Disorders specifically associated with stress
Стресстэй онцгой холбоотой эмгэг нь стресст оруулах буюу сэтгэл гэмтээх үйл явдал, эсвэл ийм үйл явдал буюу сөрөг туршлагын цувралд өртөхтэй шууд холбоотой. Энэ бүлгийн эмгэг тус бүрийн хувьд илрүүлж болох стресс үүсгэгч нь зайлшгүй шаардлагатай боловч дангаараа хангалтгүй шалтгаан хүчин зүйл болно. Тодорхой стресс үүсгэгчид өртсөн бүх хүнд эмгэг үүсдэггүй ч энэ бүлгийн эмгэгүүд стресс үүсгэгчийг амсаагүй бол үүсэхгүй байх байсан. Энэ бүлгийн зарим эмгэгийн хувьд стресст оруулах үйл явдал нь амьдралын хэвийн туршлагын хүрээнд (жишээ нь, гэр бүл цуцлалт, нийгэм-эдийн засгийн бэрхшээл, гашуудал) багтана. Бусад эмгэгийн хувьд туйлын аюул заналтай буюу аймшигт шинжтэй стресс үүсгэгчийг (өөрөөр хэлбэл, сэтгэл гэмтээж болзошгүй үйл явдлыг) амссан байх шаардлагатай. Энэ бүлгийн бүх эмгэгийн хувьд эмгэгүүдийг ялгах зүйл нь стресст оруулах үйл явдлын хариуд үүсэх шинж тэмдгийн шинж чанар, хэв маяг ба үргэлжлэх хугацаа, мөн түүнтэй холбоотой үйл ажиллагааны алдагдал юм.
Тодорхойлолт
Хайрлах сэтгэлийн хариу урвалын эмгэг нь хүүхдийг асрах халамж туйлын хангалтгүй байсан өгүүлэмжийн (жишээ нь, хүнд хэлбэрээр үл хайхрагдах, хэрцгий харьцах, хаалттай тусгай газарт хүмүүжиж хомсдолд орох) нөхцөлд үүсдэг, бага насны хүүхдийн хайрлах сэтгэлийн холбоо тогтоох зан төрх эрс хэвийн бус байх шинжээр илэрнэ. Хангалттай үндсэн асран хамгаалагч шинээр бий болсон ч хүүхэд тайтгарал, дэмжлэг ба халамж авахын тулд үндсэн асран хамгаалагчдаа ханддаггүй, ямар ч насанд хүрэгч хүнээс аюулгүй байдал эрэлхийлэх зан төрх ховор гаргадаг бөгөөд тайтгаруулахыг санал болгоход хариу үйлдэл үзүүлдэггүй. Хайрлах сэтгэлийн хариу урвалын эмгэгийг зөвхөн хүүхдэд оношлох бөгөөд эмгэгийн шинж амьдралын эхний 5 жилд үүснэ. Гэвч сонгомол хайрлах сэтгэлийн холбоо тогтоох чадвар бүрэн хөгжөөгүй байж болох 1 наснаас өмнө (эсвэл хөгжлийн нас 9 сараас бага үед), мөн аутизмын хүрээнийн эмгэгийн үед энэ эмгэгийг оношлох боломжгүй.
Reactive attachment disorder is characterised by grossly abnormal attachment behaviours in early childhood, occurring in the context of a history of grossly inadequate child care (e.g., severe neglect, maltreatment, institutional deprivation). Even when an adequate primary caregiver is newly available, the child does not turn to the primary caregiver for comfort, support and nurture, rarely displays security-seeking behaviours towards any adult, and does not respond when comfort is offered. Reactive attachment disorder can only be diagnosed in children, and features of the disorder develop within the first 5 years of life. However, the disorder cannot be diagnosed before the age of 1 year (or a developmental age of less than 9 months), when the capacity for selective attachments may not be fully developed, or in the context of Autism spectrum disorder.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код