Anxiety or fear-related disorders
Сэтгэл түгших буюу айдастай холбоотой эмгэг нь хэт их айдас ба сэтгэл түгшилт, түүнтэй холбоотой зан төрхийн хямралаар илэрдэг бөгөөд шинж тэмдэг нь ихээхэн сэтгэлийн зовуурь, эсвэл хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээний ихээхэн алдагдалд хүргэхүйц хүнд байдаг. Айдас ба сэтгэл түгшилт нь хоорондоо нягт холбоотой үзэгдэл юм; айдас нь одоо мэдрэгдэж буй ойрын аюулд үзүүлэх хариу урвал бол сэтгэл түгшилт нь ирээдүйд илүү чиглэсэн бөгөөд хүлээгдэж буй гэж мэдрэгдэх аюулыг хэлнэ. Сэтгэл түгших буюу айдастай холбоотой эмгэгүүдийг хооронд нь ялгах гол онцлог нь эмгэг тус бүрд өвөрмөц түгшүүрийн төвлөрөл, өөрөөр хэлбэл айдас буюу сэтгэл түгшилтийг өдөөдөг өдөөлт буюу нөхцөл байдал юм. Сэтгэл түгших буюу айдастай холбоотой эмгэгийн эмнэлзүйн илрэлд ихэвчлэн түгшүүрийн төвлөрлийг тодруулах замаар эмгэгүүдийг ялгахад тусалж болох өвөрмөц, холбогдох бодол санаа багтдаг.
Тодорхойлолт
Салан хагацахаас айх сэтгэл түгших эмгэг нь сэтгэлээр холбогдсон тодорхой хүмүүсээс салахтай холбоотой илэрхий, хэт их айдас буюу сэтгэл түгшилтээр илэрдэг. Хүүхэд ба өсвөр насныханд салан хагацахаас айх сэтгэл түгшилт нь ихэвчлэн асран хамгаалагч, эцэг эх буюу гэр бүлийн бусад гишүүнд төвлөрдөг бөгөөд айдас буюу сэтгэл түгшилт нь хөгжлийн хувьд хэвийнд тооцогдохоос хэтэрсэн байдаг. Насанд хүрэгчдэд айдсын төвлөрөл нь ихэвчлэн хайрын хамтрагч буюу хүүхдүүд байдаг. Салан хагацахаас айх сэтгэл түгшилтийн илрэлд сэтгэлээр холбогдсон хүнд хор хөнөөл буюу таагүй явдал тохиолдох вий гэсэн бодол, сургууль буюу ажилдаа явах дургүй байх, салах үед дахин дахин хэт их сэтгэлээр зовох, сэтгэлээр холбогдсон хүнээсээ тусдаа унтах дургүй байх буюу татгалзах, салах тухай давтан хар дарж зүүдлэх зэрэг багтаж болно. Шинж тэмдэг дор хаяж хэдэн сарын турш үргэлжлэх бөгөөд ихээхэн сэтгэлийн зовуурь, эсвэл хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээний ихээхэн алдагдалд хүргэхүйц хүнд байдаг.
Separation anxiety disorder is characterised by marked and excessive fear or anxiety about separation from specific attachment figures. In children and adolescents, separation anxiety typically focuses on caregivers, parents or other family members and the fear or anxiety is beyond what would be considered developmentally normative. In adults, the focus is typically a romantic partner or children. Manifestations of separation anxiety may include thoughts of harm or untoward events befalling the attachment figure, reluctance to go to school or work, recurrent excessive distress upon separation, reluctance or refusal to sleep away from the attachment figure, and recurrent nightmares about separation. The symptoms persist for at least several months and are sufficiently severe to result in significant distress or significant impairment in personal, family, social, educational, occupational, or other important areas of functioning.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код