Дэд гарчиг
Лоринден Ц (Lorinden Ts)
Pharmaceutical Company Jelfa SA
- Эмийн хэлбэр
- Тосон түрхлэг
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
0.2 мг + 30 мг-15 г · №1
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Арьс хуурайших үрэвсэл, ялангуяа харшлын гаралтай, кортикостероидын эмчилгээ үр дүнтэй, бактерийн халдвараар хүндэрсэн, хэт их гиперкератоз, байнгын загатнаанд хэрэглэнэ.
- Лоринден Ц тосон түрхлэгийг дараах зүйлд хэрэглэнэ:
- себорей дерматит
- атопик дерматит
- цэврүүт чонон хөрвөс
- хавьтал харшлын экзем
- олон хэлбэрт улайлт
- лупус эритематоз
- урт хугацааны хайрст үлд
- хавтгай хаг
- Флуметазон пивалат бусад кортикостероидууд, клиохинол эсвэл туслах бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг байдал
- Дараах нөхцөлд энэ эмийн бэлдмэлийг хэрэглэхгүй:
- арьсны вирус (салхин цэцэг, энгийн херпес), мөөгөнцөр, бактерийн халдварууд
- арьсны неоплазм
- улаан батга
- ягаан батга
- ам орчмын дерматит
- анус орчимын загатнаа
- живхний шалтгаант дерматит
- үрэвсэлт, шархлаат судасны варикоз
- арьсны их хэмжээний гэмтэл, ялангуяа түлэгдэл
- 2-с доош насны хүүхдэд хэрэглэхгүй.
- Онцгой анхааруулга, хэрэглээнд тавигдах сэрэмжлүүлэг
- Хэрэв эмийг хэрэглэх үед цочрол, мэдрэмтгий болох эсвэл арьс хэт хуурайших шинж тэмдэг илэрвэл эмийн хэрэглээг шууд зогсооно.
- Тасралтгүй 2 долоо хоногоос дээш хугацаанд хэрэглэхгүй.
- Кортикостероидууд арьсаар дамжин шингэдэг. Тиймээс эмийг хэрэглэх үед кортикостероидын системийн гаж нөлөө (үүнд бөөрний дээд булчирхай дарангуйлах, цусан дахь кортизолын түвшин буурах, Кушингийн хам шинж) үүсэх эрсдэлтэй байдаг. Бүтээгдэхүүнийг арьсны том хэсэг, шарх, гэмтсэн арьсанд, өндөр тунгаар, удаан хугацаагаар хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
- Эмчилгээний явцад бөөрний булчирхайн үйл ажиллагааг үе үе хянахыг зөвлөж байна. Цусан дахь кортизолын түвшинг AКТГ-ийг өдөөсний дараа тодорхойлох шаардлагатай.
- Эмчилгээний талбайд арьсны халдвар авсан тохиолдолд бактерийн эсрэг эсвэл мөөгөнцрийн эсрэг нэмэлт эмчилгээг хийнэ. Хэрэв халдварын шинж тэмдэг сайжрахгүй бол халдвар эдгэртэл түрхэхээ зогсооно.
- Глауком эсвэл катаракт үүсэх эрсдэлтэй тул бүтээгдэхүүнийг зовхи болон зовхины эргэн тойрны арьсанд бүү хэрэглэ. Глауком, катаракт өвчтэй хүмүүст бүү хэрэглээрэй, учир нь энэ нь өвчний шинж тэмдгийг улам хүндрүүлдэг.
- Нүд болон салст бүрхэвчид хүргэхээс зайлсхий.
- Нимгэн арьсанд кортикостероидын шингээлт нэмэгдэж, улмаар богино хугацааны дараа ч телеангиэктази, периоралис дерматит эсвэл арьсны үүсэх эрсдэл нэмэгддэг тул зайлшгүй шаардлагатай тохиолдолд нүүрний арьс, суга, цавьны арьсанд түрхэнэ.
- Эмийн бэлдмэлийг битүү боолт дор хэрэглэх нь онцгой тохиолдлуудад хязгаарлагдах ёстой, учир нь боолт нь кортикостероидын биед шингээлтийг ихэсгэдэг. Үүнээс гадна эпидермисийн хатингаршил, арьсны язрал, дахилтат халдвар үүсч болно.
- Арьсан доорх атрофийн нөхцөлд, ялангуяа өндөр настнуудад болгоомжтой хэрэглээрэй.
- Хайрст үлдийн үед кортикостероидуудыг хэсэг газарт хэрэглэх нь арьсны хэвийн бүтэц алдагдсанаас тэсвэржилт үүсэх, идээт псориаз үүсэх эрсдэл, ерөнхий хордлого зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас үүсэх аюултай байж болзошгүй тул бүтээгдэхүүнийг хайрст үлд өвчтэй хүмүүст онцгой болгоомжтой хэрэглээрэй.
- Харааны эмгэг
- Кортикостероидын системийн болон хэсэг газрын хэрэглээний үр дүнд харааны эмгэг үүсч болно. Хэрэв өвчтөнд хараа бүдэгрэх эсвэл харааны бусад эмгэгийн шинж илэрвэл кортикостероидын системийн болон хэсэг газрын хэрэглээний дараа мэдээлэгдсэн ба катаракт, глауком эсвэл төвийн ийлдэс хориоретинопати (CSCR) зэрэг ховор тохиолдлуудыг тодорхойлохын тулд нүдний эмчтэй зөвлөлдөх шаардлагатай.
- Бага насны хүүхдэд
- 2-оос дээш насны хүүхдэд болгоомжтой хэрэглээрэй.
