Лоринден Ц (Lorinden Ts) | ErdeMED
Арьс ба зөөлөн эдийн идээт бус халдвар
Арьс ба зөөлөн эдийн идээт бус халдварын эмчилгээ
Арьс ба зөөлөн эдийн идээт халдвар
Арьс ба зөөлөн эдийн идээт халдварын эмчилгээ
Зөөлөн эдийн үхжилт халдвар
Арьс ба зөөлөн эдийн халдварын антибиотик эмчилгээ
Ялган оношилгоо
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Стафилококкт цэврүүт арьсны хам шинж | - Staphylococcus aureus-ийн экзотоксин
| | - Улайлттай тууралт
- Халуурах
- Бүрэн эдгэрнэ
|
Арьс ба зөөлөн эдийн идээт бус халдвар | Ёлом | | - Өнгөц арьсны дермис
- Лимфийн судаснууд
| - Хурц ирмэг хязгаартай, улайлттай арьсны гэмтэл
|
Целлюлит | - А бүлгийн стрептококк
- S. aureus
| - Арьсны гүн дермис
- Арьсан доорх өөхөн эд
| - Хурдан тархдаг халдвар
- Тодорхой бус ирмэг бүхий улайлттай арьсны гэмтэл
- Идээт эксудаттай/гүй
|
Арьс ба зөөлөн эдийн идээт халдвар | Арьсны буглаа | | | - Дотороо идээ бүхий ханатай арьсны халдвар
|
Фолликулит Хатиг Мундас | - S. aureus
- Pseudomonas aeruginosa
| | - Үсний уутанцарын суурин дээр байрлах арьсны идээт халдвар
|
Зөөлөн эдийн үхжилт халдвар | - Холимог халдвар: А бүлгийн стрептококк + агааргүйтэн бактери
- Клостридит булчингийн үхжил : Clostridium spp.
| - Үхжилт целлюлит: арьсны гүн дермис ба арьсан доорх өөхөн эд
- Үхжилт фасциит: өнгөц фасциа
- Үхжилт миозит: булчингийн эд
| - Үхжилтэй хүнд хэлбэрийн, хурдан даамжирдаг халдвар
- Хавагнасан газрыг тэмтэрч үзэхэд шажигнасан чимээ гарах, цэврүү, арьсны өнгө нил ягаан болж өөрчлөгдөх
- Системийн хүндрэлийн эрсдэл өндөртэй, нас баралт өндөр
|
Зураг 1. Арьс ба зөөлөн эдийн халдварууд
Үрэвслийн гол шинж тэмдгүүд
- Улайлх
- Халах
- Хавдах
- Өвдөх
- Үйл ажиллагааны алдагдал
Арьс ба зөөлөн эдийн халдварын эрсдэлт хүчин зүйлс
- Хэсэг газрын хүчин зүйлс
- Архаг лимфедема
- Хэсэг газрын арьсны гэмтэл
- Цусны эргэлтийн эмгэг: артери-венийн дутмагшил, архаг хаван, зогсонгишил
- Захын мэдрэлийн эмгэг, парези
- Системийн хүчин зүйлс
- Чихрийн шижин
- Дархлаа хомсдол
- Бөөрний архаг өвчин
- Таргалалт, шим тэжээлийн дутагдал
- Мансууруулах бодис эсвэл архины хэрэглээний эмгэг
- Ахимаг эсвэл бага нас
- Эмгэг төрүүлэгчид ихээр өртөх
- Эмнэлгийн дотоод халдвар
- Усны шалтгаант халдварт өртөх
- Урт хугацааны судсан доторх катетр
- Гэмтэл
Хүндрэлүүд
- Халдварын хэсэг газрын тархалт
- Халуурах, сепсис үүсэх боломжтой
- Халдвар алслагдсан хэсгүүдэд тархах
Арьсны буглаа, хатиг ба мундас, тодорхойгүйCutaneous abscess, furuncle and carbuncle, unspecified
L08.0Арьсны идээт халдварPyoderma L08.8Арьс ба арьсан доорх эслэгийн бусад тодорхой хэсэг газрын халдварOther specified local infections of skin and subcutaneous tissue L08.9Арьс ба арьсан доорх эслэгийн хэсэг газрын халдвар, тодорхойгүйLocal infection of skin and subcutaneous tissue, unspecified Дараах нөхцөлд энэ эмийн бэлдмэлийг хэрэглэхгүй:арьсны неоплазмулаан батгаягаан батгаам орчмын дерматитанус орчимын загатнааживхний шалтгаант дерматитүрэвсэлт, шархлаат судасны варикозарьсны их хэмжээний гэмтэл, ялангуяа түлэгдэл2-с доош насны хүүхдэд хэрэглэхгүй.Онцгой анхааруулга, хэрэглээнд тавигдах сэрэмжлүүлэгХэрэв эмийг хэрэглэх үед цочрол, мэдрэмтгий болох эсвэл арьс хэт хуурайших шинж тэмдэг илэрвэл эмийн хэрэглээг шууд зогсооно.Тасралтгүй 2 долоо хоногоос дээш хугацаанд хэрэглэхгүй.