Вульвовагинит (Vulvovaginitis)
Бактерийн халдварт өвчинЭмэгтэйчүүдийн өвчнүүдБөөр, урологи, эмэгтэйчүүдийн эмгэг
Вулвовагинит гэдэг нь үтрээ, гадна бэлэг эрхтний үрэвсэл үүсгэдэг олон төрлийн эмгэг юм. Шалтгааны хүчин зүйлд халдвар (ж.нь., бактерийн вагиноз түгээмэл шалтгаан) эсвэл халдварын бус гаралтай байдаг. Физиологийн хувьд үтрээний хэвийн бичил биетэн (ихэвчлэн лактобацилл) үтрээний pH, шүүрлийн хэмжээг бага төвшинд барих замаар эмгэг төрүүлэгчид, оппортунист организмуудын өсөлт, үржлийг дарангуйлдаг. Үтрээний хэвийн бичил биетэн багасах нь (ж.нь., бэлгийн хавьтал) халдвар авах, үрэвсэл үүсэх шалтгаан болно. Халдварын гаралтай үтрээний үрэвслийг оношлохын тулд үтрээний үрэвслээс бактерологи болон гистологийн бэлдмэл бэлдэж хардаг. Эмчилгээний хувьд шалтгаанаас хамаарч антибиотик эсвэл мөөгний эсрэг эм хэрэглэдэг.
Цэвэршилтийн үеийн шээс-бэлгийн замын хам шинж нь халдварын бус гаралтай үтрээний үрэвслийн түгээмэл тохиолдох хэлбэр юм. Энэ нь ихэвчлэн цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүдэд эстрогений төвшин буурсантай холбоотойгоор үүсдэг. Уг эмгэгийг өвчний өгүүлэмж, шинж тэмдэг зэрэг дээр үндэслэж онош тавьдаг. Эмчилгээний хувьд чийгшүүлэгч гель, тос, хэсэг газарт эстрогений агууламж бүхий тос ашиглах шаардлага мөн гарна.
Энэ нь үтрээний хэвийн бичил биетний тэнцвэр алдагдсаны улмаас үүсдэг өвчин юм. Уг өвчнөөр бүх насны эмэгтэйчүүд өвдөх боломжтой боловч ихэвчлэн нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд түлхүү өвддөг. Учир нь дааврын солилцооны өөрчлөлтүүд нь зарим эмгэг төрүүлэгч бактерийн өсөлт, хөгжлийг дэмжих нөлөө үзүүлдэг.
Тархвар зүй
Шалтгаан
Эмгэг жам
Халдварын гаралтай вульвовагинит
Бактерийн вагиноз
Мөөгний халдвар (вулвовагинал кандидиоз)
Трихомониаз
Халдварын бус вульвовагинит
Цэвэршилтийн үеийн шээс-бэлгийн замын хам шинж
Аэроб вагинит
Харшлын шалтгаант вульвовагинит
Механикийн шалтгаант үтрээний үрэвсэл
Тусгай бүлэг хүн ам
Эх сурвалж
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Антибиотикууд (Antibiotics)
Антибиотикийг бактерийн болон зарим паразит халдварын эсрэг хэрэглэдэг эмийн бэлдмэл. Антибиотик нь бактерицид эсвэл бактериостатик нөлөө үзүүлдэг.
Мөөг судлал (General mycology)
Мөөг (Fungi) нь эукариот бүтэцтэй, гетеротроф амьдралтай, органик бодисыг гаднах ферментээр задалж шимэгдүүлдэг, хүрээлэн буй орчинд өргөн тархсан, ихэнх нь сапрофит амьдралтай амьд биетүүд юм.