Дэд гарчиг
Мометазон Зентива (Mometazon Zentiva)
FARMEA
- Эмийн хэлбэр
- Хамрын цацлага
- Олон улсын нэршил
- Мометазоны фуроат, хамрын цацлага (Mometasone furoate nasal spray)
- Жороор олгох нөхцөл
- Жоргүй
Тун ба савлагаа
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Насанд хүрэгчид, өсвөр насныхан, 3-аас дээш насны хүүхдүүдэд улирлын болон жилийн туршид үргэлжилдэг харшлын ринитын эмчилгээнд
- насанд хүрэгчид (өндөр настанг оруулаад) болон 12-аас дээш өсвөр насныханд цочмог эсвэл архаг синусит үед антибиотик эмчилгээнд нэмэлт туслах эмчилгээний бодис болгон хэрэглэнэ
- 12 ба түүнээс дээш насны өвчтөнд бактерийн хүнд халдварын шинж тэмдэггүй хөнгөн, дунд зэргийн шинж тэмдэг бүхий цочмог риносинусит
- 12 наснаас эхлэн насанд хүрэгчид, өсвөр насныханд дунд, хүнд хэлбэрийн улирлын харшлын урьдчилан сэргийлэх эмчилгээ (тоосжилтын улирал эхлэхээс хоёроос дөрвөн долоо хоногийн өмнө хийхийг зөвлөж байна) хийх зорилгоор хэрэглэнэ
- насанд хүрэгчдэд (18 наснаас эхлэн) хамрын амьсгал саатаж, үнэр мэдрэх чадвар алдагдсан хамрын полипоз.
- Эмийн бэлдмэлийг бүрдүүлдэг аливаа бодист хэт мэдрэг байдал.
- Хамрын салст бүрхэвч гэмтсэн эсвэл хамрын хөндийд саяхан хагалгаа хийж салстыг гэмтээсэн бол шарх эдгэрэх хүртэл хэрэглэхгүй (ГКС-ийн эдгээх үйл явцад дарангуйлах нөлөөтэй тул).
- Хүүхэд насны эмнэлзүйн судалгааны мэдээлэл дутмаг байгаатай холбоотой (улирлын болон жилийн туршид харшлын - 3 жил хүртэлх насны хүүхэд, цочмог эсвэл архаг синусит хурцадсан - 12 нас хүртэл, полипозтой – 18 нас хүртэл).
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Синусит
Хамрын дайвар хөндийн үрэвсэл; ихэвчлэн риносинусит (rhinosinusitis) хэлбэрээр үүсдэг ба гол төлөв аяндаа эдгэдэг. 3 сараас удаан үргэлжилбэл архаг хэлбэрт шилжинэ.
Өвчний сэдрэл
Архаг өвчний шинж тэмдэг дахин илрэх, хүндрэх буюу намжмал үеэс шинж тэмдэгтэй үед шилжихийг өвчний сэдрэл (exacerbation) гэнэ.
Антибиотикууд (Antibiotics)
Антибиотикийг бактерийн болон зарим паразит халдварын эсрэг хэрэглэдэг эмийн бэлдмэл. Антибиотик нь бактерицид эсвэл бактериостатик нөлөө үзүүлдэг.
Ринит
Хамрын салст бүрхүүлийн үрэвслийг ринит гэнэ; үрэвсэл хамрын дайвар хөндий рүү даамжирвал риносинусит гэж нэрлэнэ.
