Лоринден Ц (Lorinden Ts) | ErdeMED
Болор (Lens oculi)
Нулимсны аппарат (Apparatus lacrimalis)
Зовхи (Palpebra)
Цусан хангамж
Нүдний булчин
Мэдрэлжүүлэлт
Ухархай (Orbit)
Үр хөврөл
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Эвэрлэг (Cornea) | - Урд хэсгийн тунгалаг хэсэг
- Судасжилт үгүй, тиймээс нүдний дотоод шингэнээр дамжуулан шим тэжээлээ авдаг.
- Инсулин үл хамааралт GLUT1 транспортеруудтай.
| - Гэрлийг хугалах нүдний оптик хүчний хамгийн том хэсэг болж өгнө.
- Эвэрлэгийн рефлекс: нүдний мэдрэлийн (гавал тархины 5-р хос мэдрэл) өгсөх салаагаар дамжина. Зовхины цагираг булчин нь (уруудах ширхгээр) нүүрний мэдрэлээр (гавал тархины 7-р хос мэдрэл) мэдрэлжүүлэгдэнэ.
|
Склер буюу хатуу бүрхүүл (Sclera) | - Хойд хэсэгт байрлах ба гэрэл нэвтрүүлдэггүй шинж чанартай. Фиброзон эдээс тогтоно.
- Харааны мэдрэлийг агуулна.
| - Нүдийг хамгаалах
- Нүдний алимны хэлбэрийг хадгалах
- Нүдний гадны булчингууд бэхлэгдэнэ.
|
Эписклер | - Склерийн гадна бүрхүүл
- Судас агуулна.
| - Нүдийг хамгаалах
- Нүдний алимын хэлбэрийг хадгалах
|
Эвэрлэгийн давхарга (урдаас хойд руу нь нэрлэв)
- Эвэрлэгийн эпитель (Epithelium corneae): олон давхар, хавтгай, кератинждэггүй эпитель
- Боумений мембран (Lamina limitans anterior): коллаген ширхэг, эст бүтэц үгүй
- Жинхэнэ эд (Substantia propria): коллаген ширхэг, фибробласт, протеогликан, ус
- Давхар давхарга: нимгэн, коллаген ширхэг
- Десцементийн мембран (Lamina limitans posterior): эвэрлэгийн эндотелийн суурин мембран
- Эндотель (Endothelium corneae): нэг давхар хавтгай хучуур эс
Хатуу бүрхүүл буюу склер нь дөрвөн давхаргаас тогтоно (гаднаас дотогш чиглэв)
- Эписклер (Lamina episcleralis): нягт, фиброзон эдийн нимгэн давхарга
- Строма (Lamina propria): өөр өөр чиглэлтэй коллаген, фибробласт, эластик ширхэг, протеогликан
- Фуска ялтас (Lamina fusca): пигментжсэн эс болон коллаген ширхгүүд
- Эндотель (Endothelium): нэг давхар эндотель эсүүд
2. Судаслаг давхарга (Дунд бүрхүүл, Tunica vasculosa bulbi)
- Өөртөө пигмент агуулсан нүдний судсан давхарга
- Хүүхэн хараа (Iris, Pupilla)
- Сормослог бие (Corpus ciliare)
- Жинхэнэ судас бүрхүүл (Choroidea) гэсэн хэсгүүдээс тогтоно.
Бүтэц | Онцлог | Үүрэг, үйл ажиллагаа |
|---|
Солонгон бүрхүүл (Iris) | - Пигмент агуулсан мембран бөгөөд төв хэсэгтээ нээгдэнэ. Үүнийг нь хүүхэн хараа гэж нэрлэх ба гэрлийн нөлөөнд өөрийн хэмжээг тохируулж хариу үйлдэл үзүүлнэ.
- Цацраг ба цагираг булчингийн ширхгүүдтэй.
- Хүүхэн хараа өргөсгөгч булчин
- Цацраг булчингийн ширхгүүд
- Симпатик идэвхижил → өргөсөх → мидриазис буюу хүүхэн хараа тэлэх
- Хүүхэн хараа нарийсгагч булчин
- Цагираг булчингийн ширхгүүд
- Парасимпатик идэвхижил → агших → миозис буюу хүүхэн хараа нарийсах
| - Торлогт очих гэрлийн хэмжээг тохируулах
- Нүдний өнгийг тодорхойлох
- Хүлээн авуурууд:
- α1 адренэрг хүлээн авуурын идэвхижил → хүүхэн хараа өргөсгөгч булчин тэлэх
- M3 хүлээн авуурын идэвхижил → хүүхэн хараа нарийсгагч булчин агших
|
Сормослог бие (Corpus ciliare) | - Хүүхэн харааны хойно байрлана.
- Сормослог цагираг, сэртэн агуулсан эпитель болон булчингаас тогтоно.
- Сормослогийн эпитель:
- Гадна бүрхүүл: пигмент агуулсан
- Дотор бүрхүүл: пигмент агуулаагүй
- Сормослогийн сэртэнгүүд: болорын заагийг хүрээлэх ширхгүүд бөгөөд суспенсор холбоосуудыг бүрдүүлнэ.
- Сормослогийн булчин
- Гөлгөр булчингийн эсүүдээс тогтоно.
- Нүд хөдөлгөгч мэдрэлээс (гавал тархины 3-р хос мэдрэл) салаалсан парасимпатик ширхгүүдээр мэдрэлжүүлэгдэнэ.
| - Аккомодаци: болорын гүдийх дасан зохицол бөгөөд үүнтэй холбоотойгоор янз бүрийн зайд орших дүрс дээр төвлөрч харах рефракцийн хүчийг бүрдүүлж өгнө.
- Нүдний дотоод шингэнийг ялгаруулна.
- Болорыг өөрөөсөө тогтооно.
|
Жинхэнэ судсан бүрхүүл (Choroidea) | - Пигменттэй стром болон цусны судасны нягт сүлжээсийг бүрдүүлнэ.
| - Торлог давхаргыг шим тэжээлээр хангана.
|
Солонгон бүрхүүлийн давхарга
Солонгон бүрхүүлийн урд хэсэгт хамгийн ихээр нягтран орших меланоцит эс нь нүдний өнгийг анхдагчаар тодорхойлж байдаг. Харин солонгон бүрхүүлийн строма хэсэгт хамгийн бага тоогоор байрлана.
- Урд хэсгийн давхарга: фибробластын сүлжээ бөгөөд меланоцит эсийн давхаргатай хамт байрлана.
- Строма: M. sphincter pupillae, коллагенжсэн матрикс доторх фибробласт болон меланоцит юм.
- Хойд хэсгийн давхарга: ташуу, пигментжсэн эпитель
3. Мэдрэлийн давхарга (Дотор бүрхүүл, Tunica interna bulbi): Торлог (Retina)
- Макро анатомийн талаас авч үзвэл торлогийн хамгийн чухал бүтэц нь харааны мэдрэл (discus n.optici) болон шар толбо (macula/lutea) юм.
- Микро анатомийн түвшинд авч үзвэл гэрлийн дохиог хүлээж аваад тархи руу мэдрэлийн дохио болгон дамжуулдаг мэдрэлийн эсүүдээс тогтдог.
Бүтэц | Онцлог | Үүрэг, үйл ажиллагаа |
|---|
Харааны диск | - Аксон болон ганглион эсүүдээс тогтох бөгөөд нүднээс гадагшлаад харааны мэдрэл болон үргэлжилнэ.
- Төв хонхорын (Fovea centralis) дотно талд байрлана.
- Гэрлийн хүлээн авуур (фоторецептор) байхгүй тул гэрэлд мэдрэг бус (үүнийг физиологийн скотома гэх ба өөрөөр сохор цэг гэнэ) байна.
- Харааны “cup”-ийг агуулна.
- Харааны дискийн төвд байрлах аяга мэт хонхор бүтэц
- Торлогийн судсуудын хөндлөн гарах хэсэг
| - Нүднээс гадагшлах ганглион эсийн аксонуудын гарц болно.
|
Шар толбо (macula/lutea) | - Харааны дискийн гадна талд орших зууван хэлбэртэй шар цэг бөгөөд торлогийн хойд ханын төвтэй ойр оршино.
- Цусны судасгүй.
- Төв хонхорыг агуулна.
- Шар толбоны төвдөө хонхойсон хэсэг юм (foveola).
- Лонхонцор эсүүдийн хамгийн их нягтарсан хэсэг бөгөөд энэ эс бүр нь ганцхан ганглион эстэй холбогдсон байна.
| - Хамгийн хурц харааны цэг (100% харааны чадал)
|
Дараах нөхцөлд энэ эмийн бэлдмэлийг хэрэглэхгүй:арьсны неоплазмулаан батгаягаан батгаам орчмын дерматитанус орчимын загатнааживхний шалтгаант дерматитүрэвсэлт, шархлаат судасны варикозарьсны их хэмжээний гэмтэл, ялангуяа түлэгдэл2-с доош насны хүүхдэд хэрэглэхгүй.Онцгой анхааруулга, хэрэглээнд тавигдах сэрэмжлүүлэгХэрэв эмийг хэрэглэх үед цочрол, мэдрэмтгий болох эсвэл арьс хэт хуурайших шинж тэмдэг илэрвэл эмийн хэрэглээг шууд зогсооно.Тасралтгүй 2 долоо хоногоос дээш хугацаанд хэрэглэхгүй.Кортикостероидууд арьсаар дамжин шингэдэг. Тиймээс эмийг хэрэглэх үед кортикостероидын системийн гаж нөлөө (үүнд бөөрний дээд булчирхай дарангуйлах, цусан дахь кортизолын түвшин буурах, Кушингийн хам шинж) үүсэх эрсдэлтэй байдаг. Бүтээгдэхүүнийг арьсны том хэсэг, шарх, гэмтсэн арьсанд, өндөр тунгаар, удаан хугацаагаар хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Эмчилгээний явцад бөөрний булчирхайн үйл ажиллагааг үе үе хянахыг зөвлөж байна. Цусан дахь кортизолын түвшинг AКТГ-ийг өдөөсний дараа тодорхойлох шаардлагатай.Эмчилгээний талбайд арьсны халдвар авсан тохиолдолд бактерийн эсрэг эсвэл мөөгөнцрийн эсрэг нэмэлт эмчилгээг хийнэ. Хэрэв халдварын шинж тэмдэг сайжрахгүй бол халдвар эдгэртэл түрхэхээ зогсооно. Глауком эсвэл катаракт үүсэх эрсдэлтэй тул бүтээгдэхүүнийг зовхи болон зовхины эргэн тойрны арьсанд бүү хэрэглэ. Глауком, катаракт өвчтэй хүмүүст бүү хэрэглээрэй, учир нь энэ нь өвчний шинж тэмдгийг улам хүндрүүлдэг. Нүд болон салст бүрхэвчид хүргэхээс зайлсхий.Нимгэн арьсанд кортикостероидын шингээлт нэмэгдэж, улмаар богино хугацааны дараа ч телеангиэктази, периоралис дерматит эсвэл арьсны үүсэх эрсдэл нэмэгддэг тул зайлшгүй шаардлагатай тохиолдолд нүүрний арьс, суга, цавьны арьсанд түрхэнэ.Эмийн бэлдмэлийг битүү боолт дор хэрэглэх нь онцгой тохиолдлуудад хязгаарлагдах ёстой, учир нь боолт нь кортикостероидын биед шингээлтийг ихэсгэдэг. Үүнээс гадна эпидермисийн хатингаршил, арьсны язрал, дахилтат халдвар үүсч болно.Арьсан доорх атрофийн нөхцөлд, ялангуяа өндөр настнуудад болгоомжтой хэрэглээрэй.Хайрст үлдийн үед кортикостероидуудыг хэсэг газарт хэрэглэх нь арьсны хэвийн бүтэц алдагдсанаас тэсвэржилт үүсэх, идээт псориаз үүсэх эрсдэл, ерөнхий хордлого зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас үүсэх аюултай байж болзошгүй тул бүтээгдэхүүнийг хайрст үлд өвчтэй хүмүүст онцгой болгоомжтой хэрэглээрэй. Харааны эмгэгКортикостероидын системийн болон хэсэг газрын хэрэглээний үр дүнд харааны эмгэг үүсч болно. Хэрэв өвчтөнд хараа бүдэгрэх эсвэл харааны бусад эмгэгийн шинж илэрвэл кортикостероидын системийн болон хэсэг газрын хэрэглээний дараа мэдээлэгдсэн ба катаракт, глауком эсвэл төвийн ийлдэс хориоретинопати (CSCR) зэрэг ховор тохиолдлуудыг тодорхойлохын тулд нүдний эмчтэй зөвлөлдөх шаардлагатай.Бага насны хүүхдэд2-оос дээш насны хүүхдэд болгоомжтой хэрэглээрэй.Хүүхдэд насанд хүрэгчидтэй харьцуулахад биеийн гадаргуугийн талбай, биеийн жингийн харьцаа өндөр байх тул гипоталамус-гипофиз-бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааг саатуулж, кортикостероидын шинж чанартай гаж нөлөө, өсөлт, хөгжлийн эмгэгүүд үүсч болно.Хэсэг газарт ялангуяа Лоринден Ц тосыг удаан хугацаагаар эсвэл битүү боолт дор хэрэглэвэл хэсэг газарт түрхсэн клиохинол нь мэдрэлийн хордлого үүсгэх эрсдэлтэй.Бусад эм, эмийн хэлбэрийн харилцан нөлөөХарилцан нөлөөний судалгаа хийгдээгүй.Ялангуяа эмийг өргөн талбайд болон удаан хугацаагаар хэрэглэхэд дархлааны хэвийн хариу урвал алдагдах эрсдэлтэй тул өвчтөнд салхин цэцэг өвчний эсрэг вакцин болон бусад дархлаажуулалтыг хэрэглэхгүй байх нь чухал юм. Лоринден Ц тос нь дархлаа дарангуйлагчдын нөлөөг нэмэгдүүлж, дархлаа өдөөгчидийн нөлөөг бууруулдаг.Төрөлт, , хөхүүл үед үзүүлэх нөлөөХэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.