Дэд гарчиг
Меропенем (Meropenem)
Belmedpreparaty RUE
- Эмийн хэлбэр
- Судсанд тарьж хэрэглэхэд зориулагдсан нунтаг
- Олон улсын нэршил
- Меропенем (Meropenem)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
1000 мг · №1
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- 8 цаг тутамд тарих тун
- Уушгины хүнд хэлбэрийн үрэвсэл, түүний дотор нозокомын ба агааржуулагчтай холбоотой хатгаанд
- 500 мг эсвэл 1 г
- Муковисцидоз өвчтэй хүмүүст үүссэн уушгины үрэвсэлд
- 2 г
- Шээс гадагшлуулах замын хүндэрсэн халдварт үрэвсэлд
- Хэвлийн хөндийн хүндэрсэн халдварт үрэвсэлд
- Төрөхийн ба түүний дараах үеийн халдварт
- Арьс ба зөөлөн эдийн халдварт үрэвсэлд
- Тархины гялтан хальсны бактерийн шалтгаант цочмог үрэвсэлд
- Нейтрофилийн тоо цөөрсөнтэй хавсран илэрч байгаа халууралтын үед
- 1 г
- Онцгой анхаарвал зохих хүмүүс
- Хүүхэд
- Бага насны ( 3-аас доош сартай) нярай хүүхэд
- Энэ эмийг бага нярай (3 сараас бага) хүүхдэд хэрэглэх үеийн үр дүн, аюулгүй байдлын судалгаа хийгдээгүй бөгөөд мөн тунгийн зохистой хэмжээ ба дэглэм тогтоогдоогүй. Гэвч фармакокинетикийн цөөн тооны үзүүлэлтэд тулгуурлан эмчилгээг 20 мг/кг тунгаар 8 цаг тутамд хэрэглэх нь зохистой гэж үзэж байгаа.
- Нярай (3 сараас дээш насны) хүүхдээс 11 хүртэл насныханд (биеийн жин нь 50 кг-с бага)
- идэвхтэй үйлчлэгч бодист хэт мэдрэгшсэн бол
- карбапенемийн бүлэгт хамаарах аль нэг эмэнд хэт мэдрэгшсэн нь тогтоогдсон бол
- урьд нь бета-лактамын (жишээ нь, пенициллин, цефалоспорин) бүлгийн ямар нэг эм хэрэглэсний дараа харшлын хүнд хэлбэрийн урвал (жишээ нь, анафилаксийн ба арьсны хүнд урвалууд) үүсч байсан түүх бий бол тус тус хэрэглэхийг хориглоно.
- Хэрэглэхтэй холбоотой анхааруулга, сэрэмжлүүлэх арга хэмжээ
- Меропенемийг өвчтөнд хэрэглэхийн өмнө карбапенемийн бүлгийн эмийг хэрэглэх шаардлага байгаа эсэхийг (тухайлбал халдварын хүнд хөнгөний байдал, бусад антибиотикуудад тэсвэрт чанар үүссэн эсэх, карбапенемийн бүлгийн антибиотикт тэсвэрт чанартай эсэх) анхааралтай нягтлан дүгнэсний эцэст шийдвэрээ гаргах хэрэгтэй.
- Enterobacteriaceae, Pseudomonas aeruginosa ба Acinetobacter spp. гэх мэт бактериудын тэсвэрт чанар
- Антибиотикт тэсвэрт чанар үүссэн (олдмол тэсвэрт чанартай) төрөл бүрийн бактериудын тархац газар орон бүрт харилцан адилгүй байх бөгөөд, энэ байдал цаг хугацааны аясаар хувьсан өөрчлөгдөж байдаг тул, тухайн нутаг орон бүр өөрийн нутагт байгаа өвчин үүсгэгч бактериудын тархцыг (ялангуяа хүнд халдварын тохиолдлуудад) байнга тандан судалж эмч мэргэжилтнүүдэд мэдээлж байх ёстой.
- Хэт мэдрэгшлийн урвал
- Бета-лактамын антибиотикуудыг хэрэглэх үед гардгийн адилаар меропенемийг хэрэглэх үед хүнд хэлбэрийн, зарим үед үхэлд ч хүргэж болзошгүй харшлын урвал илрэх магадлалтай. («Эсрэг заалт» ба «Хүсээгүй гаж урвалууд» хэсгээс үзнэ үү).
- Урьд нь карбапенем, пенициллин эсвэл бета-лактамын аль нэг антибиотик хэрэглээд харшлын урвал өгч байсан өгүүлэмжтэй, хэт мэдрэгшилтэй хүмүүст “солбицсон” харшил үүсэх магадлалтай. Тиймээс меропенемийг хэрэглэж эхлэхээсээ өмнө эмчлүүлэгчээс сайтар асууж, бета-лактамын антибиотикт хэт мэдрэгшилтэй эсэхийг тодруулах хэрэгтэй.
