Дэд гарчиг
Октретекс (Oktreteks)
CJSC «Sotex «PharmFirm»
- Эмийн хэлбэр
- Тарилгын уусмал
- Олон улсын нэршил
- Октреотид (Octreotide)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Өвчний үндсэн шинж тэмдгийг хянах, мөн сийвэн дэх (ӨД) болон инсулин төст өсөлтийн хүчин зүйл 1-ийн (ИТХ-1) түвшинг бууруулах зорилгоор акромегалитай эмчлүүлэгчдэд мэс заслын эмчилгээ болон туяа эмчилгээний үр нөлөө хангалтгүй байх тохиолдолд хэрэглэнэ.
- Октреотид® бэлдмэлийн эмчилгээг түүнчлэн мэс заслаас татгалзсан буюу эсрэг заалттай эмчлүүлэгчдийн акромегали өвчний эмчилгээнд мөн туяа эмчилгээний завсраар, курс эмчилгээний үр нөлөө бүрэн илрэх хүртэл богино хугацааны эмчилгээний журмаар хэрэглэнэ.
- Хоол боловсруулах зам () болон бөөрний дээд булчирхайн шүүрлийн хавдартай холбоотой шинж тэмдгүүдийг хөнгөвчлөх:
- карциноид хамшинж бүхий карциноид хавдрууд
- ВИПомууд
- глюкагономууд
- гастриномууд/Золлингер-Эллисоны хамшинж - ихэвчлэн протонын шахуургыг дарангуйлагчид эсвэл гистамины Н2-рецепторуудын антагонистуудтай хослуулснаар
- инсулиномууд (мэс ажилбарын өмнөх шатанд гипогликемийг хянах зорилгоор, мөн түүнчлэн дэмжих эмчилгээний журмаар
- соматолибериномууд.
- Октреотид® нь хавдрын эсрэг бэлдмэл биш бөгөөд түүнийг хэрэглэснээр энэхүү бүлэг эмчлүүлэгчдийн эдгэрэлтэд хүргэхгүй болно.
- ДОХ-той эмчлүүлэгчдийн эмчилгээнд засал авахгүй байгаа суулгалт.
- Нойр булчирхайн хагалгааны дараах хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх.
- Элэгний үйл ажиллагааны өрчлөлттэй өвчтөний хэрэглээ
- Элэгний циррозтой эмчлүүлэгчдэд улаан хоолойн венийн судасны өргөсөлийн улмаас үүсэх цус алдалтыг зогсоох болон цус алдах явдал дахихаас урьдчилан сэргийлэх. Октреотидыг® эмчилгээний тусгай арга хэмжээнүүд, тухайлбал склерозжуулах эндоскопийн эмчилгээтэй хослуулан хэрэглэдэг.
- Октреотид буюу бэлдмэлийн найрлагад орсон бусад бодисуудад хэт мэдрэг болох нь тогтоогдсон.
Хэрэглэх арга ба тун
Фармакодинамик
Фармакокинетик
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Өсөлтийн даавар
Аденогипофизээс ялгардаг, өсөлт болон бодисын солилцоог зохицуулдаг пептид даавар (соматотропин; GH, STH, growth hormone).
ХБЗ
Хоол боловсруулах зам – Gastrointestinal tract
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Ерөнхий хавдар судлал (General oncology)
Хавдар судлал (онкологи) нь хавдрын үүсэл, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг судалдаг анагаах ухааны салбар юм.
Гипогликеми (Hypoglycemia)
Гипогликеми нь глюкоз буурснаас автономит болон нейрогликопенийн шинж илэрч, хүнд үед бусдын яаралтай тусламж шаарддаг эмнэлзүйн байдал юм.
Дархлалын Олдмол Хомсдол/ДОХ/ (AIDS)
ХДХВ-ийн ачаалал нэмэгдэх тусам дархлааны үйл ажиллагаа унадаг. ХДХВ-ийн халдвар авсан хүмүүс оппортунист халдвар авах эрсдэл нэмэгдэж, зарим төрлийн хавдарт өртөмтгий болдог. Энэ нөхцөл байдал нь ихэвчлэн CD4 эсийн тоо 200 эс/мкл-с бага буюу Дархлалын Олдмол Хомсдолын үед тохиолддог. Үүнийг ДОХ-г тодорхойлох нөхцөл байдал хэмээн нэрлэдэг.
Суулгалт (Diarrhea)
Өдөрт гурав ба түүнээс дээш удаа хэлбэржээгүй, шингэн төлөвтэй өтгөн гарахыг суулгалт гэнэ.
Нойр булчирхай (Pancreas)
Нойр булчирхай (НБ) (Eng.: Рancreas, хуучин грек: pánkreas, πᾶν ("pán") - "бүгд", κρέας ("kréas") - "мах") нь уртаашаа хэвлийн дээд хэсэгт хөндлөн байрлалтай эрхтэн юм.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Элэгний хатуурал (Liver Cirrhosis)
Олон янзын шалтгааны улмаас элэгний цуллаг болон судасны тогтолцоо түгмэлээр гэмтэн, үйл ажиллагаа бүхий эсийн тоо эрс цөөрч, элэгний хэвийн бүтэц, агууламж эвдрэн, холбогч эдийн хатуурал, зангилаат бүрдэл үүсч, элэгний дутмагшил, үүдэн венийн даралтын ихсэлтэнд хүргэдэг архаг даамжрах явцтай эмгэгийг элэгний хатуурал буюу цирроз гэнэ.
Улаан хоолой (Esophagus)
Улаан хоолой нь CVI-CVII нугалмын түвшинд төвөнхийн бөлзгөн мөгөөрсний доод ирмэгээс эхэлж ThXI нугалмын харалдаа төгсдөг, 25 см урт, нарийвтар, хөндийт эрхтэн ба амны хөндийгөөс ходоод руу хоолыг дамжуулах үйл ажиллагаатай хоол боловсруулах тогтолцооны нэг хэсэг юм.