдал, эсвэл тархины гэмтэл буюу халдварын нөлөөг оролцуулан мэдрэлийн байдлаар тайлбарлагдахгүй.
Developmental language disorder is characterised by persistent deficits in the acquisition, understanding, production or use of language (spoken or signed), that arise during the developmental period, typically during early childhood, and cause significant limitations in the individual’s ability to communicate. The individual’s ability to understand, produce or use language is markedly below what would be expected given the individual’s age. The language deficits are not explained by another neurodevelopmental disorder or a sensory impairment or neurological condition, including the effects of brain injury or infection.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал