Дэд гарчиг
Назоферон (Nazoferon)
Farmak JSC
- Эмийн хэлбэр
- Спрей
- Олон улсын нэршил
- Интерферон альфа-2b, хамрын шүршлэг (Interferon alfa-2b nasal spray)
- Жороор олгох нөхцөл
- Жоргүй
Тун ба савлагаа
100000 ОУН · №1
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Насанд хүрэгчид болон 1-с дээш насны хүүхдэд амьсгалын замын вирусын цочмог халдварын эмчилгээ, урьчилан сэргийлэлтэнд:
- Амьсгалын дээд замын үрэвсэлт эмгэгээр байнга, урт хугацааны өвчлөл
- амьсгалын замны вирусын цочмог халдварт хавьтал болсон
- биеийн хэм буурсан
- Улирлын чанартай ихэсдэг өвчлөл(хүүхэд болон насанд хүрэгсэд) болон эрүүл мэндийн ажилтан болон бусад эмнэлгийн ажилтнаас шалтгаалсан эрсдэлт өвчлөлүүд, ялангуяа тархалт ихтэй улиралд болон жилд.
- Интерферон альфа-2b болон эмийн найрлага дах бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг, хүнд хэлбэрийн харшлын өвчний өгүүлэмжтэй. Жирэмсэн эсвэл хөхүүл үед хэрэглэхийг хориглоно.
- Бусад эмийн бэлдмэл, эмийн хэлбэрийн харилцан нөлөө
- Хамрын салст бүрхүүлийг хуурайшуулдаг тул хамарт дусаах судас агшаах бусад эмийг хамт хэрэглэхийг зөвлөдөггүй.
- Хэрэглээний онцлог
- Эмийн бэлдмэл нь метил парагидроксибензоат агуулдаг ба энэ нь харшлын урвал, онцгой тохиолдолд бронхоспазм үүсгэдэг.
- Сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал, шошгын бичиглэл, физик шинж чанар (шингэний өнгө, тунгалаг байдал) өөрчлөгдөх үед, хугацаа дууссан бэлдмэлийг бүү хэрэглээрэй.
- Халдвар тархалтаас зайлсхийхийн тулд хувь хүний онцлогт тохируулан хэрэглэхийг зөвлөнө.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Вирусийн эсрэг эмүүд (Antiviral drugs)
Энэ бүлгийн эмүүдэд вирусийн халдварыг эмчлэх зорилгоор хэрэглэдэг эмүүд ордог. Ихэнх вирусийн халдвар харьцангуй эрүүл хүмүүст дархлааны хариу урвалын үр дүнд аяндаа эдгэрдэг. Вирусийн эсрэг эмүүдийн гол зорилго нь эмнэлзүйд илрэх шинж тэмдгийг багасгах, зовуурийг хөнгөвчлөх, халдварын үргэлжлэх хугацааг богиносгоход чиглэдэг.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.