Disorders specifically associated with stress
Стресстэй онцгой холбоотой эмгэг нь стресст оруулах буюу сэтгэл гэмтээх үйл явдал, эсвэл ийм үйл явдал буюу сөрөг туршлагын цувралд өртөхтэй шууд холбоотой. Энэ бүлгийн эмгэг тус бүрийн хувьд илрүүлж болох стресс үүсгэгч нь зайлшгүй шаардлагатай боловч дангаараа хангалтгүй шалтгаан хүчин зүйл болно. Тодорхой стресс үүсгэгчид өртсөн бүх хүнд эмгэг үүсдэггүй ч энэ бүлгийн эмгэгүүд стресс үүсгэгчийг амсаагүй бол үүсэхгүй байх байсан. Энэ бүлгийн зарим эмгэгийн хувьд стресст оруулах үйл явдал нь амьдралын хэвийн туршлагын хүрээнд (жишээ нь, гэр бүл цуцлалт, нийгэм-эдийн засгийн бэрхшээл, гашуудал) багтана. Бусад эмгэгийн хувьд туйлын аюул заналтай буюу аймшигт шинжтэй стресс үүсгэгчийг (өөрөөр хэлбэл, сэтгэл гэмтээж болзошгүй үйл явдлыг) амссан байх шаардлагатай. Энэ бүлгийн бүх эмгэгийн хувьд эмгэгүүдийг ялгах зүйл нь стресст оруулах үйл явдлын хариуд үүсэх шинж тэмдгийн шинж чанар, хэв маяг ба үргэлжлэх хугацаа, мөн түүнтэй холбоотой үйл ажиллагааны алдагдал юм.
Тодорхойлолт
Гэмтлийн дараах стрессийн цогц эмгэг (Цогц PTSD) нь туйлын аюул заналтай буюу аймшигт шинжтэй үйл явдал, эсвэл үйл явдлын цувралд, ихэвчлэн зугтах нь хэцүү буюу боломжгүй, удаан үргэлжилсэн буюу давтагдсан үйл явдалд (жишээ нь, тамлан зовоох, боолчлол, хомроглон устгах ажиллагаа, удаан үргэлжилсэн гэр бүлийн хүчирхийлэл, бага насанд давтан бэлгийн буюу бие махбодийн хүчирхийлэлд өртөх) өртсөний дараа үүсч болох эмгэг юм. PTSD-ийн оношлогооны бүх шаардлагыг хангана. Үүнээс гадна Цогц PTSD нь дараах хүнд бөгөөд байнгын шинжээр илэрнэ: 1) сэтгэл хөдлөлийн зохицуулалтын бэрхшээл; 2) өөрийгөө доройтсон, ялагдсан буюу үнэ цэнэгүй гэж үзэх итгэл үнэмшил, үүнд сэтгэл гэмтээсэн үйл явдалтай холбоотой ичгүүр, гэм буруутай мэт мэдрэмж буюу бүтэлгүйтлийн мэдрэмж дагалдана; ба 3) харилцаа холбоогоо хадгалах ба бусадтай дотно байх мэдрэмж төрүүлэхэд бэрхшээлтэй байх. Эдгээр шинж тэмдэг хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээнд ихээхэн алдагдал үүсгэнэ.
Complex post traumatic stress disorder (Complex PTSD) is a disorder that may develop following exposure to an event or series of events of an extremely threatening or horrific nature, most commonly prolonged or repetitive events from which escape is difficult or impossible (e.g. torture, slavery, genocide campaigns, prolonged domestic violence, repeated childhood sexual or physical abuse). All diagnostic requirements for PTSD are met. In addition, Complex PTSD is characterised by severe and persistent 1) problems in affect regulation; 2) beliefs about oneself as diminished, defeated or worthless, accompanied by feelings of shame, guilt or failure related to the traumatic event; and 3) difficulties in sustaining relationships and in feeling close to others. These symptoms cause significant impairment in personal, family, social, educational, occupational or other important areas of functioning.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код