Дэд гарчиг
Левоксин (Levoxin)
Incepta Pharmaceuticals Limited
- Эмийн хэлбэр
- Шахмал
- Олон улсын нэршил
- Левофлоксацин (Levofloxacin)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Левофлоксациныг түүнд мэдрэг дор дурдсан омгийн бичил биетнээр үүсгэгдсэн хөнгөн, дунд ба хүнд хэлбэрийн халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд:
- Хоншоор ясны дайвар хөндийн цочмог үрэвсэл: Streptococcus pneumoniae, Haemophilus influenzae эсвэл Moraxella catarrhalis омгоор үүсгэгдсэн.
- Гуурсан хоолойн архаг бронхитийн бактериар үүсгэгдсэн цочмог хүндрэлүүд: Staphylococcus aureus, Streptococcus pneumoniae, Haemophilus influenzae, эсвэл Moraxella catarrhalis омгоор үүсгэгдсэн.
- Нийгмийн хамааралт уушигны үрэвсэл: Staphylococcus aureus, Streptococcus pneumoniae, Haemophilus influenzae, Klebsiella pneumoniae, Moraxella catarrhalis, Chlamydia pneumoniae, Legionella pneumophila эсвэл Mycoplasma pneumoniae омгоор үүсгэгдсэн.
- Шээсний замын хүндрэлтэй ба хүндрэлгүй халдвар: Escherichia coli, Klebsiella pneumoniae эсвэл Staphylococcus saprophyticus омгоор үүсгэгдсэн.
- Escherichia coli шалгаант цочмог пиелонефрит.
- Буглаа, целлюлит, хатиг, түүхий, пиодерми, шархны халдвар зэрэг арьс ба зөөлөн эдийн хүндрэлтэй ба хүндрэлгүй халдваруудын үед: Staphylococcus aureus, Streptococcus pyogenes, Proteus mirabilis эсвэл Enterococcus faecalis омгоор үүсгэгдсэн.
- Enterobacter sp., Escherichia coli, Campylobacter sp., Vibrio cholerae, Shigella sp., Salmonella sp. зэргийн шалтгаант гэдэсний халдварууд.
- Левофлоксацин бэлдмэлийг левофлоксацин, хинолоны бүлгийн бактерийн эсрэг бэлдмэл эсвэл энэхүү эмийн найрлага дах аль нэг бодист хэт мэдрэгшлийн өгүүлэмжтэй өвчтөнд хэрэглэхийг хориглоно.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Түүхий (Impetigo)
Түүхий (Impetigo contagiosa) нь хүүхэд насанд зонхилон тохиолддог өндөр халдвартай арьсны халдварт өвчин бөгөөд стафилококк (Staphylococcus aureus) эсхүл β цус задлагч стрептококкын халдварын улмаас үүсэж, өвөрмөц арьсны тууралтаар илэрдэг өвчин юм.
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
