Дэд гарчиг
Рунаплакс (Runaplax)
Salutas Pharma GmbH
- Эмийн хэлбэр
- Бүрхүүлтэй шахмал
- Олон улсын нэршил
- Ривароксабан (Rivaroxaban)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Түнхний эсвэл өвдөгний үе солих төлөвлөгөөт хагалгааны дараа насанд хүрэгсдэд венийн судасны тромбоэмболийн хүндрэл үүсэхээс сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
- Насанд хүрэгсдийн гүнийн венийн тромбоз ба уушгины артерийн тромбоэмболийн эмчилгээ, түүнчлэн гүнийн венийн тромбоз ба уушгины артерийн тромбоэмболийн дахилтаас сэргийлэх зорилгоор хэрэглэнэ (Уушгины артерийн тромбоэмболитой, гемодинамикын хувьд тогтворгүй өвчтөний талаарх мэдээлэл авахын тулд “Онцгой анхааруулга“ хэсгийг үз).
- ЦЭЭРЛЭЛТ
- Бэлдмэлийн найрлага дахь үйлчлэгч эсвэл ямар нэгэн туслах бодист хэт мэдрэг хүмүүс
- Эмнэлзүйн ач холбогдолтой идэвхтэй цус алдалт
- Их хэмжээний цус алдалтын эрсдэлтэй эмгэг өөрчлөлт эсвэл байдал. Үүнд хоол боловсруулах замын шархлаатай эсвэл уг эмгэгээр өвдөөд удаагүй байгаа, цус алдалтын өндөр эрсдэлтэй хорт хавдартай байх, удаагүй байгаа толгой эсвэл нугасны гэмтэл, хийлгээд удаагүй байгаа тархи, нугас эсвэл нүдний хагалгаа, саяхан гавлын доторх цус харвалтаар өвдсөн, тогтоогдсон эсвэл сэжиглэж байгаа улаан хоолойн венийн судасны бүдүүрэл, артери ба венийн судасны гажиг, судасны цүлхэн эсвэл нугасны доторх эсвэл тархин доторх судасны их хэмжээний өөрчлөлт
- Цусны бүлэгнэлтийг саатуулагч эмийн эмчилгээг солих онцгой нөхцөл байдал эсвэл төвийн венийн эсвэл артерийн гуурсны дамжуулалтыг хангахад шаардлагатай тунгаар фракцжуулаагүй хэрэглэх үе зэргээс бусад тохиолдолд фракцжуулаагүй гепарин, бага молекул жинтэй гепарин (, дальтепарин), гепарины уламжлал ( гэх мэт), ууж хэрэглэдэг цусны бүлэгнэлтийг саатуулагч эм (, дабигатран, этексилат, гэх мэт) зэрэг цусны бүлэгнэлтийг саатуулагч ямар нэгэн бусад бэлдмэлтэй хамт хэрэглэх
- Цусны бүлэгнэлтийн өөрчлөлт ба эмнэлзүйн ач холбогдол бүхий цус алдалтын эрсдэл дагалдсан элэгний өвчин, Чайлд Пью-ын ангиллаар В ба С бүлгийн элэгний хатуурлыг оруулаад
- Ривароксабан эсвэл эмийн бэлдмэлийн найрлага дахь аль нэг туслах бодист хэт мэдрэг байх
- Эмнэл зүйн ач холбогдол бүхий идэвхитэй цус алдаж байх
- Их хэмжээний цус алдалтанд хүргэж болох эрсдэлт хүчин зүйлтэй байх, эмгэг байдал болон алдагдалтай байх, жишээ нь: ходоод гэдэсний шархлаатай байх, эсвэл саявтархан шархлаатай байсан, цус алдах өндөр эрсдэлтэй хорт хавдартай байх, тархи болон нурууны нугасны гэмтэл саявтархан авсан байх, тархи, нурууны нугас эсвэл нүдэнд саявтархан мэс ажилбар хийлгэсэн байх, гавлын дотоод цус харвалт болж байсан, улаан хоолойн венийн өргөсөл оношлогдсон эсвэл сэжиглэгдэж буй, артери, венийн хөгжлийн гажиг, судасны цүлхэн эсвэл тархи, нурууны нугасны том судасны гаж хөгжил.
