Дэд гарчиг
Римлок (Rimlock)
Beijing Yiling Pharmaceutical Co., Ltd.
- Эмийн хэлбэр
- Капсул
- Олон улсын нэршил
- Римлок уламжлалт олон найрлагат бэлдмэл (Rimlok traditional multi-ingredient formulation)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
0.4 г · 36 капсул
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хийн гүйдлийг сайжруулах, Ин-ийг тэтгэх, коллатерал судаснуудын цусны урсгалыг сайжруулан зүрхийг дэмжих болон мэдрэл тайвшруулах үйлдэлтэй.
Хийн гүйдэл, Ин-ийн дутагдал болон зүрхний судасны зогсонгишил, бөглөрлийн шалтгаантай, зүрх дэлсэлт, сэтгэл түгшүүр, амьсгал давхцах ба хүчгүйдэх, биеийн ачаалал даахгүй байх, цээж давчдан өвдөх, нойргүйдэх, болон хар дарж зүүдлэх, шөнө хөлрөх, хэт унтах сульдах зэрэг шинж тэмдгээр илэрдэг зүрхний титэм судасны өвчний үеийн зүрхний ховдлын экстрасистолын эмчилгээнд хэрэглэнэ.
Энэ эмийн бэлдмэлд болон түүний найрлага дахь бодисуудад харшилтай хүн хэрэглэж болохгүй.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Анхааруулга
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Зүрхний титэм судасны өвчин (Coronary heart disease)
Зүрхний титэм судас буюу титэм артерийн атеросклерозын улмаас үүссэн цусан хамгамжийн дутагдал, үүнээс улбаалах зүрхний миокард буюу зүрхний булчингийн хүчилтөрөгчийн хангамж болон хэрэгцээ хоорондох тэнцвэрт байдал алдагдах эмгэг.
Зүрхний ховдлын экстрасистол (ventricular extrasystole)
Ховдолын экстрасистолууд (цаашид ХЭС/VES) нь Гиссийн багцны салах хэсэг/өөрөөр бифуркациас доош хэсэгт эктопик сэрлийн төвөөс нэмэлт сэрэл үүссэнтэй холбоотой тохиолдох гетеротроп ЗХА-ын нэг хэлбэр юм.