Depressive disorders
Сэтгэл гутрах эмгэг нь сэтгэл гутралын шинжтэй сэтгэл санаа (жишээ нь, гунигтай, цочромтгой, хоосон) буюу таашаал мэдрэх чадвар алдагдах байдлаар илэрдэг бөгөөд тухайн хүний үйл ажиллагаа явуулах чадварт ихээхэн нөлөөлдөг танин мэдэхүйн, зан төрхийн буюу нейровегетатив бусад шинж тэмдэг дагалддаг. Өмнө нь сэтгэл хөөрөх, холимог буюу хөнгөн сэтгэл хөөрөх тохиол тохиолдож байсан хүнд сэтгэл гутрах эмгэгийн оношийг тавихгүй, учир нь энэ нь хоёр туйлт эмгэг байгааг илтгэнэ.
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Сэтгэл гутрах дахилтат эмгэг нь сэтгэл санааны мэдэгдэхүйц хямралгүй дор хаяж хэдэн сарын завсартай тохиолдсон дор хаяж хоёр сэтгэл гутрах тохиол өгүүлэмжид байгаагаар илэрдэг. Сэтгэл гутрах тохиол нь дор хаяж хоёр долоо хоног үргэлжлэх хугацаанд бараг өдөр бүр, өдрийн ихэнх хугацаанд сэтгэл санаа гутрах буюу үйл ажиллагаанд сонирхол буурах үеээр илэрдэг бөгөөд анхаарал төвлөрүүлэхэд бэрхшээлтэй байх, өөрийгөө үнэ цэнэгүй гэж мэдрэх буюу хэт их эсвэл зохисгүй гэм буруутай мэт мэдрэмж, найдваргүй байдал, үхэл буюу амиа хорлох тухай давтагдах бодол, хоолны дуршил буюу нойрны өөрчлөлт, сэтгэц хөдөлгөөний цочрол буюу удаашрал, эрч хүч буурах буюу ядрах зэрэг бусад шинж тэмдэг дагалддаг. Хоёр туйлт эмгэг байгааг илтгэх сэтгэл хөөрөх, хөнгөн сэтгэл хөөрөх буюу холимог тохиол өмнө нь хэзээ ч тохиолдож байгаагүй.
Recurrent depressive disorder is characterised by a history of at least two depressive episodes separated by at least several months without significant mood disturbance. A depressive episode is characterised by a period of depressed mood or diminished interest in activities occurring most of the day, nearly every day during a period lasting at least two weeks accompanied by other symptoms such as difficulty concentrating, feelings of worthlessness or excessive or inappropriate guilt, hopelessness, recurrent thoughts of death or suicide, changes in appetite or sleep, psychomotor agitation or retardation, and reduced energy or fatigue. There have never been any prior manic, hypomanic, or mixed episodes, which would indicate the presence of a Bipolar disorder.
Хамаарна (Inclusions)
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Холбоотой контент
Тодорхойлолт
Хөнгөн хэлбэрийн сэтгэл гутрах дахилтат эмгэгийг сэтгэл гутрах дахилтат эмгэгийн тодорхойлолтын шаардлага хангагдсан бөгөөд одоо хөнгөн хүндийн зэрэгтэй сэтгэл гутрах тохиол илэрч байгаа үед оношилно. Сэтгэл гутрах тохиол нь дор хаяж хоёр долоо хоног үргэлжлэх хугацаанд бараг өдөр бүр, өдрийн ихэнх хугацаанд сэтгэл санаа гутрах буюу үйл ажиллагаанд сонирхол буурах үеээр илэрдэг бөгөөд анхаарал төвлөрүүлэхэд бэрхшээлтэй байх, өөрийгөө үнэ цэнэгүй гэж мэдрэх буюу хэт их эсвэл зохисгүй гэм буруутай мэт мэдрэмж, найдваргүй байдал, үхэл буюу амиа хорлох тухай давтагдах бодол, хоолны дуршил буюу нойрны өөрчлөлт, сэтгэц хөдөлгөөний цочрол буюу удаашрал, эрч хүч буурах буюу ядрах зэрэг бусад шинж тэмдэг дагалддаг. Сэтгэл гутрах хөнгөн тохиолын үед тухайн хүн шинж тэмдгээсээ болж ихэвчлэн сэтгэлээр зовдог бөгөөд нэг буюу хэд хэдэн хүрээнд (хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу бусад чухал хүрээ) үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд зарим бэрхшээлтэй байдаг. Тохиолын үед дэмийрэл буюу хий үзэгдэл илрэхгүй.
Recurrent depressive disorder, current episode mild is diagnosed when the definitional requirements for Recurrent depressive disorder have been met and there is currently a depressive episode of mild severity. A depressive episode is characterised by a period of depressed mood or diminished interest in activities occurring most of the day, nearly every day during a period lasting at least two weeks accompanied by other symptoms such as difficulty concentrating, feelings of worthlessness or excessive or inappropriate guilt, hopelessness, recurrent thoughts of death or suicide, changes in appetite or sleep, psychomotor agitation or retardation, and reduced energy or fatigue. In a mild depressive episode, the individual is usually distressed by the symptoms and has some difficulty in continuing to function in one or more domains (personal, family, social, educational, occupational, or other important domains). There are no delusions or hallucinations during the episode.
ICD-10-тай харгалзах код