Нэвтрэх
  • Mиокардит (Myocarditis)

    Кардиологи
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    Тойм

    Миокард (зүрхний булчин)-ийн үрэвсэлт эмгэгийг миокардит гэнэ. Голдуу залуу насанд тохиолддог ба залуучууд дунд тохиолддог гэнэтийн үхлийн шалтгааны ойролцоогоор 10% -ийг эзэлдэг. Миокардитыг шалтгаанаар нь халдварын шалтгаант болон халдварын бус шалтгаант гэж хоёр ангилдаг. Хамгийн түгээмэл шалтгаан нь вирусийн халдвар байх ба гол төлөв амьсгалын дээд замын халдвар авсантай цаг хугацааны хувьд тохирдог байна. Үүнээс гадна  COVID-19-ын вакцинжуулалт, цочмог ревматик халууралт эсвэл аутоиммуны эмгэгүүд (Ж.нь: тогтолцооны улаан яршил, васкулит хам шинжүүд) -ийн үед мөн тохиолддог. 

    Эмнэл зүйн хувьд өвчтөнд зовуурь, шинж тэмдэг илрэхгүй буюу асимптоматик явцтай эсвэл цээжээр өвдөх (ЗТСӨ/зүрхний шигдээс төст эмнэл зүйн шинжүүд), хэм алдалтын шинжүүд болон зүрхний дутагдлын шинжүүд илэрдэг.  Перимиокардитын үед зүрхний үнхэлцэг хальс үрэвссэнээр цээжээр хатгаж өвдөх нэмэлт шинж ажиглагддаг.

    Оношилгоонд ЭКГ, үрэвслийн маркерүүд, болон зүрхний биомаркерууд, трансторацик эхокардиограф (ТТЕ) зэрэг зүрхний өвчний үеийн анхан шатны шинжилгээнүүдийг (First line tests) хийх шаардлагатай бөгөөд эндомиокардийн биопсийн шинжилгээгээр (ЭМБ/EMB) оношийг баталдаг. Харин ЭМБ хийх боломжгүй нөхцөлд альтернатив зүрхний MRI шинжилгээг (Cardiovascular Magnetic Resonance (CMR) imaging) хийхийг санал болгодог.

    Миокардит хэдэн долоо хоногийн дотор ямар нэг үлдэцгүй аяндаа эдгэх боломжтой учир миокардитад чиглэсэн өвөрмөц эмчилгээ дийлэнхдээ шаардлагагүй, харин өвчтөн чанд дэглэм сахих хэрэгтэй . Хэрвээ дээр дурдсан эмнэл зүйн шинжүүд, хүндрэл илэрч байгаа бол шинж тэмдгийн эсрэг эмчилгээг хийх ба шалтгаан тодорхой бол шалтгааныг зайлуулах (Ж.нь эмийн хэрэглээнээс үүдэлтэй миокардит, архи, хүнд металлын хордлогын шалтгаант миокардит), харин халдварын шалтгаант миокардит буюу халдвар байгаа нь нотлогдвол үүсгэгчийн эсрэг (антибиотик, антимикотик/мөөгөнцрийн эсрэг эм, виростатик/вирусын эсрэг эм) буюу дархлаа дарангуйлах эмчилгээг (immunosuppression) эрт эхэлж чадвал өвчтөний тавилан сайн байх болно . Вирусын гаралтай миокардитаар өвчилсөн насанд хүрэгчдийн ихэнх нь бүрэн эдгэрдэг боловч тэлэгдэлт кардиомиопати болж хүндрэх бага зэргийн эрсдэлтэй.  Харин нялхаст тавилан муу байдаг.

    Хүнд зэргийн миокардит нь зүрхний шок, гемодинамикт хүчтэй нөлөөтэй хэм алдалт болон олон эрхтний дутагдал, хамгийн хүнддээ зүрхний гэнэтийн үхэлд хүргэх аюултай. 

    Тодорхойлолт

    Анагаах ухааны терминологид зүрхний давхаргуудын үрэвсэлт өвчнүүдийг тодорхой ялган салгаж тодорхойлсон байх боловч ном, сурах бичгүүдэд ижил, ойролцоо утгаар эсвэл хооронд нарийн салгаж бичээгүйгээс харгалзан бид олон улсын тодорхойлолтыг нэмж тусгахаар боллоо.

    • Миокардит (Мyocarditis): Зүрхний булчингийн хязгаарлагдсан үрэвсэл
      • WHO/ISFC: Гистологи, иммунологи, иммунгистохимийн шалгуураар зүрхний булчин/миокардийн үрэвсэлт өвчин оношлогдсоныг хурц миокардит гэнэ.
      • WHO-Ангиллаар мөн миокардитыг халдварт кардиомиопати хэмээн тодорхойлсон ч байдаг.
      • Перимиокардит (Perimyocarditis): Зүрхний булчин анхдагчаар үрэвсэн эргэн тойрныхоо перикардад халдварласан хэлбэр
    • Перикардит (Рericarditis): Зүрхний үнхэлцэг хальс/перикардийн хязгаарлагдсан үрэвсэл
      • Миоперикардит (Myopericarditis): Зүрхний перикард анхдагчаар үрэвсэн эргэн тойрныхоо миокардад халдварласан хэлбэр
    • Панкардит (Pancarditis): Зүрхний бүх давхаргыг хамарсан үрэвсэл (Эндокард, миокард, эпикард, перикард)

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Тархвар зүй
    Шалтгаан
    Эмгэг жам
    Эмнэлзүй
    Явцын болон өвөрмөц хэлбэрүүд
    Оношилгоо
    → Дүрс оношилгоо
    → Инвазив оношлогоо
    → Шалгуур
    Эмгэг судлал
    Ялган оношилгоо
    Эмчилгээ
    Хүндрэл
    Хяналт
    Тавилан
    Урьдчилан сэргийлэлт
    Өвчний код (ICD-10)
    Эх сурвалж
    Хямдрал дуусахад
    Эрх авах

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Эрдэмед платформ гэж юу вэ ?

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Яагаад эрх авах хэрэгтэй вэ ?

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ
    Хайсан зарим сэдэв байхгүй байна ?

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Асуулт байна. Яаж холбогдох вэ ?

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    ErdeMed-г ашиглахад төлбөр төлөх үү?

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Би зөвхөн интернеттэй газар татаж унших уу?

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Хамтарч ажиллахад яаж холбогдох вэ?

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Ашиглахад ямар Web-browser, гар утас, таблет тохиромжтой вэ?

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.

    Хэрэглэгчийн мэдээлэл