Disorders specifically associated with stress
Стресстэй онцгой холбоотой эмгэг нь стресст оруулах буюу сэтгэл гэмтээх үйл явдал, эсвэл ийм үйл явдал буюу сөрөг туршлагын цувралд өртөхтэй шууд холбоотой. Энэ бүлгийн эмгэг тус бүрийн хувьд илрүүлж болох стресс үүсгэгч нь зайлшгүй шаардлагатай боловч дангаараа хангалтгүй шалтгаан хүчин зүйл болно. Тодорхой стресс үүсгэгчид өртсөн бүх хүнд эмгэг үүсдэггүй ч энэ бүлгийн эмгэгүүд стресс үүсгэгчийг амсаагүй бол үүсэхгүй байх байсан. Энэ бүлгийн зарим эмгэгийн хувьд стресст оруулах үйл явдал нь амьдралын хэвийн туршлагын хүрээнд (жишээ нь, гэр бүл цуцлалт, нийгэм-эдийн засгийн бэрхшээл, гашуудал) багтана. Бусад эмгэгийн хувьд туйлын аюул заналтай буюу аймшигт шинжтэй стресс үүсгэгчийг (өөрөөр хэлбэл, сэтгэл гэмтээж болзошгүй үйл явдлыг) амссан байх шаардлагатай. Энэ бүлгийн бүх эмгэгийн хувьд эмгэгүүдийг ялгах зүйл нь стресст оруулах үйл явдлын хариуд үүсэх шинж тэмдгийн шинж чанар, хэв маяг ба үргэлжлэх хугацаа, мөн түүнтэй холбоотой үйл ажиллагааны алдагдал юм.
Тодорхойлолт
Гэмтлийн дараах стрессийн эмгэг (PTSD) нь туйлын аюул заналтай буюу аймшигт үйл явдал, эсвэл үйл явдлын цувралд өртсөний дараа үүсч болно. Энэ нь дараах бүх шинжээр илэрнэ: 1) сэтгэл гэмтээсэн үйл явдал буюу үйл явдлуудыг одоо болж буй мэт тод, өөрийн эрхгүй орж ирэх дурсамж, дурсамж амьдаар сэргэх буюу хар дарж зүүдлэх хэлбэрээр дахин амсах. Дахин амсах нь нэг буюу олон мэдрэхүйн замаар илэрч болох бөгөөд ихэвчлэн хүчтэй буюу дийлдэшгүй сэтгэл хөдлөл, ялангуяа айдас буюу аймшиг, мөн биеийн хүчтэй мэдрэмж дагалддаг; 2) тухайн үйл явдал буюу үйл явдлуудын тухай бодол ба дурсамжаас зайлсхийх, эсвэл тухайн үйл явдал(ууд)ыг санагдуулах үйл ажиллагаа, нөхцөл байдал буюу хүмүүсээс зайлсхийх; ба 3) одоо аюул заналхийлэл ихэссэн гэх байнгын мэдрэмж, жишээлбэл хэт сэрэмжтэй байх, эсвэл гэнэтийн дуу чимээ зэрэг цочруулд цочих урвал ихсэх зэргээр илэрнэ. Шинж тэмдэг дор хаяж хэдэн долоо хоног үргэлжилж, хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээнд ихээхэн алдагдал үүсгэнэ.
Post traumatic stress disorder (PTSD) may develop following exposure to an extremely threatening or horrific event or series of events. It is characterised by all of the following: 1) re-experiencing the traumatic event or events in the present in the form of vivid intrusive memories, flashbacks, or nightmares. Re-experiencing may occur via one or multiple sensory modalities and is typically accompanied by strong or overwhelming emotions, particularly fear or horror, and strong physical sensations; 2) avoidance of thoughts and memories of the event or events, or avoidance of activities, situations, or people reminiscent of the event(s); and 3) persistent perceptions of heightened current threat, for example as indicated by hypervigilance or an enhanced startle reaction to stimuli such as unexpected noises. The symptoms persist for at least several weeks and cause significant impairment in personal, family, social, educational, occupational or other important areas of functioning.
Хамаарна (Inclusions)
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код