Сүрьеэ (Tuberculosis)
Сүрьеэ нь Mycobacterium tuberculosis-р үүсгэгддэг халдварт өвчин, ихэвчлэн уушгийг өвчлүүлдэг. Дэлхий даяар тархсан хүн амын дундах өвчлөл өндөртэй халдварт өвчин, хүн амын нас баралтын голлох шалтгаан болдог. Анхдагч халдвар нь агаар дуслын замаар буюу халдвартай хүний ханиаж найтаасан аэрозоль, дуслаар дамжин халдварлана, ихэвчлэн шинж тэмдэггүй.
M. tuberculosis-ийн халдвар нь төрөлхийн болон эсийн дархлааны хариу урвалаас шалтгаалан байдалд байна. Дархлаа сулрах үед өвчний үүсгэгч идэвхжиж идэвхитэй хэлбэрийн сүрьеэд шилжиж болно. Сүрьеэгийн идэвхитэй халдварын үед халуурах, шөнө хөлрөх, уламжлалт антибиотик эмчилгээ үр дүнгүй байх, ханиалгах (цустай эсвэл цусгүй) шинж тэмдэг илэрдэг. Идэвхитэй халдварын үед үүсгэгч цусны эргэлтээр дамжин бусад эрхтэнд халдварлаж уушгины бус сүрьеэг үүсгэж болно.
Уушгины бус сүрьеэ маш ховор тохиолддог, ихэвчлэн дархлаа маш их суларсан эсвэл дархлааг дарангуйлж буй хүмүүст тохиолддог. Идэвхитэй сүрьеэгийн халдвар гэж таамаглаж буй үед M. tuberculosis-г цэрэнд илрүүлэх микроскопын шинжилгээ, өсгөвөрлөх эсвэл полимеразын гинжин урвал ()-ын шинжилгээ болон цээжний рентген зураг авах шаардлагатай. M. tuberculosis маш удаан өсөж үрждэг, эсийн хананд эмийн бодис нэвтрэх боломж хомс нөгөө талаас макрофаг дотор ордог зэргээс шалтгаалан маш урт хугацааны эмчилгээ хийгддэг. Стандарт эмчилгээнд хоёр сарын турш рифампин, , болон уулгасны дараагаас үргэлжлүүлэн дөрвөн сарын турш рифампин, изониазид зэргийг хавсран уулгадаг.
Далд хэлбэрийн сүрьеэг сэжиглэж байгаа тохиолдолд тухайн хүнд туберкулины арьсны сорил эсвэл хийж зохих эмчилгээг хийнэ.
Сүрьеэгийн хэлбэр | |||
|---|---|---|---|
Онцлог шинж | Анхдагч сүрьеэ (анхдагч халдвар) | Дахин идэвхижсэн сүрьеэ (хоёрдогч халдвар) | |
| Сүрьеэгийн далд халдвар | Анхдагч идэвхитэй сүрьеэ |
|
Тодорхойлолт |
|
|
|
Ялгаа | |||
- A15.0Бичил шинжүүрээр эерэг, цэрний өсгөвөртэй буюу өсгөвөргүй уушгины сүрьеэTuberculosis of lung, confirmed by sputum microscopy with or without culture
- A15.1Зөвхөн өсгөврөөр баталсан уушгины сүрьеэTuberculosis of lung, confirmed by culture only
- A15.2Эдсудлалаар баталсан уушгины сүрьеэTuberculosis of lung, confirmed histologically
- A15.3Тодорхойгүй аргаар баталсан уушгины сүрьеэTuberculosis of lung, confirmed by unspecified means
- A15.4Бактерсудлал ба эдсудлалаар баталсан цээжний хөндийн булчирхайн сүрьеэTuberculosis of intrathoracic lymph nodes, confirmed bacteriologically and histologically
- A15.5Бактерсудлал ба эдсудлалаар баталсан төвөнх, мөгөөрсөн хоолой, амьсгуурсны сүрьеэTuberculosis of larynx, trachea and bronchus, confirmed bacteriologically and histologically
Эпидемиологи
Этиологи
Эмгэг физиологи
Эмнэлзүйн шинж тэмдэг
Ялган оношилгоо
Сүрьеэгийн далд халдвар
Микобактерийн эсрэг эмүүд
Эмчилгээ
Уушгины бус сүрьеэ
Эмгэг судлал
Хүндрэлүүд
Урьдчилан сэргийлэлт
Жирэмсэнтэй хавсармал сүрьеэ өвчний менежмент
Үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн боловсрол
Эх сурвалж
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Антибиотикууд (Antibiotics)
Антибиотикийг бактерийн болон зарим паразит халдварын эсрэг хэрэглэдэг эмийн бэлдмэл. Антибиотик нь бактерицид эсвэл бактериостатик нөлөө үзүүлдэг.