Дэд гарчиг
Моксикаинд- КВ 1000 (Moksikaind- KV 1000)
Copmed Pharmaceuticals Pvt.,Ltd
- Эмийн хэлбэр
- Бүрхүүлтэй шахмал
- Олон улсын нэршил
- Амоксициллин + клавуланы хүчил (Amoxicillin + Clavulanic acid)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
875 мг + 125 мг · 14 шахмал
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- калийн клавуланат шахмалыг, түүнд мэдрэг төрөл, омгийн бактериудаар халдварлагдсан дор дурьдагдсан өвчнүүдийн эмчилгээнд ашиглана. Үүнд:
- Бетта лактамаза ялгаруулдаг, Н.influenzae болон М. catarrhalis зэрэг бактериудаар үүсгэгдсэн амьсгалын доод замын халдвар, дунд чихний үрэвсэл,
- Бетта лактамаза ялгаруулдаг, S. aureus, Е. coll болон Klebsiella зэрэг бактериудаар үүсгэгдсэн арьс ба арьсан дорх зөөлөн эдийн үрэвсэл
- Бетга лактамаза ялгаруулдаг Enterobacter, E.coli болон Klebsiella зэрэг бактериудаар үүсгэгдсэн шээс бэлгийн замын халдварууд
- 2 Эмийн тугналт ба хэрэглэх арга
- 250мг болон 500мг Амоксициллин/калийн клавуланат бэлдмэлд ижил хэмжээний (125 мг калийн давс) клавуланатын хүчил агуулагддаг. Амоксициллин/калийн клавуланат 500 мг-тай шахмал нь 2 ширхэг 250 мг Амоксициллин/калийн клавуланат шахмалтай тэнцдэггүй. Тиймээс Амоксициллин/калийн клавуланат 500 мг шахмалыг орлуулж, 250 мг-тай 2 шахмалыг хэрэглэж болохгүй.
- Насанд хүрэгчид:
- Амоксициллин/калийн клавуланатыг 500 мг-аар 12 цаг тутамд уух эсвэл 250 мг- аар 8 цаг тутамд ууж хэрэглэнэ. Хунд хэлбэрийн халдварууд болон амьсгалын доод замын халдварын үед 875 мг-аар 12 цаг тутамд уух эсвэл 500 мг-аар 8 цаг тутамд ууна.
- Бөөрний үйл ажиллагаа доголдолтой өвчтөнд маш хүнд биш л бол тунг багасгах шаардлагагүй.
- Бөөрний хүнд зэргийн дутагдалтай (креатининий клиренс <30 мл / мин) өвчтөнд 875 мг-ийн шахмалыг хэрэглэхгүй. Креатининий клиренс 10-30 мл/мин байвал, халдварын хүнд хөнгөнөөс шалтгаалан 500 мг эсвэл 250 мг тунгаар өдөр бүр 12 цагийн зайтай хэрэглэнэ. Креатининий клиренс 10-с доош мл/мин болсон бол, халдварын хүнд хөнгөнөөс шалтгаалан 500 мг эсвэл 250 мг тунгаар өдөр бүр 24 цагийн зайтай хэрэглэнэ. Гемодиализ эмчилгээнд ордог эмчлүүлэгч халдварын хүнд хөнгөнөөс хамааран өдөр бүр 500 мг эсвэл 250 мг-тунгаар 24 цагийн зайтай хэрэглэнэ. Диализ эмчилгээ бүрийн дараа зохих нэмэлт тунг авч байх шаардлагатай.
- Харааны үйл ажиллагааны хямралтай хүмүүст бэлдмэлийг болгоомжтой хэрэглэх ба хэрэглэгчдийн элэгний үйл ажиллагааг үе үе шалгаж байх хэрэгтэй.
- Хүүхдийн эмчилгээ: 40 кг-аас дээш жинтэй хүүхдэд насанд хүрэгчидтэй адил тунгаар өгнө.
- Пенициллиний бүлгийн эмүүдэд болон энэ эмийн найрлагад байгаа аль нэг бодист хэт мэдрэгшсэн хүнд хэрэглэхийг хориглоно.
- Мөн урьд нь амоксациллин ба клавулины хүчлийн бэлдмэл хэрэглэсний дараа цөс зогсонгишлын шарлалт үүсч байсан, элэгний үйл ажиллагаа нь хямарч байсан өгүүлэмжтэй өвчтөнд хэрэглэхгүй.
