Anxiety or fear-related disorders
Сэтгэл түгших буюу айдастай холбоотой эмгэг нь хэт их айдас ба сэтгэл түгшилт, түүнтэй холбоотой зан төрхийн хямралаар илэрдэг бөгөөд шинж тэмдэг нь ихээхэн сэтгэлийн зовуурь, эсвэл хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээний ихээхэн алдагдалд хүргэхүйц хүнд байдаг. Айдас ба сэтгэл түгшилт нь хоорондоо нягт холбоотой үзэгдэл юм; айдас нь одоо мэдрэгдэж буй ойрын аюулд үзүүлэх хариу урвал бол сэтгэл түгшилт нь ирээдүйд илүү чиглэсэн бөгөөд хүлээгдэж буй гэж мэдрэгдэх аюулыг хэлнэ. Сэтгэл түгших буюу айдастай холбоотой эмгэгүүдийг хооронд нь ялгах гол онцлог нь эмгэг тус бүрд өвөрмөц түгшүүрийн төвлөрөл, өөрөөр хэлбэл айдас буюу сэтгэл түгшилтийг өдөөдөг өдөөлт буюу нөхцөл байдал юм. Сэтгэл түгших буюу айдастай холбоотой эмгэгийн эмнэлзүйн илрэлд ихэвчлэн түгшүүрийн төвлөрлийг тодруулах замаар эмгэгүүдийг ялгахад тусалж болох өвөрмөц, холбогдох бодол санаа багтдаг.
Тодорхойлолт
Өвөрмөц айдас нь нэг буюу хэд хэдэн тодорхой зүйл буюу нөхцөл байдалд (жишээ нь, зарим амьтны ойролцоо байх, нисэх, өндөр газар, битүү орчин, цус буюу гэмтэл харах) өртөх буюу өртөхийг хүлээх бүрд тогтмол үүсдэг, бодит аюулд нийцэхгүй илэрхий, хэт их айдас буюу сэтгэл түгшилтээр илэрдэг. Айдас төрүүлэгч зүйл буюу нөхцөл байдлаас зайлсхийдэг, эсвэл хүчтэй айдас буюу сэтгэл түгшилттэйгээр тэвчдэг. Шинж тэмдэг дор хаяж хэдэн сарын турш үргэлжлэх бөгөөд ихээхэн сэтгэлийн зовуурь, эсвэл хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээний ихээхэн алдагдалд хүргэхүйц хүнд байдаг.
Specific phobia is characterised by a marked and excessive fear or anxiety that consistently occurs upon exposure or anticipation of exposure to one or more specific objects or situations (e.g., proximity to certain animals, flying, heights, closed spaces, sight of blood or injury) that is out of proportion to actual danger. The phobic objects or situations are avoided or else endured with intense fear or anxiety. Symptoms persist for at least several months and are sufficiently severe to result in significant distress or significant impairment in personal, family, social, educational, occupational, or other important areas of functioning.
Хамаарна (Inclusions)
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код