Neurodevelopmental disorders
Мэдрэлийн хөгжлийн эмгэг нь хөгжлийн үед үүсдэг, оюуны, хөдөлгөөний, хэлний буюу нийгмийн тодорхой үйл ажиллагааг эзэмших ба гүйцэтгэхэд ихээхэн бэрхшээлтэй байх зан төрхийн ба танин мэдэхүйн эмгэгүүд юм. Хөгжлийн үед үүсч болох сэтгэцийн ба зан төрхийн олон эмгэгт (жишээ нь, шизофрени, хоёр туйлт эмгэг) зан төрхийн ба танин мэдэхүйн дутагдал байдаг ч энэ бүлэгт зөвхөн гол шинж нь мэдрэлийн хөгжлийн шинжтэй эмгэгүүдийг хамааруулна. Мэдрэлийн хөгжлийн эмгэгийн таамаглаж буй шалтгаан нь нарийн төвөгтэй бөгөөд олон тохиолдолд тодорхойгүй байдаг.
Тодорхойлолт
Хэл ярианы хөгжлийн эмгэг нь хөгжлийн үед үүсдэг бөгөөд нас ба оюуны үйл ажиллагааны түвшинд тохирох хэвийн хэлбэлзлийн хязгаараас гадуур, хэл яриаг ойлгох буюу гаргах, эсвэл харилцаа холбооны зорилгоор хэлийг нөхцөл байдалд нийцүүлэн хэрэглэхэд бэрхшээлтэй байх шинжээр илэрнэ. Ажиглагдаж буй хэл ярианы асуудал нь бүс нутгийн, нийгмийн буюу соёлын/угсаатны хэлний хэлбэлзэлтэй холбогдохгүй бөгөөд анатомийн буюу мэдрэлийн гажгаар бүрэн тайлбарлагдахгүй. Хэл ярианы хөгжлийн эмгэгийн таамаглаж буй шалтгаан нь нарийн төвөгтэй бөгөөд олон тохиолдолд тодорхойгүй байдаг.
Developmental speech or language disorders arise during the developmental period and are characterised by difficulties in understanding or producing speech and language or in using language in context for the purposes of communication that are outside the limits of normal variation expected for age and level of intellectual functioning. The observed speech and language problems are not attributable to regional, social, or cultural/ethnic language variations and are not fully explained by anatomical or neurological abnormalities. The presumptive aetiology for Developmental speech or language disorders is complex, and in many individual cases, is unknown.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Үг ярианы урсгалын хөгжлийн эмгэг нь дуу авиа, үе, үг ба хэллэгийг давтах ба сунгах, мөн гацах, үгнээс зайлсхийх буюу орлуулах шинжтэй, ярианы хэвийн хэмнэлтэй урсгал ба хурд байнга буюу тархмал байдлаар тасалдах шинжээр илэрнэ. Ярианы урсгалын алдагдал удаан хугацаанд үргэлжилнэ. Ярианы урсгалын алдагдал хөгжлийн үед эхэлдэг бөгөөд ярианы урсгал нь тухайн насанд хүлээгдэхээс илт доогуур байна. Ярианы урсгалын алдагдал нь нийгмийн харилцаа холбоо, хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээнд ихээхэн алдагдал үүсгэнэ. Ярианы урсгалын алдагдлыг оюуны хөгжлийн эмгэг, мэдрэлийн тогтолцооны өвчин, мэдрэхүйн алдагдал, бүтцийн гажиг, эсвэл ярианы буюу дуу хоолойн бусад эмгэгээр илүү сайн тайлбарлах боломжгүй.
Developmental speech fluency disorder is characterised by frequent or pervasive disruption of the normal rhythmic flow and rate of speech characterised by repetitions and prolongations in sounds, syllables, words, and phrases, as well as blocking and word avoidance or substitutions. The speech dysfluency is persistent over time. The onset of speech dysfluency occurs during the developmental period and speech fluency is markedly below what would be expected for age. Speech dysfluency results in significant impairment in social communication, personal, family, social, educational, occupational or other important areas of functioning. The speech dysfluency is not better accounted for by a Disorder of Intellectual Development, a Disease of the Nervous System, a sensory impairment, or a structural abnormality, or other speech or voice disorder.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код