- 4 Хэрэглээтэй холбоотой анхааруулга, сэрэмжлүүлэг
- Амоксициллин ба калийн клавуланат нь пенициллиний бүлгийн эмүүд дотроос хоруу чанар харьцангуй багатай антибиотик боловч, түүнийг удаан хугацаагаар хэрэглэх үед элэг, бөөрний болон цус төлжүүлэх үйл ажиллагааг хэрэгтэй. Энэ бэлдмэлээр эмчилгээг хийж эхлэхээс өмнө пенициллин, цефалоспорин болон бусад бета-лактамын антибиотикуудад урьд нь хэт мэдрэгшлийн урвал илэрч байсан талаар тодорхой асуумж цуглуулах шаардлагатай. Эмчилгээний үед анафилаксийн урвал үүсвэл нэн яаралтай () тарих ба амьсгалын замыг чөлөөлөх (шаардлага гарвал интубаци тавих), хүчилтөрөгч өгөх, судсаар кортикостероид хийх зэрэг тусламжийг зааврын дагуу үзүүлнэ.
- Халдварт мононуклеоз өвчтэй ихэнх хүмүүст тарьсны дараа арьс нь улайж тууралт гардаг. Тиймээс ийм өвчтэй буюу сэжиглэж байгаа тохиолдолд амоксиклавыг эмчилгээнд хэрэглэхгүй.
- Энэ эмчилгээний явцад, ампициллинд мэдрэг бус нянгууд ба мөөгөнцрүүдийн хэт өсөлт үржил болсноос (супер халдвар гэж нэрлэдэг) өвчин хүндрэх магадлалыг анхаарч үзэх хэрэгтэй. Хэрэв супер халдвар тохиолдвол (ихэвчлэн Pseudomonas эсвэл Candida мөөгөнцрөөр үүсгэгддэг) эмчилгээг зогсоож, тохирох антибиотикоор эмчилгээг эхлүүлнэ.
- Бактерийн эсрэг бараг бүх антибиотикийг хэрэглэж байх үед Clostridium difficile- бактеритай холбоотой суулгалт (CDAD) илэрч болох бөгөөд энэ нь бага зэргийн суулгалтаас эхлээд бүдүүн гэдэсний үрэвсэл, нас баралтад хүртэл хүргэж болох ноцтой үр дагавартай байж болдог. Бактерийн эсрэг эмүүдийн үйлчлэлээр хүний гэдсэнд орших хэвийн бичил биетнүүд ихээр үхэж үрэгдсэнээс болоод - ийн хэт их өсөж үржих таатай орчинг бүрдүүлдэг. С.difficile нь А ба В хорт бодисуудыг ялгаруулснаар difficilе-бактеритай холбоотой суулгалтыг (CDAD) үүсгэдэг. -ийн хүчтэй хор ялгаруулдаг омог нь өвчлөл, нас баралтыг нэмэгдүүлдэг ба эдгээр халдвар нь зарим тохиолдолд нянгийн эсрэг ямар ч антибиотикийн эмчилгээнд тэсвэртэй байдаг учир өвчтөнг аврахын тулд бүдүүн гэдсийг тайрч авах шаардлагатай болдог. Тиймээс антибиотик хэрэглэж байхад эсвэл хэрэглээд удаагүй байх үед суулгалт үүссэн өвчтөнд CDAD байж болзошгүйг анхаарч үзэх хэрэгтэй. difficilе - бактеритай холбоотой суулгалт (CDAD) нь бактерийн эсрэг эм бэлдмэл хэрэглэснээс хойш хоёр сарын дотор илрэх боломжтой учраас энэ хугацаанд антибиотик хэрэглэсэн өвчтөнөөс маш сайн асуумж авч, анхааралтай ажиглах шаардлагатай.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Эм
Амоксициллин (Amoxicillin)
Системийн бактерийн халдварын эсрэг эм › Өргөн хүрээний үйлдэлтэй пенициллин
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Синусит
Хамрын дайвар хөндийн үрэвсэл; ихэвчлэн риносинусит (rhinosinusitis) хэлбэрээр үүсдэг ба гол төлөв аяндаа эдгэдэг. 3 сараас удаан үргэлжилбэл архаг хэлбэрт шилжинэ.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.