Предизин (Predizin)
- A, B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд,
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулагдсан.
Хэрэглэх заалт
- Зүрхний ишеми өвчин: зүрхний бахын хөдлөлтийн үеийн эмчилгээ ба түүнээс сэргийлэх эмчилгээ (хавсарсан эмчилгээ)
- Нүдний судасны хориоретинал эмгэг
- Судасны гаралтай толгой эргэх эмгэг
- Ишемийн гаралтай кохлео-вестибуляр эмгэг (чих шуугих, сонсголын өөрчлөлт)
Эсрэг заалт
- Бэлдмэлийн найрлаганд орсон аль нэгэн бодист харшилтай
- Жирэмсэн эх
- Хөхүүл эх
- 18 нас хүртэлх нас (үр дүн ба аюулгүй байдлыг тогтоогоогүй)
Тусгай заалт
- Эмнэлзүйн судалгаа байхгүй учир Предизинийг креатининий клиренс 15мл/мин багагүй бөөрний дутагдалтай өвчтөнд хэрэглэхгүй.
- Мөн элэгний үйл ажиллагаа илэрхий өөрчлөлттэй өвчтөнд хэрэглэхгүй.
- Түүнчлэн Предизинийг зүрх-судасны гаралтай цочмог зүрхний бахын үед хэрэглэхгүй.