Disorders of psychological development
Тэмдэглэл (Notes)
Энэ бүлэгт багтсан эмгэг нь: а) балчир буюу бага насанд эхэлдэг; б) төв мэдрэлийн тогтолцооны биологийн бойжилттой холбоотой үйл ажиллагааны хөгжилд хямрал буюу саатал гардаг; в) сайжрал буюу эргэлт дахилтгүй тогтвортой явцтай байдаг. Ихэнх тохиолдолд хэл яриа, хараа-орон зайн чадвар, хөдөлгөөний баримжаа алдагддаг. Ихэвчлэн саатал, бусад хямрал нь илэрсэн цагаас хойш хүүхэд өсч томрохын хэрээр багасна. Гэвч хөнгөн зэргийн хомсдол насанд хүрсэн хойно ч хэвээр үлдэх нь олонтаа.
Тэмдэглэл (Notes)
Дадал олж авах хэвийн явц хөгжлийн эрт үеэс алдагддаг эмгэг. Энэ нь зүгээр сурч боловсрох бололцоогүй болох буюу зөвхөн оюуны хомсдолын үр дагавар биш юм. Мөн тархины гэмтэл буюу эмгэгээс шалтгаалаагүй байна.
Дэд ангилал
ICD-11-тэй харгалзах код