Кортикостероидууд арьсаар дамжин шингэдэг. Тиймээс эмийг хэрэглэх үед кортикостероидын системийн гаж нөлөө (үүнд бөөрний дээд булчирхай дарангуйлах, цусан дахь кортизолын түвшин буурах, Кушингийн хам шинж) үүсэх эрсдэлтэй байдаг. Бүтээгдэхүүнийг арьсны том хэсэг, шарх, гэмтсэн арьсанд, өндөр тунгаар, удаан хугацаагаар хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Эмчилгээний явцад бөөрний булчирхайн үйл ажиллагааг үе үе хянахыг зөвлөж байна. Цусан дахь кортизолын түвшинг AКТГ-ийг өдөөсний дараа тодорхойлох шаардлагатай.Эмчилгээний талбайд арьсны халдвар авсан тохиолдолд бактерийн эсрэг эсвэл мөөгөнцрийн эсрэг нэмэлт эмчилгээг хийнэ. Хэрэв халдварын шинж тэмдэг сайжрахгүй бол халдвар эдгэртэл түрхэхээ зогсооно. Глауком эсвэл катаракт үүсэх эрсдэлтэй тул бүтээгдэхүүнийг зовхи болон зовхины эргэн тойрны арьсанд бүү хэрэглэ. Глауком, катаракт өвчтэй хүмүүст бүү хэрэглээрэй, учир нь энэ нь өвчний шинж тэмдгийг улам хүндрүүлдэг. Нүд болон салст бүрхэвчид хүргэхээс зайлсхий.Нимгэн арьсанд кортикостероидын шингээлт нэмэгдэж, улмаар богино хугацааны дараа ч телеангиэктази, периоралис дерматит эсвэл арьсны үүсэх эрсдэл нэмэгддэг тул зайлшгүй шаардлагатай тохиолдолд нүүрний арьс, суга, цавьны арьсанд түрхэнэ.Эмийн бэлдмэлийг битүү боолт дор хэрэглэх нь онцгой тохиолдлуудад хязгаарлагдах ёстой, учир нь боолт нь кортикостероидын биед шингээлтийг ихэсгэдэг. Үүнээс гадна эпидермисийн хатингаршил, арьсны язрал, дахилтат халдвар үүсч болно.Арьсан доорх атрофийн нөхцөлд, ялангуяа өндөр настнуудад болгоомжтой хэрэглээрэй.Хайрст үлдийн үед кортикостероидуудыг хэсэг газарт хэрэглэх нь арьсны хэвийн бүтэц алдагдсанаас тэсвэржилт үүсэх, идээт псориаз үүсэх эрсдэл, ерөнхий хордлого зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас үүсэх аюултай байж болзошгүй тул бүтээгдэхүүнийг хайрст үлд өвчтэй хүмүүст онцгой болгоомжтой хэрэглээрэй. Харааны эмгэгКортикостероидын системийн болон хэсэг газрын хэрэглээний үр дүнд харааны эмгэг үүсч болно. Хэрэв өвчтөнд хараа бүдэгрэх эсвэл харааны бусад эмгэгийн шинж илэрвэл кортикостероидын системийн болон хэсэг газрын хэрэглээний дараа мэдээлэгдсэн ба катаракт, глауком эсвэл төвийн ийлдэс хориоретинопати (CSCR) зэрэг ховор тохиолдлуудыг тодорхойлохын тулд нүдний эмчтэй зөвлөлдөх шаардлагатай.Бага насны хүүхдэд2-оос дээш насны хүүхдэд болгоомжтой хэрэглээрэй.Хүүхдэд насанд хүрэгчидтэй харьцуулахад биеийн гадаргуугийн талбай, биеийн жингийн харьцаа өндөр байх тул гипоталамус-гипофиз-бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааг саатуулж, кортикостероидын шинж чанартай гаж нөлөө, өсөлт, хөгжлийн эмгэгүүд үүсч болно.Хэсэг газарт ялангуяа Лоринден Ц тосыг удаан хугацаагаар эсвэл битүү боолт дор хэрэглэвэл хэсэг газарт түрхсэн клиохинол нь мэдрэлийн хордлого үүсгэх эрсдэлтэй.Бусад эм, эмийн хэлбэрийн харилцан нөлөөХарилцан нөлөөний судалгаа хийгдээгүй.Ялангуяа эмийг өргөн талбайд болон удаан хугацаагаар хэрэглэхэд дархлааны хэвийн хариу урвал алдагдах эрсдэлтэй тул өвчтөнд салхин цэцэг өвчний эсрэг вакцин болон бусад дархлаажуулалтыг хэрэглэхгүй байх нь чухал юм. Лоринден Ц тос нь дархлаа дарангуйлагчдын нөлөөг нэмэгдүүлж, дархлаа өдөөгчидийн нөлөөг бууруулдаг.Төрөлт, , хөхүүл үед үзүүлэх нөлөөХэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.