Дэд гарчиг
Клавмакс-Т (Klavmax-T)
Yung Shin Pharm Ind Co.,Ltd
- Эмийн хэлбэр
- Бүрхүүлтэй шахмал
- Олон улсын нэршил
- Амоксициллин + клавуланы хүчил (Amoxicillin + Clavulanic acid)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Клавмакс-Т бэлдмэлийг насанд хүрэгсэд ба хүүхдийн дараах халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ (4.2, 4.4 ба 5.1 хэсэгт харна уу):
- Бактерийн гаралтай цочмог (онош батлагдсан)
- Дунд чихний цочмог үрэвсэл
- Архаг бронхитийн цочмог хөдлөл (онош батлагдсан)
- Нийгмийн хамааралт уушгины үрэвсэл
- Цистит
- Пиелонефрит
- Арьс ба зөөлөн эдийн халдварууд, ялангуяа целлюлит, амьтанд хазуулсан, целлюлит болон тархсан шүдний хүнд хэлбэрийн буглаа
- Яс ба үений халдварууд, түүний дотор остеомиелит
Бактерийн эсрэг бэлдмэлүүдийг зохистой хэрэглэх албан ёсны удирдамжуудыг баримтлан хэрэглэх ёстой.
- Идэвхтэй найрлагуудад, пенициллинүүдэд буюу 6.1. хэсэгт жагсаасан аль нэгэн туслах бодист хэт мэдрэгшилт.
- Бета-лактамын бусад бэлдмэлүүдэд (жишээ нь: цефалоспорин, карбапенем буюу монобактам г.м.) хэт мэдрэгшилтийн хурдан явцтай хүнд хэлбэрийн урвал (жишээ нь: анафилакси г.м.) үүсч байсан өгүүлэмжтэй өвчтөнүүд.
- /клавуланы хүчлийн улмаас шарлалт/элэгний үйл ажиллагааны дутмагшил үүсч байсан өгүүлэмжтэй өвчтөнүүд (4.8 хэсэгт үзнэ үү).
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Синусит
Хамрын дайвар хөндийн үрэвсэл; ихэвчлэн риносинусит (rhinosinusitis) хэлбэрээр үүсдэг ба гол төлөв аяндаа эдгэдэг. 3 сараас удаан үргэлжилбэл архаг хэлбэрт шилжинэ.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Уушгины үрэвсэл (Пневмони/Pneumonia)
Уушгины паренхим болон завсрын эдийг хамарсан халдварын гаралтай цочмог үрэвсэлт өвчнийг уушгины үрэвсэл гэнэ.
Арьс ба зөөлөн эдийн халдвар (Skin and soft tissue infections)
Арьс ба зөөлөн эдийн халдвар нь арьсны өнгөн хөрс, жинхэнэ арьс, арьсан доорх өөхөн давхаргыг хамардаг олон төрлийн эмгэгүүдийн бүлэг юм.