Дэд гарчиг
Меторекс (Metorex)
Hankook Korus Pharm Co.,Ltd
- Эмийн хэлбэр
- Шахмал
- Жор бичих эмчийн ангилал
- B, C, D
- Олон улсын нэршил
- Метотрексат (Methotrexate)
Тун ба савлагаа
2.5 мг
ЭМД-ийн хөнгөлөлт
- Үндсэн үнэ
- 540 төг
- ЭМД хөнгөлөлт
- 378 төг
- Даатгуулагч төлөх үнэ
- 162 төг
Меторекс шахмалыг трофобласт неоплазм (хориокарцинома, хориоаденома), лейкеми, хэрх зэрэг эмгэгийн үед хэрэглэнэ. Мөн түүнчлэн хүнд хэлбэрийн хайрст үлдийн (псориаз) бусад эмийн эмчилгээ үр нөлөөгүй үед хэрэглэнэ.
Дараах өвчтөнүүдэд Метотрексатыг хэрэглэж болохгүй
- Уг эмийн бэлдмэлд хэт мэдрэг хүмүүст
- Хүнд хэлбэрийн бөөрний болон элэгний эмгэгтэй өвчтөн
- Гидроторакс ба асциттэй өвчтөнүүд эмийн хорон чанарыг нэмэгдүүлнэ
- Псиориаз ба хэрх өвчний үед:
- өмнө нь цусны ямар нэгэн эмгэгтэй буюу ясны чөмөгний гипоплази, лейкопени, тромбоцитопени.
- илэрхий эсвэл лабораторийн шинжилгээгээр дархлал буурсан шинж тэмдэгтэй
- архаг архичин, архинаас хамаарсан элэгний эмгэг эсвэл архаг элэгний эмгэгтэй
- Жирэмсэн ба хөхүүл эмэгтэйчүүд
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Хайрст үлд (Psoriasis)
Арьс, хумс, мөн үе мөчийг хэсэгчлэн дархлааны урвалын оролцоотойгоор үрэвсүүлдэг, ингэхдээ ялангуяа тохой, өвдөг зэрэг тэнийлгэгч гадаргуу болон үст хэсэгт зах ирмэг нь эрүүл арьснаасаа тод хязгаарлагдсан улайлт-хайрст (Eng.: erythematosquamous) бүхий толбот өөрчлөлтүүдийг (франц: plaque) үүсгэдэг онцлогтой өвчин бөгөөд амь насанд шууд аюул учруулдаггүй, өөрөөр хэлбэл хоргүй ба өвчин үүсч даамжрахад удамшлийн урьдчилсан нөхцөл байдал нөлөөтэй, архаг дахилтат явцтай өвчин юм.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.