Anxiety or fear-related disorders
Сэтгэл түгших буюу айдастай холбоотой эмгэг нь хэт их айдас ба сэтгэл түгшилт, түүнтэй холбоотой зан төрхийн хямралаар илэрдэг бөгөөд шинж тэмдэг нь ихээхэн сэтгэлийн зовуурь, эсвэл хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээний ихээхэн алдагдалд хүргэхүйц хүнд байдаг. Айдас ба сэтгэл түгшилт нь хоорондоо нягт холбоотой үзэгдэл юм; айдас нь одоо мэдрэгдэж буй ойрын аюулд үзүүлэх хариу урвал бол сэтгэл түгшилт нь ирээдүйд илүү чиглэсэн бөгөөд хүлээгдэж буй гэж мэдрэгдэх аюулыг хэлнэ. Сэтгэл түгших буюу айдастай холбоотой эмгэгүүдийг хооронд нь ялгах гол онцлог нь эмгэг тус бүрд өвөрмөц түгшүүрийн төвлөрөл, өөрөөр хэлбэл айдас буюу сэтгэл түгшилтийг өдөөдөг өдөөлт буюу нөхцөл байдал юм. Сэтгэл түгших буюу айдастай холбоотой эмгэгийн эмнэлзүйн илрэлд ихэвчлэн түгшүүрийн төвлөрлийг тодруулах замаар эмгэгүүдийг ялгахад тусалж болох өвөрмөц, холбогдох бодол санаа багтдаг.
Тодорхойлолт
Сонгомол дуугүйрэл нь ярихдаа байнга сонголт хийх шинжээр илэрдэг бөгөөд хүүхэд тодорхой нийгмийн нөхцөлд, ихэвчлэн гэртээ хэлний хангалттай чадвар харуулдаг боловч бусад нөхцөлд, ихэвчлэн сургууль дээр байнга ярьж чаддаггүй. Энэ хямрал дор хаяж нэг сар үргэлжилдэг, зөвхөн сургуулийн эхний сараар хязгаарлагдахгүй бөгөөд сурлагын амжилт буюу нийгмийн харилцаа холбоонд саад учруулах хэмжээний хүнд байна. Ярихгүй байх нь тухайн нийгмийн нөхцөлд шаардагдах ярианы хэлийг мэдэхгүй, эсвэл түүнд дасаагүйгээс (жишээ нь, сургууль дээр гэрийнхээс өөр хэлээр ярьдаг) үүдэлтэй биш.
Selective mutism is characterised by consistent selectivity in speaking, such that a child demonstrates adequate language competence in specific social situations, typically at home, but consistently fails to speak in others, typically at school. The disturbance lasts for at least one month, is not limited to the first month of school, and is of sufficient severity to interfere with educational achievement or with social communication. Failure to speak is not due to a lack of knowledge of, or comfort with, the spoken language required in the social situation (e.g. a different language spoken at school than at home).
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код