Улаан бурхан (Measles)
Улаан бурхан нь маш өндөр халдвартай вирусын гаралтай халдварт өвчин бөгөөд голдуу амьсгалын замын үрэвслийн шинж тэмдэг бүхий урьдал үе болон гүвдрүүт тууралтат үе гэсэн 2 үе шаттайгаар өвчин үргэлжилдэг. Өвчний урьдал үед өндөр халууралт, конъюнктивит, , энантем болон коплик толбо зэрэг шинж илэрдэг бол харин дараагийн үе шатанд гүвдрүүт тууралт (голчлон чихний араас тууралт эхлэн яваандаа бүх биеэр түгэн тархана) гарах бөгөөд маш хүнд зовиур эмзэглэлтэй, өндөр халууралттай явагддаг. Улаан бурхан цаашилбал хэсэгчилэн дархлаа сулрах, зарим тохиолдолд энцефалит, (дунд чихний үрэвсэл), уушгины хатгаа зэрэг хүндрэлүүд үүсгэн амь насанд хүрэх аюултай . Дархлаа сул өвчтөнүүдэд шууд иммунглобулин өгөх боломжтой байдаг.
Халдвар аваад эдгэрсэн тохиолдолд насан туршийн дархлаа тогтдог. Урьдчилан сэргийлэхийн тулд 11 болон 15 сартай нярай хүүхдүүдэд стандарт байдлаар амьд вакциныг (улаан бурхан, гахайн хавдар, улаанууд гурвалсан нийлмэл вакцин) стандарт байдлаар хийлгэсэн байхыг зөвлөдөг. Өвчний нилээд хожуу үед субакут/цочмогдуу хатингаршилт панэнцефалит хэмээх амь насанд аюултай хүндрэл ховор тохиолдолд үүсч болно.
Халдвар дамжих эрсдэл
1963 онд анх улаанбурхан өвчний вакциныг нэвтрүүлсэн. 1963 оноос өмнө дэлхий даяар нэг жилд 30 сая хүн улаанбурханы халдварт өртөж, 2 сая орчим хүн нас бардаг байсан.
Өнөөдрийн байдлаар дэлхий дээр нэг жилд 1 сая хүн тутамд улаанбурхан өвчний 36 тохиолдол бүртгэгдэж, 134,200 хүн нас бардаг. Монгол улсын хувьд энэ өвчний эсрэг дархлаажуулалтыг 1974 оноос хийж эхэлсэн. 2014 оны 07 сарын 03-ны өдөр Улаанбурхан өвчнийг устгасан дөрөв дэх орон болсон боловч уг өвчний дэгдэлт
- 2015 онд дахин бүртгэгдэж 23464
- 2016 онд 30273
- 2017 онд 17
- 2018 онд 1
- 2019 онд 2
- 2020 онд 1
- 2021 онд 0 өвчлөл бүртгэгдсэн.
- B05.0Энцефалитаар хүндэрсэн улаанбурхан (G05.1*)Measles complicated by encephalitis
- B05.1Мэнэнгээр хүндэрсэн улаанбурхан (G02.0*)Measles complicated by meningitis
- B05.2Пневмонигоор хүндэрсэн улаанбурхан (J17.1*)Measles complicated by pneumonia
- B05.3Дунд чихний үрэвсэлээр хүндэрсэн улаанбурхан (H67.1*)Measles complicated by otitis media
- B05.4Гэдэсний хүндрэлтэй улаанбурханMeasles with intestinal complications
- B05.8Бусад хүндрэлтэй улаанбурханMeasles with other complications
- B05.9
Шалтгаан
Эмгэг жам
Эмнэлзүй
Оношлогоо
Ялган оношлогоо
Эмчилгээ
Хүндрэл
Тавилан
Урьдчилан сэргийлэлт
Мэдлэг шалгах сорил
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Вирусийн эсрэг эмүүд (Antiviral drugs)
Энэ бүлгийн эмүүдэд вирусийн халдварыг эмчлэх зорилгоор хэрэглэдэг эмүүд ордог. Ихэнх вирусийн халдвар харьцангуй эрүүл хүмүүст дархлааны хариу урвалын үр дүнд аяндаа эдгэрдэг. Вирусийн эсрэг эмүүдийн гол зорилго нь эмнэлзүйд илрэх шинж тэмдгийг багасгах, зовуурийг хөнгөвчлөх, халдварын үргэлжлэх хугацааг богиносгоход чиглэдэг.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Ринит
Хамрын салст бүрхүүлийн үрэвслийг ринит гэнэ; үрэвсэл хамрын дайвар хөндий рүү даамжирвал риносинусит гэж нэрлэнэ.
Отит
Чихний үрэвслийг илэрхийлэх нэр томьёо. Үндсэн хэлбэрүүд: Otitis interna (дотор чихний үрэвсэл, лабиринтит), Otitis media (дунд чихний цочмог/архаг үрэвсэл), Otitis externa (гадна чихний сувгийн үрэвсэл).
Уушгины үрэвсэл (Пневмони/Pneumonia)