- Меропенемийг хийж эхлэнгүүт харшлын ноцтой урвалын шинж илэрвэл эмчилгээг даруй зогсоож, зохих арга хэмжээг яаралтай авах ёстой.
- Меропенем эмчилгээг хийх үед арьсны талаас Стивенс-Джонсоны урвал, арьсны хучуур эдийн хорт үхжил, эозинофилийн тоо ихсэхтэй зэрэгцэн явагддаг системийн урвалын хам шинж ( хам шинж), арьсны олон хэлбэрт улайлт ба арьсны их талбайг хамарсан цочмог идээт цэврүүтэл үүссэн талаар мэдээлэгдсэн. («Гаж нөлөө» хэсгийг үзнэ үү). Хэрэв иймэрхүү шинж тэмдгүүд илэрвэл эмчилгээг даруй өөр антибиотикоор сольж үргэлжлүүлэх хэрэгтэй.
- Антибиотик хэрэглэсэнтэй холбоотой үүссэн бүдүүн гэдэсний үрэвсэл
- Меропенемийг хэрэглэсэн цөөн тохиолдолд (бусад бүх антибиотикийг хэрэглэсэнтэй адилаар) бүдүүн гэдэсний үрэвсэл үүсдэг ба зарим тохиолдолд хөнгөн хэлбэрээс нас баралтад хүргэх хүртэл хүнд хэлбэр бүхий “хуурамч бүрхүүлт бүдүүн гэдэсний үрэвсэл (колит)” өвчин үүсдэг нь ажиглагдсан. Тиймээс меропенемийг хэрэглэх үед өвчтөн гүйлгэж байвал хуурамч бүрхүүлт колит үүссэн эсэхийг шалгаж байх ёстой.(«Гаж нөлөө» хэсгийг үзнэ үү). Хуурамч бүрхүүлт колит оношлогдвол меропенемийн хэрэглээг зогсоож, Clostridium difficile бактерийн эсрэг чиглэсэн эмчилгээг эхлүүлбэл зохино. Энэ үед гүйлгэлтийг зогсоох зорилгоор гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дарангуйлах үйлдэлтэй эм хэрэглэхийг хориглоно.
- Уналт таталт
- Карбапенем эмчилгээ, түүний дотор меропенемийг хэрэглэж байх үед таталт үүсч байсан тухай хааяа мэдээлэгддэг. («Гаж нөлөө» хэсгийг үзнэ үү).
- Элэгний үйл ажиллагаанд хяналт тавих
- Меропенем эмчилгээний үед элгэнд хордлого (элэгний үйл ажиллагаа хямрах, элэгний эс задрах ба цөсний зогсонгишил) үүсэх эрсдэлтэй учраас элэгний үйл ажиллагааны сорилыг ойр ойрхон хийж байх хэрэгтэй. («Гаж нөлөө» хэсгийг үзнэ үү).
- Ялангуяа элэгний суурь өвчтэй хүмүүсийн элэгний үйл ажиллагааг сайтар ажиглаж байх ёстой. ( «Тунгийн дэглэм» ба «Хэрэглэх арга» хэсгийг үзнэ үү).
- Глобулины эсрэг шууд сорил ( Кумбсын сорил)
- Меропенемээр эмчилж байх үед Кумбсын шууд ба шууд бус сорил эерэг гарах магадлалтай.
- Вальпроевын хүчил, натрийн вальпроат, вальпромидтой нэг зэрэг хэрэглэх
- Меропенемийг вальпроевын хүчилтэй нэг зэрэг хэрэглэхийг зөвлөдөггүй. («Бусад эмийн бодисуудтай харилцан нөлөөлөх» хэсгээс үзнэ үү).
- Меропенем бэлдмэлийн найрлагад натри агуулагддаг
- Меропенемийн 1000 мг тун бүхий флаконтой бэлдмэл нэг бүрт 90 мг натри агуулагддаг. Энэ нь -аас зөвлөсөн, хүний хоног тутамд хэрэглэвэл зохих дээд (2 г) хэмжээний 4,5% тай тэнцэнэ.
- Бусад эмүүдтэй харилцан нөлөөлөх
- Пробенецидээс бусад эмүүдтэй хэрхэн харилцан нөлөөлдөг талаар хийгдсэн туршилт, судалгаа байхгүй.
- Пробенецид нь гадагшлахдаа бөөрний сувганцраар меропенем шүүрэн гарах үйл явцыг өрсөлдөх механизмаар дарангуйлдаг учраас түүний гадагшлалтыг багасгаж хагас гадагшлалтын хугацааг нь уртасган, цусны сийвэн дэх тунг нь нэмэгдүүлдэг. Тиймээс эдгээр бэлдмэлийг зэрэг хэрэглэх бол болгоомжтой хандах хэрэгтэй.
