Риэко (Ryeqo)
Gedeon Richter Plc
Эмийн хэлбэр
Хальсан бүрхүүлтэй шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
40 мг + 1 мг + 0.5 мг · 28 шахмал
Хэрэглэх заалт
- Риэко® бэлдмэлийг нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд:
- Умайн дунд болон хүнд хэлбэрийн эмнэлзүйн шинж тэмдэгтэй миом
- Эндометриоз оношоор эмийн болон мэс засал хийлгэсэн эмэгтэйд шинж тэмдэгийн эмчилгээнд хэрэглэнэ (“Фармакодинамик” хэсгээс үзнэ үү).
Эсрэг заалт
- бэлдмэлийн найрлаганд орсон үйлчлэгч болон туслах бодист хэт мэдрэг (“Найрлага” хэсгээс үзнэ үү)
- одоо эсвэл асуумжинд венийн тромбоэмболи (жишээлбэл: гүний венийн тромбоз, уушигны тромбэмболи) эмгэгийн өгүүлэмжтэй
- одоо эсвэл асуумжинд артерийн тромбоэмболи (жишээлбэл: зүрхний инфаркт, тархины цусан хангамжийн өөрчлөлт, зүрхний шигдээс) эмгэгийн хүндрэлийн өгүүлэмжтэй
- тромбофилийн эмгэг (жишээлбэл: уураг С, уураг S эсвэл антитромбины дутагдал, идэвхжсэн С уурагт тэсвэртэй (APC эсэргүүцэл) байдал, түүний дотор V хүчин зүйл Лейден оношлогдон (“Анхааруулга болон урьдчилан сэргийлэлт” хэсгээс үзнэ үү)
- ясны сийрэгжилт батлагдсан
- мэдрэлийн голомтот шинж тэмдэг бүхий толгой өвдөлт, хүнд хэлбэрийнмигрен (“Анхааруулга, урьдчилан сэргийлэлт” хэсгээс үзнэ үү) хавсарсан тохиолдол
- батлагдсан эсвэл таамаглаж буй хорт хавдар, стероид бэлгийн дааварт мэдрэг (бэлэг эрхтэн болон хөхний хорт хавдар)
- одоо эсвэл өмнө нь элэгний хавдар (хоргүй ба хортой) оношлогдсон (“Анхааруулга, урьдчилан сэргийлэлт” хэсгээс үзнэ үү)
- одоо эсвэл асуумжинд элэгний хорт болон хоргүй хавдартай (“Анхааруулга, урьдчилан сэргийлэлт” хэсгээс үзнэ үү)
- одоо эсвэл асуумжинд элэгний хүнд хэлбэрийн эмгэг (элэгний үйл ажиллагааны үзүүлэлт нь хэвийн хэмжээндээ орсон)
- батлагдсан эсвэл таамаглаж буй жирэмслэлт, хөхүүл эх (“Жирэмсэн болон хөхүүл эхийн зохистой хэрэглээ” хэсгээс үзнэ үү)
- шалтгаан тодорхой үтрээний цус алдалт
- жирэмслэлтээс хамгаалах дааврын бэлдмэлтэй хамт хэрэглэх.