Neurodevelopmental disorders
Мэдрэлийн хөгжлийн эмгэг нь хөгжлийн үед үүсдэг, оюуны, хөдөлгөөний, хэлний буюу нийгмийн тодорхой үйл ажиллагааг эзэмших ба гүйцэтгэхэд ихээхэн бэрхшээлтэй байх зан төрхийн ба танин мэдэхүйн эмгэгүүд юм. Хөгжлийн үед үүсч болох сэтгэцийн ба зан төрхийн олон эмгэгт (жишээ нь, шизофрени, хоёр туйлт эмгэг) зан төрхийн ба танин мэдэхүйн дутагдал байдаг ч энэ бүлэгт зөвхөн гол шинж нь мэдрэлийн хөгжлийн шинжтэй эмгэгүүдийг хамааруулна. Мэдрэлийн хөгжлийн эмгэгийн таамаглаж буй шалтгаан нь нарийн төвөгтэй бөгөөд олон тохиолдолд тодорхойгүй байдаг.
Тодорхойлолт
Суралцахуйн хөгжлийн эмгэг нь унших, бичих буюу тоо бодох зэргийг хамарч болох сурлагын ур чадварыг эзэмшихэд ихээхэн бөгөөд байнгын бэрхшээлтэй байх шинжээр илэрнэ. Тухайн хүний алдагдсан сурлагын ур чадвар(ууд)ын гүйцэтгэл нь он цагийн нас ба оюуны үйл ажиллагааны ерөнхий түвшинд хүлээгдэхээс илт доогуур бөгөөд хувь хүний сурлагын буюу ажил мэргэжлийн үйл ажиллагааг ихээхэн алдагдуулна. Суралцахуйн хөгжлийн эмгэг нь сургуулийн эхний жилүүдэд сурлагын ур чадварыг заах үед анх илэрнэ. Суралцахуйн хөгжлийн эмгэг нь оюуны хөгжлийн эмгэг, мэдрэхүйн алдагдал (хараа буюу сонсгол), мэдрэлийн буюу хөдөлгөөний эмгэг, боловсрол олж авах боломжгүй байх, сургалтын хэлийг хангалттай эзэмшээгүй байх, эсвэл нийгэм-сэтгэцийн бэрхшээлээс үүдэлтэй биш.
Developmental learning disorder is characterised by significant and persistent difficulties in learning academic skills, which may include reading, writing, or arithmetic. The individual’s performance in the affected academic skill(s) is markedly below what would be expected for chronological age and general level of intellectual functioning, and results in significant impairment in the individual’s academic or occupational functioning. Developmental learning disorder first manifests when academic skills are taught during the early school years. Developmental learning disorder is not due to a disorder of intellectual development, sensory impairment (vision or hearing), neurological or motor disorder, lack of availability of education, lack of proficiency in the language of academic instruction, or psychosocial adversity.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
ICD-10-тай харгалзах код