- Меропенем бусад эмүүдийн хувиралд орох ба уурагтай нэгдэх үйл явцад нөлөө үзүүлдэг эсэх талаар хийгдсэн судалгаа байхгүй. Гэвч меропенем сийвэнгийн уурагтай маш бага холбогдохыг тооцвол бусад эмүүдийг уурагт нэгдлээс нь түрэн гаргах нөлөө үзүүлдэггүй гэж ойлгож болно.
- Карбапенемүүдийг вальпроевын хүчил агуулсан эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэхэд, 2 хоногийн хавсарсан эмчилгээний дараа сийвэн дэх вальпроевын хүчлийн концентраци 60-100% багасдаг болох нь тогтоогдсон. Тиймээс меропенем хэрэглэж байгаа өвчтөнд вальпроевын хүчил, натрийн вальпроат, вальпромид хэрэглэж болохгүй. («Хэрэглэхтэй холбоотой анхааруулга, сэрэмжлүүлэг»хэсгийг үзнэ үү).
- Ууж хэрэглэдэг антикоагулянтууд (бүлэгнэлтийн эсрэг эмүүд)
- Шууд бус антикоагулянтууд (жишээ нь ) бактерийн эсрэг бэлдмэлүүдтэй хамт хэрэглэх үед цусны бүлэгнэлтийн эсрэг үйлдэл нь ихэссэн талаар нэг бус удаа мэдээлэгдсэн. Гэвч цусны бүлэгнэлтийн эсрэг үйлдэл ихсэх нь антибиотикоос гадна халдварын шинж чанар, өвчтөний биеийн байдал болон наснаас хамаардаг. Тиймээс тухайн антибиотик бүлэгнэлтийн эсрэг үйлдэлд ( үзүүлэлтэд) хэрхэн нөлөөлөхийг урьдчилан таамаглахад төвөгтэй. Хэрэв антибиотик ба цус бүлэгнэлтийн эсрэг бэлдмэлүүдийг нэг зэрэг хэрэглэх шаардлагатай бол цусны бүлэгнэлтийн байдалд (INR үзүүлэлтэд) байнгын хяналт тавьж байх хэрэгтэй.
- Хүүхдэд
Хэрэглэх арга ба тун
Фармакодинамик
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Уушгины үрэвсэл (Пневмони/Pneumonia)
Уушгины паренхим болон завсрын эдийг хамарсан халдварын гаралтай цочмог үрэвсэлт өвчнийг уушгины үрэвсэл гэнэ.
Арьс ба зөөлөн эдийн халдвар (Skin and soft tissue infections)
Арьс ба зөөлөн эдийн халдвар нь арьсны өнгөн хөрс, жинхэнэ арьс, арьсан доорх өөхөн давхаргыг хамардаг олон төрлийн эмгэгүүдийн бүлэг юм.
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Антибиотикууд (Antibiotics)
Антибиотикийг бактерийн болон зарим паразит халдварын эсрэг хэрэглэдэг эмийн бэлдмэл. Антибиотик нь бактерицид эсвэл бактериостатик нөлөө үзүүлдэг.
Үхэл (Death)
Үхэл бол амьдралын төгсгөл. Гэвч үхэлд хүргэсэн шалтгаан, үйл явц үргэлж тодорхой байдаггүй. Анагаах ухаанд тархины (багана тархи, тархины бусад хэсгийн бүтэц, үйл ажиллагаа эргэшгүйгээр зогсох), зүрх-уушгины (амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа эргэшгүйгээр бүрэн зогсох) үхлийг ялган оношлох шаардлага гардаг. Үхлийг зарлах нь хүний их эмчийн үүрэг байдаг тул эмч хүн эмнэлзүйн үхэл, биологийн үхлийн …
DRESS
Drug reaction with eosinophilia and systemic symptoms – Эозинофили ба системийн шинж тэмдэг бүхий эмийн урвал
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
WHO
World Health Organization - Дэлхийн эрүүл мэндийн байгууллага.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Антикоагулянт бүлгийн эмүүд (Anticoagulants)
Антикоагулянтын бүлгийн эмүүдийг Тархины харвалт, Тосгуурын жирвэгнээ, Титэм судасны цочмог хам шинж, Мэс заслын өмнө болон дараа, хэвтрийн өвчтөнүүдэд тромбэмболийн эмгэгүүд үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эмчилгээнд хэрэглэнэ.
INR
International normalized ratio (олон улсын хэвийсэн харьцаа) - Протромбины хугацааг стандартчилсан үзүүлэлт: INR = (өвчтөний PT / хяналтын PT)ISI.
Гематологи ба цус бүлэгнэлт (Hematology & Haemostasis)
Гематологи нь цус болон түүнийг эмгэгийн тухай судладаг анагаахын шинжлэх ухааны салбар юм. Цус нь эс ба сийвэн гэсэн хоёр хэсгээс тогтдог.