Дэд гарчиг
Нейровален (Neirovalen)
Армон эмийн үйлдвэр
- Эмийн хэлбэр
- Үрэл
- Олон улсын нэршил
- Уламжлалт эм (Traditional medicine)
- Жороор олгох нөхцөл
- Жоргүй
Тун ба савлагаа
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Цусны даралт ихдэх өвчний 1, 2-р үе шатанд эмчилгээний үр дүнтэй байдгийн зэрэгцээ 3-р үеийн А, Б шатанд допегит гэх мэт синтетик гаралтай хүчтэй үйлчилгээ бүхий эмүүдтэй хослуулан хэрэглэж артерийн цусны даралтыг буулгасны дараа нейровален эмийг дангаар нь үргэлжлүүлэн хэрэглэхэд зохимжтой. Мөн энэ эмийг сэтгэл санаа тайван биш, цочромтгой болох, зүрхээр өвдөх, дэлсэх, нойргүйдэх зэргээр мэдрэлийн сэрэл ихээхэн давамгайлсан невроз өвчний үед илрэх шинжүүд, эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үеийн хямралд хэрэглэнэ. Харин тархи, титэм судасны хатуурал, , миокардит, зүрхний гажиг, бамбай булчирхайн хордлого гэх мэт органик өөрчлөлттэй өвчнүүдийн үед үндсэн эмчилгээтэй нь хослуулан шинж тэмдгийн дагуу хэрэглэнэ.
- Уламжлалт эмийн найрлаганд орсон аль нэгэн бодист хэт мэдрэг өвчтөнд хэрэглэж болохгүй.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Цээжний бах
цээжний бах (Angina pectoris, стенокарди) хэмээн нэрлэгдэх, зүрхний булчингийн ишемигээс үүсэх өвөрмөц цээжний өвдөлт
Mиокардит (Myocarditis)
Миокард (зүрхний булчин)-ийн үрэвсэлт эмгэгийг миокардит гэнэ. Голдуу залуу насанд тохиолддог ба залуучууд дунд тохиолддог гэнэтийн үхлийн шалтгааны ойролцоогоор 10% -ийг эзэлдэг.
Бамбай булчирхай (Thyroid gland)
Бамбай булчирхай (Thyroid gland) нь дотоод шүүрлийн эрхтэн бөгөөд бодисын солилцоо болон бие махбодийн өсөлтөнд зайлшгүй шаардлагатай гормонуудыг ялгаруулдаг.