Anxiety or fear-related disorders
Сэтгэл түгших буюу айдастай холбоотой эмгэг нь хэт их айдас ба сэтгэл түгшилт, түүнтэй холбоотой зан төрхийн хямралаар илэрдэг бөгөөд шинж тэмдэг нь ихээхэн сэтгэлийн зовуурь, эсвэл хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээний ихээхэн алдагдалд хүргэхүйц хүнд байдаг. Айдас ба сэтгэл түгшилт нь хоорондоо нягт холбоотой үзэгдэл юм; айдас нь одоо мэдрэгдэж буй ойрын аюулд үзүүлэх хариу урвал бол сэтгэл түгшилт нь ирээдүйд илүү чиглэсэн бөгөөд хүлээгдэж буй гэж мэдрэгдэх аюулыг хэлнэ. Сэтгэл түгших буюу айдастай холбоотой эмгэгүүдийг хооронд нь ялгах гол онцлог нь эмгэг тус бүрд өвөрмөц түгшүүрийн төвлөрөл, өөрөөр хэлбэл айдас буюу сэтгэл түгшилтийг өдөөдөг өдөөлт буюу нөхцөл байдал юм. Сэтгэл түгших буюу айдастай холбоотой эмгэгийн эмнэлзүйн илрэлд ихэвчлэн түгшүүрийн төвлөрлийг тодруулах замаар эмгэгүүдийг ялгахад тусалж болох өвөрмөц, холбогдох бодол санаа багтдаг.
Тодорхойлолт
Нийгмийн түгшилтийн эмгэг нь нийгмийн харилцаа (жишээ нь, яриа өрнүүлэх), бусад ажиглаж байгааг мэдэрсээр ямар нэг зүйл хийх (жишээ нь, бусдын дэргэд идэх буюу уух), эсвэл бусдын өмнө үйл ажиллагаа гүйцэтгэх (жишээ нь, илтгэл тавих) зэрэг нэг буюу хэд хэдэн нийгмийн нөхцөл байдалд тогтмол үүсдэг илэрхий, хэт их айдас буюу сэтгэл түгшилтээр илэрдэг. Тухайн хүн бусдад сөрөг үнэлэгдэх байдлаар үйлдэл хийх, эсвэл сэтгэл түгшилтийн шинж тэмдэг илрүүлэх вий гэж санаа зовдог. Холбогдох нийгмийн нөхцөл байдлаас тогтмол зайлсхийдэг, эсвэл хүчтэй айдас буюу сэтгэл түгшилттэйгээр тэвчдэг. Шинж тэмдэг дор хаяж хэдэн сарын турш үргэлжлэх бөгөөд ихээхэн сэтгэлийн зовуурь, эсвэл хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээний ихээхэн алдагдалд хүргэхүйц хүнд байдаг.
Social anxiety disorder is characterised by marked and excessive fear or anxiety that consistently occurs in one or more social situations such as social interactions (e.g. having a conversation), doing something while feeling observed (e.g. eating or drinking in the presence of others), or performing in front of others (e.g. giving a speech). The individual is concerned that he or she will act in a way, or show anxiety symptoms, that will be negatively evaluated by others. Relevant social situations are consistently avoided or else endured with intense fear or anxiety. The symptoms persist for at least several months and are sufficiently severe to result in significant distress or significant impairment in personal, family, social, educational, occupational, or other important areas of functioning.
ICD-10-тай харгалзах код