Тосгуурын фибрилляци (ТФ) нь ихэвчлэн хамгийн түгээмэл тохиолдох зүрхний хэм алдалтын хэлбэр. Энэ нь зүрхний болон зүрхний бус олон эрсдэлт хүчин зүйлүүдийн улмаас тосгуурт эмх замбараагүй байдлаар сэрэл үүсдэг. Тосгуурын фибрилляцийн ихэнх үед эмнэл зүйн зовуурьгүй ч, зарим тохиолдолд зүрх дэлсэх, зүрхний хэм хурдсах (Тахикарди), , амьсгал давхцах, тархины шигдээсний шинж тэмдэг илэрч болно.Брадикарди, тахикардийн үед ховдол, тосгуурын жигд бус агшилтын улмаас муужрах буюу синкопи (eng. Syncope), зүрхний дутагдал (eng. Heartinsufficiency) болох, урьтал зүрхний дутагдал доройтож болзошгүй. Зүүн тосгуурын бүрэн бус агшилтын улмаас цусны урсгал хуйлран (eng. Turbulent flow), бүлэн үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. Энэ нь эмболи тархины шигдээс, бусад тромбоэмболийн эмгэгүүдийн өндөр эрсдэлийг дагуулдаг.
Тосгуурын фибрилляцийг -д жигд бус хэмтэй, нарийн QRS бүрдэл, Р шүд алга болох зэрэг ололтуудад үндэслэж оношилдог. Үе үе тохиолддог (параоксисмаль) тосгуурын фибрилляцийг урт хугацааны ЭКГ (Холтер монитор), тохиолдол-бичлэгийн аппарат (eng. Event recorder) ашиглан оношилно. Зүрхний эхосонографи шинжилгээ зүрхний бүтцийн эмгэг, тосгуурт бүлэн буй эсэхийг нягтлахад чухал.
Цусны хөдлөл зүйн тогтворгүйн шинж тэмдэгтэй өвчтөнд үргэлж яаралтай синхрон кардиоверси (eng. synchronized cardioversion) эмчилгээ хийх хэрэгтэй. Цусны хөдлөл зүй тогтвортой өвчтөний эмчилгээнд антикоагулянт, хэмнэл эсвэл зүрхний цохилтын тоо () зохицуулагч эмчилгээнүүдийг тосгуурын фибрилляцийн шинж тэмдэг, тромбоэмболийн хүндрэлүүдээс сэргийлэхийн тулд ашиглана. Антикоагулянт эмчилгээний хэрэгцээг CHA2DS2-VCs оноонд үндэслэн тодорхойлно. Өндөр эрсдэл бүхий өвчтөнүүдэд антикоагулянт эмчилгээг цус алдах эрсдэл, харвалтын эрсдэлийг бууруулах ач тусыг харьцуулан тооцоолж эмчилгээг хувь хүн бүрд тохируулах нь чухал. Зүрхний цохилтын тоо зохицуулагч (ЗЦТ) эмчилгээ (eng. rate control therapy) үндсэндээ бета хориглогч эсвэл кальцийн суваг хориглогчоос бүрддэг. Харин хэмнэл зохицуулагч эмчилгээ (eng. rhythm control therapy) төлөвлөгөөт синхрон кардиоверси, мөн/эсвэл зүрхний хэм алдалтын эмүүдээс бүрдэнэ. Шинж тэмдэг эмчилгээний үндсэн хувилбар нь хэмнэл болон ЗЦТ зохицуулагч юм. Хэмнэл эмчилгээ кардиоверсиг зүрхэнд бүлэн байхгүйг бататгасны дараа, эсвэл сүүлийн 4 долоо хоногт өвчтөн антикоагулянт уусны дараа хийж болно. Катетер ашиглан, эсвэл мэс заслын аргаар хэм алдалт үүсгэгч эдийг аблаци хийх зэрэг шинэ эмчилгээний аргууд эмчилгээнд тэсвэртэй, эсвэл хүнд хэлбэрийн тосгуурын фибрилляцийн үед хийгдэж байна.
(Өөрөөр тосгуурын жирвэлзэл, чичрэл, тосгуурын трептани гэж нэрлэгддэг, eng. Atrial Flutter) нь тосгуур дотор нэг макро ре-интер тойрог үүссэний улмаас үүсдэг суправентрикулар хурдан хэлбэрийн (Тахиаритм, eng. Tachyarrhythmia). Тосгуурын фибрилляцитай эрсдэлт хүчин зүйл, эмчилгээний төлөвлөгөө төстэй боловч тосгуурын хурд арай удаан, QRS бүрдэл ихэвчлэн жигд хэмтэй, таних тэмдэг болсон "хөрөөний-ир шиг" хэлбэртэй P шүд ЭКГ дээр харагддаг.