Neurodevelopmental disorders
Мэдрэлийн хөгжлийн эмгэг нь хөгжлийн үед үүсдэг, оюуны, хөдөлгөөний, хэлний буюу нийгмийн тодорхой үйл ажиллагааг эзэмших ба гүйцэтгэхэд ихээхэн бэрхшээлтэй байх зан төрхийн ба танин мэдэхүйн эмгэгүүд юм. Хөгжлийн үед үүсч болох сэтгэцийн ба зан төрхийн олон эмгэгт (жишээ нь, шизофрени, хоёр туйлт эмгэг) зан төрхийн ба танин мэдэхүйн дутагдал байдаг ч энэ бүлэгт зөвхөн гол шинж нь мэдрэлийн хөгжлийн шинжтэй эмгэгүүдийг хамааруулна. Мэдрэлийн хөгжлийн эмгэгийн таамаглаж буй шалтгаан нь нарийн төвөгтэй бөгөөд олон тохиолдолд тодорхойгүй байдаг.
Тодорхойлолт
Хэл ярианы хөгжлийн эмгэг нь хөгжлийн үед үүсдэг бөгөөд нас ба оюуны үйл ажиллагааны түвшинд тохирох хэвийн хэлбэлзлийн хязгаараас гадуур, хэл яриаг ойлгох буюу гаргах, эсвэл харилцаа холбооны зорилгоор хэлийг нөхцөл байдалд нийцүүлэн хэрэглэхэд бэрхшээлтэй байх шинжээр илэрнэ. Ажиглагдаж буй хэл ярианы асуудал нь бүс нутгийн, нийгмийн буюу соёлын/угсаатны хэлний хэлбэлзэлтэй холбогдохгүй бөгөөд анатомийн буюу мэдрэлийн гажгаар бүрэн тайлбарлагдахгүй. Хэл ярианы хөгжлийн эмгэгийн таамаглаж буй шалтгаан нь нарийн төвөгтэй бөгөөд олон тохиолдолд тодорхойгүй байдаг.
Developmental speech or language disorders arise during the developmental period and are characterised by difficulties in understanding or producing speech and language or in using language in context for the purposes of communication that are outside the limits of normal variation expected for age and level of intellectual functioning. The observed speech and language problems are not attributable to regional, social, or cultural/ethnic language variations and are not fully explained by anatomical or neurological abnormalities. The presumptive aetiology for Developmental speech or language disorders is complex, and in many individual cases, is unknown.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Үг ярианы дуудлагын хөгжлийн эмгэг нь нас ба оюуны үйл ажиллагааны түвшинд тохирох хэвийн хэлбэлзлийн хязгаараас гадуур, ярианы алдааны тоо буюу хэлбэр, эсвэл яриа гаргалтын ерөнхий чанарын хувьд дуудлагын алдаа гаргахад хүргэж, ярианы ойлгомжийг бууруулж, харилцаа холбоонд ихээхэн нөлөөлдөг, яриаг эзэмших, гаргах ба хүлээн авах бэрхшээлээр илэрнэ. Дуудлагын алдаа хөгжлийн эрт үед үүсдэг бөгөөд нийгмийн, соёлын болон хүрээлэн буй орчны бусад хэлбэлзлээр (жишээ нь, нутгийн аялгуу) тайлбарлагдахгүй. Ярианы алдаа нь сонсголын алдагдал буюу бүтцийн эсвэл мэдрэлийн гажгаар бүрэн тайлбарлагдахгүй.
Developmental speech sound disorder is characterised by difficulties in the acquisition, production and perception of speech that result in errors of pronunciation, either in number or types of speech errors made or the overall quality of speech production, that are outside the limits of normal variation expected for age and level of intellectual functioning and result in reduced intelligibility and significantly affect communication. The errors in pronunciation arise during the early developmental period and cannot be explained by social, cultural, and other environmental variations (e.g., regional dialects). The speech errors are not fully explained by a hearing impairment or a structural or neurological abnormality.
Хамаарна (Inclusions)
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код