Depressive disorders
Сэтгэл гутрах эмгэг нь сэтгэл гутралын шинжтэй сэтгэл санаа (жишээ нь, гунигтай, цочромтгой, хоосон) буюу таашаал мэдрэх чадвар алдагдах байдлаар илэрдэг бөгөөд тухайн хүний үйл ажиллагаа явуулах чадварт ихээхэн нөлөөлдөг танин мэдэхүйн, зан төрхийн буюу нейровегетатив бусад шинж тэмдэг дагалддаг. Өмнө нь сэтгэл хөөрөх, холимог буюу хөнгөн сэтгэл хөөрөх тохиол тохиолдож байсан хүнд сэтгэл гутрах эмгэгийн оношийг тавихгүй, учир нь энэ нь хоёр туйлт эмгэг байгааг илтгэнэ.
Өөр хэсэгт ангилсан
Холбоотой контент
Тодорхойлолт
Дистимийн эмгэг нь өдрийн ихэнх хугацаанд, өдрүүдийн талаас илүүд илэрдэг сэтгэл санааны байнгын гутралаар (өөрөөр хэлбэл, 2 жил ба түүнээс дээш үргэлжлэх) илэрдэг. Хүүхэд ба өсвөр насныханд сэтгэл санаа гутрах нь бүхнийг хамарсан цочромтгой байдлаар илэрч болно. Сэтгэл санаа гутрахад үйл ажиллагаанд сонирхол буюу таашаал илэрхий буурах, анхаарал төвлөрүүлэх чадвар ба анхаарал буурах буюу шийдэмгий бус байдал, өөрийгөө үнэлэх үнэлэмж бага байх буюу хэт их эсвэл зохисгүй гэм буруутай мэт мэдрэмж, ирээдүйн талаарх найдваргүй байдал, нойр хямрах буюу нойр ихсэх, хоолны дуршил буурах буюу хоолны дуршил нэмэгдэх, эсвэл эрч хүч бага байх буюу ядрах зэрэг нэмэлт шинж тэмдэг дагалддаг. Эмгэгийн эхний 2 жилийн хугацаанд шинж тэмдгийн тоо ба үргэлжлэх хугацаа нь сэтгэл гутрах тохиолын оношийн шаардлагыг хангахуйц байсан 2 долоо хоногийн үе хэзээ ч байгаагүй. Өгүүлэмжид сэтгэл хөөрөх, холимог буюу хөнгөн сэтгэл хөөрөх тохиол байхгүй.
Dysthymic disorder is characterised by a persistent depressive mood (i.e., lasting 2 years or more), for most of the day, for more days than not. In children and adolescents depressed mood can manifest as pervasive irritability. The depressed mood is accompanied by additional symptoms such as markedly diminished interest or pleasure in activities, reduced concentration and attention or indecisiveness, low self-worth or excessive or inappropriate guilt, hopelessness about the future, disturbed sleep or increased sleep, diminished or increased appetite, or low energy or fatigue. During the first 2 years of the disorder, there has never been a 2-week period during which the number and duration of symptoms were sufficient to meet the diagnostic requirements for a Depressive Episode. There is no history of Manic, Mixed, or Hypomanic Episodes.
Хамаарна (Inclusions)
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код