- Бусад аль нэг антикоагулянт эмчилгээ хийлгэж байгаа, жишээ нь: фракцлагдаагүй гепарин, бага молекул жинтэй гепарин (эноксапарин, дальтепарин зэрэг), гепарины уламжлалт нэгдэл (фондапаринукс зэрэг), ууж хэрэглэдэг антикоагулянтууд (варфарин, дабигатраны этексилат, апиксабан зэрэг), өөр төрлийн антикоагулянт руу шилжихээс бусад тохиолдол (“Хэрэглэх арга” хэсгийг харна уу) эсвэл фракцаглагдаагүй гепариныг төвийн венийн эсвэл артерийн катетрын нэвтрүүлэх чадварыг хангаж байх шаардлагатай тунгаар хэрэглэж байгаа үед (“Эмийн харилцан үйлчлэл” хэсгийг харна уу).
- Цус бүлэгнэлтийн алдагдал болон Чайлд-Пьюгийн ангилалаар В ба С ангийн элэгний хатуурал зэрэг эмнэл зүйн ач холбогдол бүхий цус алдах эрсдэлтэй элэгний өвчин
- Жирэмсэн ба хөхүүл үе
- 18 хүртэл насны хүүхэд ба өсвөр үеийнхэнд хэрэглэхийг хориглоно (тухайн насны бүлэгт уг эмийн бэлдмэлийн аюулгүй байдал болон үр нөлөөг тогтоогоогүй).
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Өвдөгний үе (Articulatio genus/knee joint)
Өвдөгний үеийг хүний биеийн хамгийн том, хамгийн нарийн бүтэцтэй үе хэмээн үздэг. Тийм ч учраас өвдөгний үенд тохиолдох эмгэгүүд олон янз байх ба эмчилгээ нь ярвигтай, ялангуяа гэмтлийн үед хийгдэх эмчилгээ нарийн төвөгтэй байдаг.
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
Ерөнхий хавдар судлал (General oncology)
Хавдар судлал (онкологи) нь хавдрын үүсэл, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг судалдаг анагаах ухааны салбар юм.
Улаан хоолой (Esophagus)
Улаан хоолой нь CVI-CVII нугалмын түвшинд төвөнхийн бөлзгөн мөгөөрсний доод ирмэгээс эхэлж ThXI нугалмын харалдаа төгсдөг, 25 см урт, нарийвтар, хөндийт эрхтэн ба амны хөндийгөөс ходоод руу хоолыг дамжуулах үйл ажиллагаатай хоол боловсруулах тогтолцооны нэг хэсэг юм.
Эм
Гепарин (Heparin)
Тромбозын эсрэг эм › Гепарины бүлгийн антикоагулянт
Эм
Эноксапарин (Enoxaparin)
Тромбозын эсрэг эм › Гепарины бүлгийн антикоагулянт
Эм
Фондапаринукс (Fondaparinux)
Тромбозын эсрэг эм › Тромбозын эсрэг бусад эм
Эм
Апиксабан (Apixaban)
Тромбозын эсрэг эм › Цус бүлэгнэлтийн Xa хүчин зүйлийн шууд дарангуйлагч
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Элэгний хатуурал (Liver Cirrhosis)
Олон янзын шалтгааны улмаас элэгний цуллаг болон судасны тогтолцоо түгмэлээр гэмтэн, үйл ажиллагаа бүхий эсийн тоо эрс цөөрч, элэгний хэвийн бүтэц, агууламж эвдрэн, холбогч эдийн хатуурал, зангилаат бүрдэл үүсч, элэгний дутмагшил, үүдэн венийн даралтын ихсэлтэнд хүргэдэг архаг даамжрах явцтай эмгэгийг элэгний хатуурал буюу цирроз гэнэ.
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …
Антикоагулянт бүлгийн эмүүд (Anticoagulants)
Антикоагулянтын бүлгийн эмүүдийг Тархины харвалт, Тосгуурын жирвэгнээ, Титэм судасны цочмог хам шинж, Мэс заслын өмнө болон дараа, хэвтрийн өвчтөнүүдэд тромбэмболийн эмгэгүүд үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эмчилгээнд хэрэглэнэ.
Гематологи ба цус бүлэгнэлт (Hematology & Haemostasis)
Гематологи нь цус болон түүнийг эмгэгийн тухай судладаг анагаахын шинжлэх ухааны салбар юм. Цус нь эс ба сийвэн гэсэн хоёр хэсгээс тогтдог.