Метронидазол 500мг /Фламид/ (Metronidazole 500 mg) /Flamyd/
Хэрэглэх заалт
Фламид шахмал:
- Агааргүйтэн бактериар, тэр дундаа Bacteroides ба агааргүйтэн Streptococcus-p үүсгэгддэг мэс заслын дараах халдварын урьдчилан сэргийлэлт.
- Эмгэг үүсгэгч анаэроб бактериийн ургалт илэрсэн септицеми, бактереми, перитонит, тархины эдийн буглаа, үхжилт хатгаа, остеомиелит, төрсний дараах сепсис, аарцгийн буглаа, аарцгийн целлюлит ба хагалгааны дараах шархны халдварын эмчилгээ.
- Эмэгтэйчүүдийн (трихомонадаар үүсгэгдсэн үтрээний үрэвсэл) ба эрэгтэйчүүдийн шээс бэлгийн замын трихомониазын эмчилгээ.
- Бактерийн гаралтай вагиноз (мөн өвөрмөц бус вагинит, анаэроб вагиноз, эсвэл Гарднерелла вагинит гэж нэрлэгддэг).
- Амебиазын бүх хэлбэрүүд (гэдэсний ба гэдэснээс гадуурх мөн уйланхайн шинж тэмдэггүй зөөвөрлөгчид).
- Жиардиаз (giardiasis).
- Хурц шархлаат гингивит.
- Агааргүйтнээр үүсгэгдсэн доод мөчдийн шархлаа ба цооролт.
- Агааргүйтэн бичил биетнээр үүсгэгдсэн шүдний цочмог халдварууд цочмог перикоронит ба цочмог езоорын үрэвслүүд
- H.pylori-ээр үүсгэгдсэн халдвар
- Антибиотик хамааралт псевдомембраноз колит
Фламид гель:
- Бактерийн гаралтай вагиноз (мөн өвөрмөц бус вагинит, анаэроб вагиноз, эсвэл Гарднерелла вагинит гэж нэрлэгддэг).
Фламид судсаар хэрэглэх дуслын шингэн:
- Агааргүйтэн бактериар үүсгэгддэг мэс заслын дараах халдварын урьдчилан сэргийлэлт.
- Эмгэг үүсгэгч анаэроб бактериийн ургалт илэрсэн септицеми, бактереми, перитонит, тархины эдийн буглаа, үхжилт уушгины үрэвсэл, остеомиелит, төрсний дараах сепсис, аарцгийн буглаа, аарцгийн целлюлит ба хагалгааны дараах шархны халдварын эмчилгээ.
Эсрэг заалт
- Метронидазол эсвэл бусад нитроимидазолын уламжлалуудад хэт мэдрэгшилийн ’ өгүүлэмжтэй өвчтнүүдэд метронидазолыг хэрэглэхийг хориглоно.