Anxiety or fear-related disorders
Сэтгэл түгших буюу айдастай холбоотой эмгэг нь хэт их айдас ба сэтгэл түгшилт, түүнтэй холбоотой зан төрхийн хямралаар илэрдэг бөгөөд шинж тэмдэг нь ихээхэн сэтгэлийн зовуурь, эсвэл хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээний ихээхэн алдагдалд хүргэхүйц хүнд байдаг. Айдас ба сэтгэл түгшилт нь хоорондоо нягт холбоотой үзэгдэл юм; айдас нь одоо мэдрэгдэж буй ойрын аюулд үзүүлэх хариу урвал бол сэтгэл түгшилт нь ирээдүйд илүү чиглэсэн бөгөөд хүлээгдэж буй гэж мэдрэгдэх аюулыг хэлнэ. Сэтгэл түгших буюу айдастай холбоотой эмгэгүүдийг хооронд нь ялгах гол онцлог нь эмгэг тус бүрд өвөрмөц түгшүүрийн төвлөрөл, өөрөөр хэлбэл айдас буюу сэтгэл түгшилтийг өдөөдөг өдөөлт буюу нөхцөл байдал юм. Сэтгэл түгших буюу айдастай холбоотой эмгэгийн эмнэлзүйн илрэлд ихэвчлэн түгшүүрийн төвлөрлийг тодруулах замаар эмгэгүүдийг ялгахад тусалж болох өвөрмөц, холбогдох бодол санаа багтдаг.
Тодорхойлолт
Сандрах эмгэг нь тодорхой өдөөлт буюу нөхцөл байдлаар хязгаарлагдахгүй, гэнэтийн давтагдах сандралын дайралтаар илэрдэг. Сандралын дайралт нь хүчтэй айдас буюу түгшүүрийн тусгаарлагдмал үе бөгөөд хэд хэдэн онцлог шинж тэмдэг (жишээ нь, зүрх дэлсэх буюу зүрхний цохилт олшрох, хөлрөх, чичрэх, амьсгаадах, цээжний өвдөлт, толгой эргэх буюу толгой хөнгөрөх, жихүүдэс хүрэх, халуу оргих, ойрын үед үхэх вий гэсэн айдас) хурдан бөгөөд нэгэн зэрэг эхэлж дагалддаг. Үүнээс гадна сандрах эмгэг нь сандралын дайралт дахин тохиолдох буюу түүний ач холбогдлын талаарх байнгын санаа зоволт, эсвэл дайралт дахихаас сэргийлэхэд чиглэсэн зан үйлээр илэрдэг бөгөөд энэ нь хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээний ихээхэн алдагдалд хүргэнэ. Шинж тэмдэг нь өөр эмнэлзүйн байдлын илрэл биш бөгөөд бодис буюу эмийн төв мэдрэлийн тогтолцоонд үзүүлэх нөлөөний шалтгаант биш.
Panic disorder is characterised by recurrent unexpected panic attacks that are not restricted to particular stimuli or situations. Panic attacks are discrete episodes of intense fear or apprehension accompanied by the rapid and concurrent onset of several characteristic symptoms (e.g. palpitations or increased heart rate, sweating, trembling, shortness of breath, chest pain, dizziness or lightheadedness, chills, hot flushes, fear of imminent death). In addition, panic disorder is characterised by persistent concern about the recurrence or significance of panic attacks, or behaviours intended to avoid their recurrence, that results in significant impairment in personal, family, social, educational, occupational, or other important areas of functioning. The symptoms are not a manifestation of another medical condition and are not due to the effects of a substance or medication on the central nervous system.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код