Дэд гарчиг
Липримар (Liprimar)
Pfizer Manufacturing Deutschland GmbH
- Эмийн хэлбэр
- Хальсан бүрхүүлтэй шахмал
- Олон улсын нэршил
- Аторвастатин (Atorvastatin)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Анхдагч гиперхолестеринеми (гетерозигот гэр бүлийн ба гэр бүлийн бус гиперхолестеринеми (Фредериксоны ангиллаар IIа хэлбэр))
- Хавсарсан (холимог) гиперлипидеми (Фредериксоны ангиллаар IIa ба IIb хэлбэр)
- Дисбеталипопротеинеми (Фредериксоны ангиллаар III хэлбэр) (хоолны дэглэм дээр нэмэлт болгож)
- Хоолны дэглэмд тэсвэртэй, гэр бүлийн дотоод гипертриглицеридеми (Фредериксоны ангиллаар IY хэлбэр)
- Хоолны дэглэм болон эмийн бус бусад эмчилгээний аргад үр дүн хангалтгүй байгаа гомозигот гэр бүлийн гиперхолестеринеми
- Зүрхний цус хомсрох өвчний эмнэлзүйн илрэлгүй боловч түүнийг үүсгэх хэд хэдэн эрсдэлт хүчин зүйлтэй (никотины хамаарал, артерийн гипертензи, чихрийн шижин, цусны сийвэн дэх Хс--ын концентраци бага байх, удамшлын өртөмтгий байдал, ялангуяа дислипидемийн суурин дээр) өвчтөний зүрх судасны хүндрэлийн анхдагч урьдчилан сэргийлэлт
- Дахин судасжуулах шаардлага ба улмаас эмгэлэгт давтан хэвтэх, цус харвалт, зүрхний булчингийн шигдээс, нас баралт зэргийн нийт үзүүлэлтийг багасгах зорилгоор зүрхний цус хомсрох өвчтэй өвчтөний зүрх судасны хүндрэлийн хоёрдагч урьдчилан сэргийлэлт.
- Хүүхдийн практикт 10-17 насны өвчтөнд:
- Хоолны дэглэм барихад дараах нөхцөл илэрсэн, гетерозигот гэр бүлийн гиперхолестеринемитэй өвчтөнд нийт холестерин, холестерин бага нягтралтай липопротеид ба аполипопротеин В-ын түвшинг бууруулах зорилгоор хоолны дэглэм дээр нэмэлт болгож хэрэглэнэ:
- а. Хс-БНЛП-ын түвшин ≥ 190мг/дл
- б. Хс-БНЛП-ын түвшин ≥ 160мг/дл ба:
- Залуу насанд зүрх судасны өвчний тохиолдол илэрсэн гэр бүлийн өгүүлэмжтэй эсвэл
- Зүрх судасны өвчин үүсгэх хоёр ба түүнээс дээш эрсдэлт хүчин зүйлтэй өвчтөн
- Цээрлэлт
- Липримарыг дараах өвчтөнд хэрэглэхийг цээрлэнэ:
- Бэлдмэлийн найрлага дахь үйлчлэгч бодис эсвэл ямар нэгэн туслах бодист хэт мэдрэг хүмүүс (“Тоон ба чанарын найрлага” хэсгийг үз)
- Элэгний өвчний идэвхтэй үе шат эсвэл цусны ийлдэс дэх трансаминазын идэвх шалтгаан тодорхойгүйгээр тогтвортой ихсэх (хэвийн хэмжээний дээд хязгаараас 3-аас олон дахин ихсэх)
- Энэ эм эсвэл түүний бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг (анафилакси, судас мэдрэлийн хаван, олон хэлбэрт улайрал, Стивен-Жонсон хам шинж, эпидермийн хорт үхжил) өвчтөн
- Элэгний өвчний идэвхижил, ийлдэс дэх аминотрансферазын түвшин хэвийн дээд хэмжээнээс 3 ба түүнээс их байгаа тохиолдолд
- Булчингийн өвчтэй өвчтөн
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Артерийн гипертензи (Arterial hypertension)
Хамгийн багадаа 3 удаагийн ирэлтийн үзлэгт (1 удаагийн ирэлтэнд 2-3 удаагийн хэмжилт хийх), нийт 4-6 удаагийн хэмжилтээр систолын даралт ≥ 130 мм МУБ ба диастолын даралт ≥ 80 мм МУБ байх.
Чихрийн шижин - Диабет (Diabet mellitus)
Чихрийн шижин нь инсулиний шүүрэл багасах болон инсулин дааврын үйлдэл алдагдсанаас цусны глюкозын хэмжээ ихэсдэг бодисын солилцооны эмгэг юм.
БНЛП
Бага нягттай липопротейн – Low-density lipoprotein
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …
Цээжний бах
цээжний бах (Angina pectoris, стенокарди) хэмээн нэрлэгдэх, зүрхний булчингийн ишемигээс үүсэх өвөрмөц цээжний өвдөлт
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.