Depressive disorders
Сэтгэл гутрах эмгэг нь сэтгэл гутралын шинжтэй сэтгэл санаа (жишээ нь, гунигтай, цочромтгой, хоосон) буюу таашаал мэдрэх чадвар алдагдах байдлаар илэрдэг бөгөөд тухайн хүний үйл ажиллагаа явуулах чадварт ихээхэн нөлөөлдөг танин мэдэхүйн, зан төрхийн буюу нейровегетатив бусад шинж тэмдэг дагалддаг. Өмнө нь сэтгэл хөөрөх, холимог буюу хөнгөн сэтгэл хөөрөх тохиол тохиолдож байсан хүнд сэтгэл гутрах эмгэгийн оношийг тавихгүй, учир нь энэ нь хоёр туйлт эмгэг байгааг илтгэнэ.
Тодорхойлолт
Сэтгэл гутрах дахилтат эмгэг нь сэтгэл санааны мэдэгдэхүйц хямралгүй дор хаяж хэдэн сарын завсартай тохиолдсон дор хаяж хоёр сэтгэл гутрах тохиол өгүүлэмжид байгаагаар илэрдэг. Сэтгэл гутрах тохиол нь дор хаяж хоёр долоо хоног үргэлжлэх хугацаанд бараг өдөр бүр, өдрийн ихэнх хугацаанд сэтгэл санаа гутрах буюу үйл ажиллагаанд сонирхол буурах үеээр илэрдэг бөгөөд анхаарал төвлөрүүлэхэд бэрхшээлтэй байх, өөрийгөө үнэ цэнэгүй гэж мэдрэх буюу хэт их эсвэл зохисгүй гэм буруутай мэт мэдрэмж, найдваргүй байдал, үхэл буюу амиа хорлох тухай давтагдах бодол, хоолны дуршил буюу нойрны өөрчлөлт, сэтгэц хөдөлгөөний цочрол буюу удаашрал, эрч хүч буурах буюу ядрах зэрэг бусад шинж тэмдэг дагалддаг. Хоёр туйлт эмгэг байгааг илтгэх сэтгэл хөөрөх, хөнгөн сэтгэл хөөрөх буюу холимог тохиол өмнө нь хэзээ ч тохиолдож байгаагүй.
Recurrent depressive disorder is characterised by a history of at least two depressive episodes separated by at least several months without significant mood disturbance. A depressive episode is characterised by a period of depressed mood or diminished interest in activities occurring most of the day, nearly every day during a period lasting at least two weeks accompanied by other symptoms such as difficulty concentrating, feelings of worthlessness or excessive or inappropriate guilt, hopelessness, recurrent thoughts of death or suicide, changes in appetite or sleep, psychomotor agitation or retardation, and reduced energy or fatigue. There have never been any prior manic, hypomanic, or mixed episodes, which would indicate the presence of a Bipolar disorder.
Хамаарна (Inclusions)
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Өөр хэсэгт ангилсан
Дэд ангилал
Холбоотой контент
Тодорхойлолт
Солиорлын шинжгүй дунд зэргийн сэтгэл гутрах дахилтат эмгэгийг сэтгэл гутрах дахилтат эмгэгийн тодорхойлолтын шаардлага хангагдсан, одоо дунд зэргийн хүндийн зэрэгтэй сэтгэл гутрах тохиол илэрч байгаа бөгөөд тохиолын үед дэмийрэл буюу хий үзэгдэл илрэхгүй үед оношилно. Сэтгэл гутрах тохиол нь дор хаяж хоёр долоо хоног үргэлжлэх хугацаанд бараг өдөр бүр, өдрийн ихэнх хугацаанд сэтгэл санаа гутрах буюу үйл ажиллагаанд сонирхол буурах үеээр илэрдэг бөгөөд анхаарал төвлөрүүлэхэд бэрхшээлтэй байх, өөрийгөө үнэ цэнэгүй гэж мэдрэх буюу хэт их эсвэл зохисгүй гэм буруутай мэт мэдрэмж, найдваргүй байдал, үхэл буюу амиа хорлох тухай давтагдах бодол, хоолны дуршил буюу нойрны өөрчлөлт, сэтгэц хөдөлгөөний цочрол буюу удаашрал, эрч хүч буурах буюу ядрах зэрэг бусад шинж тэмдэг дагалддаг. Сэтгэл гутрах дунд зэргийн тохиолын үед сэтгэл гутрах тохиолын хэд хэдэн шинж тэмдэг тод илэрхий хэмжээнд илэрдэг, эсвэл хүндийн зэрэг багатай сэтгэл гутралын олон шинж тэмдэг нийтдээ илэрдэг. Тухайн хүн ихэвчлэн олон хүрээнд (хувь хүний, гэр бүлийн, нийгмийн, боловсролын, ажил мэргэжлийн буюу бусад чухал хүрээ) үйл ажиллагаагаа явуулахад нэлээд бэрхшээлтэй байдаг.
Recurrent depressive disorder, current episode moderate, without psychotic symptoms is diagnosed when the definitional requirements for recurrent depressive disorder have been met and there is currently a depressive episode of moderate severity, and there are no delusions or hallucinations during the episode. A depressive episode is characterised by a period of depressed mood or diminished interest in activities occurring most of the day, nearly every day during a period lasting at least two weeks accompanied by other symptoms such as difficulty concentrating, feelings of worthlessness or excessive or inappropriate guilt, hopelessness, recurrent thoughts of death or suicide, changes in appetite or sleep, psychomotor agitation or retardation, and reduced energy or fatigue. In a moderate depressive episode, several symptoms of a depressive episode are present to a marked degree, or a large number of depressive symptoms of lesser severity are present overall. The individual typically has considerable difficulty functioning in multiple domains (personal, family, social, educational, occupational, or other important domains).
ICD-10-тай харгалзах код