Лидокаин Цомбо (Lidocaine Combo)
Цомбо фарм эмийн үйлдвэр
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
2%-2 мл · 10 ширхэг
Хэрэглэх заалт
- Өнгөц, нэвчүүлэх болон дамжуулалтын мэдээгүйжүүлэгт хэрэглэнэ.
- Нугасны болон эпидураль мэдээгүйжүүлэгт хэрэглэнэ.
- Зүрхний хэм алдагдлын үед хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Лидокаин эсвэл эмийн бусад бүрэлдэхүүнд хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Зүрх судасны дутагдалтай үед хэрэглэхгүй.
- Элэг эсвэл бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй үед хэрэглэхгүй.