Дэд гарчиг
Лонгидаза – NPO Petrovax Pharm LLC (Longidaza)
NPO Petrovax Pharm LLC
- Эмийн хэлбэр
- Тарилгын уусмал бэлтгэх лиофилизат
- Олон улсын нэршил
- Бовгиалуронидаза азоксимер (Bovhyaluronidase azoximer)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
3000 ОУН · №5
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Насанд хүрэгчидэд холбогч эдийн хэт үхжил бүхий өвчнүүдээс урьдчилан сэргийлэх, эмчилэх хавсарсан эмчилгээнд орно.
- Эмэгтэйчүүдийн өвчлөлд – дотоод бэлэг эрхтний үрэвсэлт өвчний үед аарцагны наалдацыг эмчлэх, урьдчилан сэргийлэх, үүнд гуурсан хоолойн үргүйдэл, умайн синехи, архаг эндометрит
- Шээсний замын өвчлөлд – архаг түрүү булчирхайн үрэвсэлт өвчин болон давсагны завсрын эдийн үрэвслийн эмчилгээнд
- Мэс заслын – хэвлийн хэсгийн эрхтэнд мэс ажилбар хийсний дараах наалдац үүсэхээс урьдчилан сэргийлэх, эмчлэх болон урт хугацаанд эдгээгүй шархыг эмчлэх зорилгоор
- Гоо сайхан, арьс бэлгийн замын өвчлөлд - хэсэг газрын арьсны хатуурал, халдварын бус хумсны сөнөрөл, арьсны буглаа, гэмтэл, шарх, мэс заслын болон бэлгийн уруулын батагшилтын II-IV үеийн гажилттай сорвижолтын дараах гипертрофик сорвижилтыг эмчилгээнд
- Уушгины эмгэг- фтизиатологи - уушгины хатуурал (пневмосклероз), цулцангийн фиброз, сүрьеэ (кавернозно-фиброзит, нэвчдэс, туберкулём) эмчилгээнд
- Хэрлэг өвчний үед – үений таталтууд, тэр дундаа Дюпюитрен болон сарвуу хурууны нугалаа бүлхэвчийн таталт, үений үрэвсэл, нуруу үеийн хамтасын барьцалдах цус хуралтын эмчилгээнд
- Уушги, мэс засал, эмэгтэйчүүд, шээс бэлгийн замын зэрэг өвчлөлүүдийн нянгийн эсрэг эмчилгээний биохүрэхүйг нэмэгдүүлэх болон хэсэг газрын анастетик үйлдлийг сайжруулах зорилгоор тус тус хэрэглэнэ.
Хэрэглэх арга ба тун
Фармакодинамик
Фармакокинетик
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Давсаг (Bladder)
Давсаг (Bladder) нь хос биш, хөндийт булчинлаг эрхтэн бөгөөд ялгаруулах эрхтэн тогтолцооны шээс гадагшлуулах замд ордог.
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
Сүрьеэ (Tuberculosis)
Сүрьеэ нь Mycobacterium tuberculosis-р үүсгэгддэг халдварт өвчин, ихэвчлэн уушгийг өвчлүүлдэг. Дэлхий даяар тархсан хүн амын дундах өвчлөл өндөртэй халдварт өвчин, хүн амын нас баралтын голлох шалтгаан болдог.
Үе (Joint, articulation)
Араг яс нь тулгуурын болон дотор эрхтнүүдийг хамгаалах үүргийнхээ нөлөөнд бие махбодид шаардлагатай тогтворт байдлыг хангадаг. Ингэхдээ зэргэлдээ ястайгаа харилцан хөдөлгөөнд оролцох ба яс хоорондын холбоосыг үе хэмээн нэрлэдэг. Товчоор араг ясны бүтцийн хоёр болон түүнээс дээш ясан эсхүл/болон мөгөөрсөн хэсгүүд холбогдох хөдөлгөөнт хэсгийг үе гэнэ.
Ерөнхий хавдар судлал (General oncology)
Хавдар судлал (онкологи) нь хавдрын үүсэл, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг судалдаг анагаах ухааны салбар юм.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.