Disorders specifically associated with stress
Стресстэй онцгой холбоотой эмгэг нь стресст оруулах буюу сэтгэл гэмтээх үйл явдал, эсвэл ийм үйл явдал буюу сөрөг туршлагын цувралд өртөхтэй шууд холбоотой. Энэ бүлгийн эмгэг тус бүрийн хувьд илрүүлж болох стресс үүсгэгч нь зайлшгүй шаардлагатай боловч дангаараа хангалтгүй шалтгаан хүчин зүйл болно. Тодорхой стресс үүсгэгчид өртсөн бүх хүнд эмгэг үүсдэггүй ч энэ бүлгийн эмгэгүүд стресс үүсгэгчийг амсаагүй бол үүсэхгүй байх байсан. Энэ бүлгийн зарим эмгэгийн хувьд стресст оруулах үйл явдал нь амьдралын хэвийн туршлагын хүрээнд (жишээ нь, гэр бүл цуцлалт, нийгэм-эдийн засгийн бэрхшээл, гашуудал) багтана. Бусад эмгэгийн хувьд туйлын аюул заналтай буюу аймшигт шинжтэй стресс үүсгэгчийг (өөрөөр хэлбэл, сэтгэл гэмтээж болзошгүй үйл явдлыг) амссан байх шаардлагатай. Энэ бүлгийн бүх эмгэгийн хувьд эмгэгүүдийг ялгах зүйл нь стресст оруулах үйл явдлын хариуд үүсэх шинж тэмдгийн шинж чанар, хэв маяг ба үргэлжлэх хугацаа, мөн түүнтэй холбоотой үйл ажиллагааны алдагдал юм.
Тодорхойлолт
Удаан үргэлжлэх гашуудлын эмгэг нь хань ижил, эцэг эх, хүүхэд буюу гашуудаж буй хүний ойр дотны өөр хүн нас барсны дараа талийгаачийг санагалзах буюу талийгаачийн талаар байнга хэт санаа тавих шинжээр илэрдэг, хүчтэй сэтгэлийн шаналал (жишээ нь, гуниг, гэм буруутай мэт мэдрэмж, уур хилэн, үгүйсгэх, буруутгах, нас баралтыг хүлээн зөвшөөрөхөд бэрхшээлтэй байх, өөрийн нэг хэсгээ алдсан мэт мэдрэмж, эерэг сэтгэл санааг мэдрэх чадваргүй байх, сэтгэл хөдлөл мохох, нийгмийн буюу бусад үйл ажиллагаанд оролцоход бэрхшээлтэй байх) дагалдсан байнгын бөгөөд тархмал гашуудлын хариу урвал бүхий хямрал юм. Гашуудлын хариу урвал алдагдлын дараа ердийн бус удаан хугацаагаар (хамгийн багадаа 6 сараас дээш) үргэлжилсэн бөгөөд тухайн хүний соёл ба нөхцөлд хүлээгдэх нийгмийн, соёлын буюу шашны хэм хэмжээнээс илт давсан байна. Тухайн хүний соёлын ба шашны нөхцөлд гашуудлын хэвийн хугацааны хүрээнд багтах, илүү удаан үргэлжилсэн гашуудлын урвалыг гашуудлын хэвийн хариу урвал гэж үзэх бөгөөд онош тавихгүй. Энэ хямрал хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу үйл ажиллагааны бусад чухал хүрээнд ихээхэн алдагдал үүсгэнэ.
Prolonged grief disorder is a disturbance in which, following the death of a partner, parent, child, or other person close to the bereaved, there is persistent and pervasive grief response characterised by longing for the deceased or persistent preoccupation with the deceased accompanied by intense emotional pain (e.g. sadness, guilt, anger, denial, blame, difficulty accepting the death, feeling one has lost a part of one’s self, an inability to experience positive mood, emotional numbness, difficulty in engaging with social or other activities). The grief response has persisted for an atypically long period of time following the loss (more than 6 months at a minimum) and clearly exceeds expected social, cultural or religious norms for the individual’s culture and context. Grief reactions that have persisted for longer periods that are within a normative period of grieving given the person’s cultural and religious context are viewed as normal bereavement responses and are not assigned a diagnosis. The disturbance causes significant impairment in personal, family, social, educational, occupational or other important areas of functioning.
ICD-10-тай харгалзах код