- Хүүхдэд насанд хүрэгчидтэй харьцуулахад биеийн гадаргуугийн талбай, биеийн жингийн харьцаа өндөр байх тул гипоталамус-гипофиз-бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааг саатуулж, кортикостероидын шинж чанартай гаж нөлөө, өсөлт, хөгжлийн эмгэгүүд үүсч болно.
- Хэсэг газарт ялангуяа Лоринден Ц тосыг удаан хугацаагаар эсвэл битүү боолт дор хэрэглэвэл хэсэг газарт түрхсэн клиохинол нь мэдрэлийн хордлого үүсгэх эрсдэлтэй.
- Бусад эм, эмийн хэлбэрийн харилцан нөлөө
- Харилцан нөлөөний судалгаа хийгдээгүй.
- Ялангуяа эмийг өргөн талбайд болон удаан хугацаагаар хэрэглэхэд дархлааны хэвийн хариу урвал алдагдах эрсдэлтэй тул өвчтөнд салхин цэцэг өвчний эсрэг вакцин болон бусад дархлаажуулалтыг хэрэглэхгүй байх нь чухал юм.
- Лоринден Ц тос нь дархлаа дарангуйлагчдын нөлөөг нэмэгдүүлж, дархлаа өдөөгчидийн нөлөөг бууруулдаг.
- Төрөлт, , хөхүүл үед үзүүлэх нөлөө
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Хайрст үлд (Psoriasis)
Арьс, хумс, мөн үе мөчийг хэсэгчлэн дархлааны урвалын оролцоотойгоор үрэвсүүлдэг, ингэхдээ ялангуяа тохой, өвдөг зэрэг тэнийлгэгч гадаргуу болон үст хэсэгт зах ирмэг нь эрүүл арьснаасаа тод хязгаарлагдсан улайлт-хайрст (Eng.: erythematosquamous) бүхий толбот өөрчлөлтүүдийг (франц: plaque) үүсгэдэг онцлогтой өвчин бөгөөд амь насанд шууд аюул учруулдаггүй, өөрөөр хэлбэл хоргүй ба өвчин үүсч даамжрахад удамшлийн урьдчилсан нөхцөл байдал нөлөөтэй, архаг дахилтат явцтай өвчин юм.
Вирусийн эсрэг эмүүд (Antiviral drugs)
Энэ бүлгийн эмүүдэд вирусийн халдварыг эмчлэх зорилгоор хэрэглэдэг эмүүд ордог. Ихэнх вирусийн халдвар харьцангуй эрүүл хүмүүст дархлааны хариу урвалын үр дүнд аяндаа эдгэрдэг. Вирусийн эсрэг эмүүдийн гол зорилго нь эмнэлзүйд илрэх шинж тэмдгийг багасгах, зовуурийг хөнгөвчлөх, халдварын үргэлжлэх хугацааг богиносгоход чиглэдэг.
Салхин цэцэг (Chickenpox, Varicella)
Салхин цэцэг өвчний хүрээнд голдуу хүүхэд насанд тохиолдох варицелла зостер вирусын анхдагч халдварыг авч үздэг. Салхин цэцэг нь өндөр халдвартай ба агаар дусал болон ховор тохиолдолд шууд бус байдлаар халдвар дамждаг. Салхин цэцгийн шинж тэмдгүүдэд юун түрүүнд халууралт болон түүнийг илэрхийлэх цаашид хувиран өөрчлөгдөх өвөрмөц, хүчтэй загатнаатай гүвдрүүт тууралт (Eng.: rash, exanthema) багтана. Тууралтын онцлог: …
Мөөг судлал (General mycology)
Мөөг (Fungi) нь эукариот бүтэцтэй, гетеротроф амьдралтай, органик бодисыг гаднах ферментээр задалж шимэгдүүлдэг, хүрээлэн буй орчинд өргөн тархсан, ихэнх нь сапрофит амьдралтай амьд биетүүд юм.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Арьс ба зөөлөн эдийн халдвар (Skin and soft tissue infections)
Арьс ба зөөлөн эдийн халдвар нь арьсны өнгөн хөрс, жинхэнэ арьс, арьсан доорх өөхөн давхаргыг хамардаг олон төрлийн эмгэгүүдийн бүлэг юм.
Нүдний болор цайх өвчин (Cataract)
Нүдний болрын (Lens cristallina) эдэд уургийн бөөгнөрөл болон задрал үүссэнээс болор тунгалаг чанараа алдаж, өнгө нь бүүдийн цайж, улмаар түүгээр гэрэл нэвтрэхэд саадтай болсноор хараа алдагдахад хүргэж буй эмгэгийг нүдний болор цайх өвчин/катаракт (Eng. cataract) гэнэ.
Атрофи
Эс, эдийн хэмжээ жижгэрч, эсийн тоо буурахыг атрофи гэнэ; эмгэг судлалд эдийн жижгэрэл, хатингаршлыг илэрхийлнэ. Арьс судлалд атрофи нь хоёрдогч тууралтын нэг хэлбэрт тооцогддог.
Вакцин (Vaccine)
Халдварт өвчин үүсгэгч бичил биетний хоруу чанарыг сулруулах эсвэл уг бичил биетэнг үхүүлж дархлал тогтоох чадварыг нь хадгалан гаргаж авсан хими-биологийн идэвхит бэлдмэлийг хэлнэ.
Жирэмслэлт
Үр тогтсон өндгөн эс эхийн хэвлийд хүүхэд болон боловсорч бойжих дунджаар 267 хоног үргэлжлэх хугацааг жирэмслэлт хэмээн тодорхойлдог.