Порфироцин (Porphyrocin)
Хэрэглэх заалт
- Остеомиелит зэрэг ясны үрэвслүүд
- Гадна болон дунд чихий үрэвсэл зэрэг чихний халдварууд
- Зовхины үрэвсэл зэрэг нүдний халдварууд
- Цөсний хүүдийн үрэвсэл, стафилококкоор үүсгэгдсэн нарийн бүдүүн гэдэсний үрэвсэл зэрэг ходоод гэдэсний халдварууд
- Буйлны үрэвсэл, Винсентийн гүйлсэн булчирхайн үрэвсэл зэрэг ам, шүдний халдварууд
- Төвөнхийн үрэвсэл, гүйлсэн булчирхайн ойролцоох үрэвсэл,залгиурын үрэвсэл, хамрын дайвар хөндийн үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл, ханиад томууны үед хоёрдогч халдвар авсан, архаг, хурц гуурсан хоолойн үрэвсэл, гуурсан хоолой тэлэгдэх өвчин, Легионерын өвчин, хатгаа (гуурсан хоолойн, хэв шинжгүй, хэсэг газрын), цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл зэрэг амьсгалын дээд доод замын халдварууд
- Заг хүйтэн, тэмбүү, гонококкын бус гаралтай шээсний сүвийн үрэвсэл, бэлгийн замын лимфгранулом зэрэг бэлгийн замын халдварууд
- Буглаа, хатиг, мундас, өөхөн эдийн үрэвсэл, хумсны зөөлөн эдийн үрэвсэл, идээлсэн батга, ёлом зэрэг арьс зөөлөн эдийн халдварууд
- Сахуу, улаанууд зэрэг бусад халдварууд
- Урьдчилан сэргийлэх зорилгоор: гэмтлийн мэс заслын өмнө дараа, түлэгдэлт, нянгийн эндокардит, хэрэх өвчний халууралт
Эсрэг заалт
- Эритромицинд хэт мэдрэг (харшилтай) эсвэл ПОРФИРОЦИН-ы найрлаганд орсон бүтээгдэхүүнд харшилтай
- Өвс ургамлын харшил халууралтанд хэрэглэдэг астемазол, терфенадин хэрэглэж байгаа
- Толгой таллаж өвдөх өвчний эмчилгээнд хэрэглэдэг эрготамин, дигидроэрготамин хэрэглэж байгаа
- Цисаприд, пимозид хэрэглэж байгаа