Anxiety or fear-related disorders
Сэтгэл түгших буюу айдастай холбоотой эмгэг нь хэт их айдас ба сэтгэл түгшилт, түүнтэй холбоотой зан төрхийн хямралаар илэрдэг бөгөөд шинж тэмдэг нь ихээхэн сэтгэлийн зовуурь, эсвэл хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээний ихээхэн алдагдалд хүргэхүйц хүнд байдаг. Айдас ба сэтгэл түгшилт нь хоорондоо нягт холбоотой үзэгдэл юм; айдас нь одоо мэдрэгдэж буй ойрын аюулд үзүүлэх хариу урвал бол сэтгэл түгшилт нь ирээдүйд илүү чиглэсэн бөгөөд хүлээгдэж буй гэж мэдрэгдэх аюулыг хэлнэ. Сэтгэл түгших буюу айдастай холбоотой эмгэгүүдийг хооронд нь ялгах гол онцлог нь эмгэг тус бүрд өвөрмөц түгшүүрийн төвлөрөл, өөрөөр хэлбэл айдас буюу сэтгэл түгшилтийг өдөөдөг өдөөлт буюу нөхцөл байдал юм. Сэтгэл түгших буюу айдастай холбоотой эмгэгийн эмнэлзүйн илрэлд ихэвчлэн түгшүүрийн төвлөрлийг тодруулах замаар эмгэгүүдийг ялгахад тусалж болох өвөрмөц, холбогдох бодол санаа багтдаг.
Тодорхойлолт
Сэтгэл түгших түгмэл эмгэг нь дор хаяж хэдэн сарын турш, өдрүүдийн талаас илүүд үргэлжлэх сэтгэл түгшилтийн илэрхий шинж тэмдгээр илэрдэг бөгөөд энэ нь ерөнхий түгшүүр (өөрөөр хэлбэл, „чөлөөт хөвөгч сэтгэл түгшилт“), эсвэл өдөр тутмын олон үйл явдалд, ихэнхдээ гэр бүл, эрүүл мэнд, санхүү, сургууль буюу ажилтай холбоотой асуудалд төвлөрсөн хэт их санаа зовнилоор илрэх ба булчин чангарах буюу хөдөлгөөний тайван бус байдал, симпатик тусгаар мэдрэлийн хэт идэвхжил, мэдрэлтэх субъектив мэдрэмж, анхаарал төвлөрүүлж чадахгүй байх, цочромтгой байх буюу нойрны хямрал зэрэг нэмэлт шинж тэмдэг дагалддаг. Шинж тэмдэг нь ихээхэн сэтгэлийн зовуурь, эсвэл хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээний ихээхэн алдагдалд хүргэнэ. Шинж тэмдэг нь эрүүл мэндийн өөр байдлын илрэл биш бөгөөд бодис буюу эмийн төв мэдрэлийн тогтолцоонд үзүүлэх нөлөөний шалтгаант биш.
Generalised anxiety disorder is characterised by marked symptoms of anxiety that persist for at least several months, for more days than not, manifested by either general apprehension (i.e. ‘free-floating anxiety’) or excessive worry focused on multiple everyday events, most often concerning family, health, finances, and school or work, together with additional symptoms such as muscular tension or motor restlessness, sympathetic autonomic over-activity, subjective experience of nervousness, difficulty maintaining concentration, irritability, or sleep disturbance. The symptoms result in significant distress or significant impairment in personal, family, social, educational, occupational, or other important areas of functioning. The symptoms are not a manifestation of another health condition and are not due to the effects of a substance or medication on the central nervous system.
ICD-10-тай харгалзах код