Neurodevelopmental disorders
Мэдрэлийн хөгжлийн эмгэг нь хөгжлийн үед үүсдэг, оюуны, хөдөлгөөний, хэлний буюу нийгмийн тодорхой үйл ажиллагааг эзэмших ба гүйцэтгэхэд ихээхэн бэрхшээлтэй байх зан төрхийн ба танин мэдэхүйн эмгэгүүд юм. Хөгжлийн үед үүсч болох сэтгэцийн ба зан төрхийн олон эмгэгт (жишээ нь, шизофрени, хоёр туйлт эмгэг) зан төрхийн ба танин мэдэхүйн дутагдал байдаг ч энэ бүлэгт зөвхөн гол шинж нь мэдрэлийн хөгжлийн шинжтэй эмгэгүүдийг хамааруулна. Мэдрэлийн хөгжлийн эмгэгийн таамаглаж буй шалтгаан нь нарийн төвөгтэй бөгөөд олон тохиолдолд тодорхойгүй байдаг.
Тодорхойлолт
Хэл ярианы хөгжлийн эмгэг нь хөгжлийн үед үүсдэг бөгөөд нас ба оюуны үйл ажиллагааны түвшинд тохирох хэвийн хэлбэлзлийн хязгаараас гадуур, хэл яриаг ойлгох буюу гаргах, эсвэл харилцаа холбооны зорилгоор хэлийг нөхцөл байдалд нийцүүлэн хэрэглэхэд бэрхшээлтэй байх шинжээр илэрнэ. Ажиглагдаж буй хэл ярианы асуудал нь бүс нутгийн, нийгмийн буюу соёлын/угсаатны хэлний хэлбэлзэлтэй холбогдохгүй бөгөөд анатомийн буюу мэдрэлийн гажгаар бүрэн тайлбарлагдахгүй. Хэл ярианы хөгжлийн эмгэгийн таамаглаж буй шалтгаан нь нарийн төвөгтэй бөгөөд олон тохиолдолд тодорхойгүй байдаг.
Developmental speech or language disorders arise during the developmental period and are characterised by difficulties in understanding or producing speech and language or in using language in context for the purposes of communication that are outside the limits of normal variation expected for age and level of intellectual functioning. The observed speech and language problems are not attributable to regional, social, or cultural/ethnic language variations and are not fully explained by anatomical or neurological abnormalities. The presumptive aetiology for Developmental speech or language disorders is complex, and in many individual cases, is unknown.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Хэлний хөгжлийн эмгэг нь хөгжлийн үед, ихэвчлэн бага насанд үүсдэг, хувь хүний харилцах чадварыг ихээхэн хязгаарладаг, хэлийг (ярианы буюу дохионы) эзэмших, ойлгох, гаргах буюу хэрэглэхэд байнгын дутагдалтай байх шинжээр илэрнэ. Хувь хүний хэлийг ойлгох, гаргах буюу хэрэглэх чадвар нь тухайн хүний насанд хүлээгдэхээс илт доогуур байна. Хэлний дутагдал нь мэдрэлийн хөгжлийн өөр эмгэг, мэдрэхүйн алдагдал, эсвэл тархины гэмтэл буюу халдварын нөлөөг оролцуулан мэдрэлийн байдлаар тайлбарлагдахгүй.
Developmental language disorder is characterised by persistent deficits in the acquisition, understanding, production or use of language (spoken or signed), that arise during the developmental period, typically during early childhood, and cause significant limitations in the individual’s ability to communicate. The individual’s ability to understand, produce or use language is markedly below what would be expected given the individual’s age. The language deficits are not explained by another neurodevelopmental disorder or a sensory impairment or neurological condition, including the effects of brain injury or infection.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Голчлон хэлний прагматик чадварын алдагдалтай хэлний хөгжлийн эмгэг нь нийгмийн нөхцөл байдалд хэлийг ойлгох ба хэрэглэхэд, жишээ нь, дүгнэлт хийх, үгийн хошигнол ойлгох, хоёрдмол утгыг тайлахад байнгын бөгөөд илт бэрхшээлтэй байх шинжээр илэрнэ. Эдгээр бэрхшээл хөгжлийн үед, ихэвчлэн бага насанд үүсдэг бөгөөд хувь хүний харилцах чадварыг ихээхэн хязгаарладаг. Прагматик хэлний чадвар нь тухайн хүний нас ба оюуны үйл ажиллагааны түвшинд хүлээгдэх хэмжээнээс илт доогуур боловч хэл ухаарахуй ба илэрхийлэхүйн бусад бүрэлдэхүүн харьцангуй хэвийн байна. Прагматик хэлний алдагдлыг аутизмын хүрээнийн эмгэг, эсвэл хэл ухаарахуй буюу илэрхийлэхүйн бусад бүрэлдэхүүний алдагдлаар илүү сайн тайлбарлаж болох бол энэ тодотгогчийг ашиглахгүй.
Developmental language disorder with impairment of mainly pragmatic language is characterised by persistent and marked difficulties with the understanding and use of language in social contexts, for example making inferences, understanding verbal humour, and resolving ambiguous meaning. These difficulties arise during the developmental period, typically during early childhood, and cause significant limitations in the individual’s ability to communicate. Pragmatic language abilities are markedly below the expected level given the individual’s age and level of intellectual functioning, but the other components of receptive and expressive language are relatively intact. This qualifier should not be used if the pragmatic language impairment is better explained by Autism Spectrum Disorder or by impairments in other components of receptive or expressive language.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код