Disorders specifically associated with stress
Стресстэй онцгой холбоотой эмгэг нь стресст оруулах буюу сэтгэл гэмтээх үйл явдал, эсвэл ийм үйл явдал буюу сөрөг туршлагын цувралд өртөхтэй шууд холбоотой. Энэ бүлгийн эмгэг тус бүрийн хувьд илрүүлж болох стресс үүсгэгч нь зайлшгүй шаардлагатай боловч дангаараа хангалтгүй шалтгаан хүчин зүйл болно. Тодорхой стресс үүсгэгчид өртсөн бүх хүнд эмгэг үүсдэггүй ч энэ бүлгийн эмгэгүүд стресс үүсгэгчийг амсаагүй бол үүсэхгүй байх байсан. Энэ бүлгийн зарим эмгэгийн хувьд стресст оруулах үйл явдал нь амьдралын хэвийн туршлагын хүрээнд (жишээ нь, гэр бүл цуцлалт, нийгэм-эдийн засгийн бэрхшээл, гашуудал) багтана. Бусад эмгэгийн хувьд туйлын аюул заналтай буюу аймшигт шинжтэй стресс үүсгэгчийг (өөрөөр хэлбэл, сэтгэл гэмтээж болзошгүй үйл явдлыг) амссан байх шаардлагатай. Энэ бүлгийн бүх эмгэгийн хувьд эмгэгүүдийг ялгах зүйл нь стресст оруулах үйл явдлын хариуд үүсэх шинж тэмдгийн шинж чанар, хэв маяг ба үргэлжлэх хугацаа, мөн түүнтэй холбоотой үйл ажиллагааны алдагдал юм.
Тодорхойлолт
Дасан зохицохын эмгэг нь илрүүлж болох нийгэм-сэтгэцийн стресс үүсгэгч буюу олон стресс үүсгэгчид (жишээ нь, гэр бүл цуцлалт, өвчин буюу хөгжлийн бэрхшээл, нийгэм-эдийн засгийн бэрхшээл, гэр буюу ажил дээрх зөрчил) үзүүлэх дасан зохицохуйц бус хариу урвал бөгөөд ихэвчлэн стресс үүсгэгчээс хойш нэг сарын дотор илэрдэг. Энэ эмгэг нь стресс үүсгэгч буюу түүний үр дагаварт хэт санаа тавих, үүнд хэт санаа зовних, стресс үүсгэгчийн тухай дахилтат, сэтгэл зовоосон бодол, эсвэл түүний үр нөлөөг тасралтгүй давтан эргэцүүлэх зэрэг, мөн хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээнд ихээхэн алдагдал үүсгэх, стресс үүсгэгчид дасан зохицож чадахгүй байх шинжээр илэрнэ. Шинж тэмдгийг сэтгэцийн өөр эмгэгээр (жишээ нь, сэтгэл санааны эмгэг, стресстэй онцгой холбоотой өөр эмгэг) илүү сайн тайлбарлах боломжгүй бөгөөд стресс үүсгэгч илүү удаан хугацаагаар үргэлжлээгүй бол ихэвчлэн 6 сарын дотор арилдаг.
Adjustment disorder is a maladaptive reaction to an identifiable psychosocial stressor or multiple stressors (e.g. divorce, illness or disability, socio-economic problems, conflicts at home or work) that usually emerges within a month of the stressor. The disorder is characterised by preoccupation with the stressor or its consequences, including excessive worry, recurrent and distressing thoughts about the stressor, or constant rumination about its implications, as well as by failure to adapt to the stressor that causes significant impairment in personal, family, social, educational, occupational or other important areas of functioning. The symptoms are not better explained by another mental disorder (e.g., Mood Disorder, another Disorder Specifically Associated with Stress) and typically resolve within 6 months, unless the stressor persists for a longer duration.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код